2000—2005 Мэг Райан vs. Дэннис Куэйд
2000 оны дундуур Холливуудын нэрт жүжигчин бүсгүй Мэг Райан нөхөр Дэннис Куэйдээс салах өргөдлөө шүүхэд гаргажээ. Салалтын шалтгаан нь Райан “Амьдралын баталгаа” хэмээн кинонд хамтран тоглосон жүжигчин Рассел Кроутой амраглаж нөхрөө хуурсан явдал байжээ. Удалгүй тэдний халуухан гэрэл зураг хэвлэлээр цацагдсан нь байдлыг улам эгзэгтэй болгожээ. Мэгийн хувьд Расселом Кроутой амрагласан нь амьдралдаа хийсэн хамгийн том алдаа хэмээн мэдэгдэж байв. Тэр бүтэн шөнийг Кроутай хамт өнгөрөөжээ. Хэдийгээр Дэннис Куэйд эхнэрээ өршөөсөн ч эцэстээ хосууд салжээ. Гэтэл салалтын дараахан Денис бас эхнэрээ араар нь тавьсан болох нь илэрлээ. Куэйд “Бүтэн сайн өдөр болгон” хэмээн кинонд хөгжөөн дэмжигч бүжигчин охины дүрийг бүтээн хамтран тоглосон оюутан Кара Киндер гэх бүсгүйтэй унтсан хэмээн дуулиан дэгдэв. Кара ч өөрөө энэ талаар мэдээлэл хийж жүжигчин эрхэм түүнийг хэд хэдэн удаа зочид буудлын өрөөндөө урьж наргиж хоносон гэжээ. Дэннис Куэйд үүнийг гүтгэлэг гээд өнгөрсөн бол 2008 онд Мэг гэр бүл салалтынхаа шалтгааныг хоёулангийнх нь хууралтаас болсон гэдгийг мэдэгджээ. -Дэннис олон жилийн турш намайг хуурсан. Би үүнд их эмзэглэж байлаа. Хэдийгээр найман жилийн өмнө ийм асуудал тохиосон ч одоо ч би шархалсан хэвээрээ. Харин олон нийт бидний асуудлын ингээд орхиосой гэж хүсэж байна хэмээн Мэг ярьсан байна.
Мелисса Мэтисон vs. Харрисон Форд
2001 оны найман сар. Харрисон Фордын эхнэр гэр бүлээ цуцлуулах өргөдлөө гаргажээ. Сценарист мэргэжилтэй Мелисса Мэтисон Форд нөхөртэйгөө 18 жил хамт амьдраад байв. Бас л хууралт… Тэр явдлын дараахан Фордыг жүжигчин бүсгүй Лара Флинт Бойлтой явалддаг болохыг олон нийт мэдэх боллоо. Мөн энэ эрхмийг байнга л тайчигчидтай зугаацах дуртай гэх яриа гарсаар байдаг байв. Тухайн үед Харрисон Фордын биет төлөөлөгч Лар Флинт Бойлтой амрагийн харьцаа гэдгийг үгүйсгэсээр байжээ. –Энэ салалт Лара Флинт Бойлтой огт хамааралгүй. Форд тэр хоёр нэгэн үдэшлэг дээр танилцсан. Тэрнээс хойш дахин бие биенээ хараагүй хэмээн Фордын төлөөлөгч мэдэгдээд л байлаа. Гэтэл салах шалтгаан дээр нь бас нэгэн хатагтайн нэр гараад ирэх нь тэр. Тэр нь жүжигчин Калиста Флокхарт байв. Гэхдээ Форд тэр хоёрын харьцаа гэр бүл цуцлуулсанаас хойш дотноссон гэнэ. Мелисса Мэтисон салалтаасаа 85 саяыг авсан юм.
Анжелина Жоли vs. Билли Торнтон
Анжелина Жоли, Билли Боб Торнтон нар хоёр жил хамт амьдраад 2002 онд салсан. Британийн Daily Mail сонины мэдээлсэнээр бол Торнтон Мемфист шинэ цомгоо бичүүлж байхдаа өөр өөр бүсгүйчүүдтэй учир ургуулаад байжээ. Гэхдээ үүнийг араар тавилт гээгүй бөгөөд Билли ч эрс үгүйсгэн гэр бүлээ авч үлдэхийг л хичээж байсан билээ. Анжелина Жоли ч уг явдалд итгэхийг хүсэхгүй байжээ. –Би чихэндээ биш нүдэндээ итгэдэг хэмээх тэр хэлж байлаа.
Ума Турман vs. Итан Хоук
2004 онд Ума Турман нөхрөөсөө салахаар шийджээ. Тэрээр нөхөр Итан Хоукийг Канадын модель Жен Перцов гэх бүсгүйтэй явалдаж байгаа хэмээн ийм шийд гаргажээ. Хоукийг өөрийн зуны байшиндаа хэд хэдэн удаа Женийг дагуулж ирсэн хэмээн тэдний гэр бүлийн найзууд нь баталсан байна. Ума Турман эхэндээ асуудлыг намжаан гэр бүлээ авч үлдэхийг хичээж байсан гэдэг. Гэтэл эхний хөдлөшгүй баримтууд гарч ирсэнээр тэд харилцан ойлголцоод салахаар бүрэн шийджээ.
Женнифер Энистон vs. Брэд Питт
2005 онд Женнифер Энистон нөхөр Брэд Питтээс бүрмөсөн салж байгаагаа мэдэгдсэн нь багагүй дуулиан дэгдээсэн. Шалтгаан нь Брэд “Мистер ба миссис Смит” хэмээх кинонд хамтран тоглож байсан Анжелина Жолитой амрагласан явдал гэжээ. Харин Брэдийн зүгээс эхнэр нь огт хүүхэд хүсэхгүй байгаа нь салах шалтгаан хэмээн тайлбарласан юм. Женнифер Энистон Vanity Fair сэтгүүлд: -Би амьдралдаа хэзээ ч хүүхэд хүсэхгүй байна хэлж үзээгүй. Би карьерынхаа төлөө хэзээ ч ийм тэнэг зүйл хэлэхгүй бас хийхгүй. Би хүүхэдтэй болмоор байна хэмээн ярьж байсан юм. Ам дамжсан яриагаар бол Питт, Жоли нарын дотно харьцаа бүр 2004 оноос эхэлсэн гэдэг. Тухайн үед тэр хоёр гар гараасаа хөтлөлцөн зураг авалтын талбайд алхаж байгаа зураг нь ч нийтлэгдсэн. Питт, Жолиг гэрт нь хүргэж өгдөг ч болсон байна. Мөн тэр хоёрын утасны яриаг ч Энистон олоод сонсчихжээ. Ингээд эхнэр нөхөр хоёр найзууд байхаар болж гэр бүлээ цуцлуулахаар болсон байна.
2006—2008
Риз Уизерспун vs. Райан Филипп
2006 онд жүжигчин хос Риз Уизерспун, Райан Филипп нар салсан. Шалтгаан нь нөхөр Филипп нь зураг авалтын үеэр залуу жүжигчин Эбби Корниш гэх бүсгүйтэй дотно харьцаанд орсон гэх. Хэвлэлээр мэдээлсэнээр бол Риз нөхрийнхөө утаснаас Корништ зориулсан янаг үгтэй цахим шууданг олоод үзчихжээ. Дараахан нь Филипп, Корниш хоёр зураг авалт болж байсан Остин хотын нэгэн суши-бааранд маш дотно гэгч нь оройн зоог барьж байгаа зураг нь хэвлэлээр цацагдлаа. Филипп, Корниш хоёр ч харьцаагаа үгүйсгэсээр байв. Гэхдээ тэр оныхоо 10 сард нь Уизерспун, Филипп нар салахаар тохиролцоонд хүрлээ. Харин салсаныхаа дараа Райан Филипп, Эбби Корниш нар дахин нууц амраг болж нуугдахаа больжээ.
Дэниз Ричардс vs. Чарли Шин
2006 онд жүжигчин Чарли Шиний эхнэр Дэниз Ричардс найз бүсгүйнхээ нөхөр, рок хөгжимчин Ричи Самборатай дурлалын роман үүсгэж эхэлжээ. Халуухан ч юм их болж. Эхнэр нөхрүүд нь ч тэднийг мэдлээ. Локлир сайн найздаа гомдсон бол Риз нөхрөө уйлуулсан гэдэг. Ингээд Ричардс, Самбора нар хоёулаа гэр бүлээсээ салсан бөгөөд 2007 онд тэд ч харьцаагаа тасалжээ.
Сара Жессика Паркер vs. Мэтью Бродерик
Холливудын од Мэтью Бродерик 2008 онд жүжигчин эхнэр Сара Жессикагаас салахаар шийдлээ. Бродерик 25 настай залуу амрагтай болсон нь салах шалтгаан нь. Гэтэл Паркер бүсгүй ч нөхрөө хуурсан талаарх мэдээлэл хэвлэлээр шуугих болов. Гэхдээ нөхөр нь гэр бүлээ авч үлдэхийг ихэд хичээсэн… –Би нөхөртэйгөө аз жаргалтай байсан. Бие биенээ их дэмжинэ. Харин бид асуудалтай учраад байгаа ч би энэ хүний эхнэр хэвээрээ л байх болно хэмээн “хэрэгтэн” Сара ярьжээ. Тэд салаагүй ээ. 2009 онд Мэтью, Сара нар ихрүүдийн ээж аав болсон.
Теа Леони vs. Дэвид Духовны
2008 онд хэвлэлээр жүжигчин Дэвид Духовны ба Теа Леони нар салж байгааг хэвлэлээр зарлав. Энэ хэрэг явдал Дэвидийг сексийн хамаарлын эсрэг эмчилгээ хийлгээд дууссаны дараа болжээ. Духовныг эмнэлэгт тарчилж байхад эхнэр нь жүжигчин Билли Боб Торнтонтой аль хэдийн нууц амрагууд болоод байжээ. Дэвид утаснаасаа Теад үлдээсэн Торнтоны мессежийг олж сонсчээ. Энэ нь л гэр бүлийн салалтын шалтгаан боллоо. Гэтэл салах өргөдлөө шүүхэд өгөөд долоо хонож байтал Дэвид эхнэрээ араар нь тавьсан факт гарч ирлээ. Духовны теннисний дасгалжуулагч Эдит Пакай гэх бүсгүйтэй дотно харьцаатай болоод байсан талаар Daily Mail бичив. Харин Духовны үүнийг эрч үгүйсгэн уг сонинг шүүхэд өгч нэг саяыг нэхэмжилжээ. Эдит тэр хоёр хааяа л хамтдаа теннис тоглохоос өөр ямар нэгэн харьцаагүй хэмээж байлаа. Эцэст нь Daily Mail сонин жүжигчний гэр бүлээс уучлалт хүсчээ. Тэд салсангүй. 2009 онд Леони болон Духовны нар хоёр хүүхдийнхээ хамт далайн эрэг дээр амарч байгааг хэвлэлийнхэн олж мэджээ. Тэдний харьцаа сайжирчээ. Аз жаргалтай байна…
2009—2010
Фержи vs. Жош Дюамель…
2009 онд жүжигчин Жош Дюамель Black Eyed Peas хамтлагийн дуучин найз бүсгүй Стэйси «Фержи» Фергюсоныгоо араар нь тавьсан гэх дуулиан дэгдсэн. Энэ талаар анх Атланта хотын иргэн Николь Форрестер гэх тайчигч бүсгүй өөрийн цахим хуудсаараа Жоштой нэг биш удаа сексдсэн хэмээн мэдээлжээ. Гэтэл үүний дараахан өөр бүсгүйчүүд мөн Дюамельтэй бэлгийн харьцаатай хэмээн баталж эхэлсэн байна. Эхэндээ жүжигчин бүхнийг үгүйсгэж байсан ч байдал эвгүйтэж эхлэнгүүт сүйт бүсгүйгээсээ уучлалт хүсчээ. Гэтэл 2010 оны гурван сард Николь Форрестер нь Дюамелиэс жирэмсэлсэн нь тодорхой болсон юм. Түүний дараа Фержи сүйт залуутайгаа амьдарч байсан гэрээсээ явсан бөгөөд цаашдын харьцаанд цэг тавих нь зөв болохоо мэдэгджээ.
Робин Райт Пенн vs. Шон Пенн
«Оскар»-ын шагналт Холливуудын алдарт жүжигчин Шон Пенн 2009 онд жүжигчин эхнэр Робин Райт Пеннээс салсан. Өмнө нь тэд хоёр ч удаа салах өргөдлөө шүүхэд гаргаж байсан ч эхнэрийн өршөөлөөр асуудал тайван замаар шийдэгдэж байжээ. Харин энэ удаагийн салах болсон шалтгаан нь Шоны нууц амрагийн явдалтай шууд холбоотой. Хэвлэлээр жүжигчин эрийн нэгэн бүсгүйтэй үдшийн зоог барин их л нялганаж байгаа зураг ч нийтлэгдэж эхэллээ. Ингээд салах баримт бичигт 2010,7,22-ны өдөр гарын үсэг зурагджээ. Гэтэл тун удалгүй Робин Райт Пенний хувьд Грег Шапиро гэгчтэй харин Шон Пенн жүжигчин Скарлетт Йоханссонтой болзож эхэлсэн юм.
Брук Мюллер vs. Чарли Шин
Жүжигчин Чарли Шин гурав дахь эхнэр Брук Мюллертэйгээ 2008 онд гэрлэсэн. 2009 оны гурван сард ихэр хөвгүүд нь төрсөн. Удалгүй хосууд өөрсдийн хүсэлтээр мансуурлын эсрэг төвийн эмчилгээнд хамрагдсан. Ингээд Чарли Шин эхнэртэйгээ үл ойлголцох байдалд хүрсэн гэх шалтгаанаар шүүхэд салах өргөдлөө гаргажээ. 2011 оны таван сард тэд саллаа. Шүүхээс Чарлиг эхнэртээ $1,8 саяыг төлөх мөн сар болгон $55,000-ын тэтгэлэг олгох шийдвэрийг гаргажээ. Ихрүүд ээжтэйгээ үлджээ.
Деми Мур vs. Эштон Катчер
Холливудын жүжигчин Деми Мур болон түүний залуу амраг Эштон Катчер 15 насны зөрүүтэй ч 2005 онд гэрлэсэн. Хэвлэлийнхэн тэдний хуримыг хэлбэрийн төдий зүйл хэмээн бичиж байлаа. Гэтэл 2010 онд Катчер анх удаа эхнэрээ хуурсан гэх дуулиан дэгдлээ. 2010 оны 11 сард хосууд Москва хотод айлчилжээ. Харин хэвлэлийнхэн тухайн үед Эштоныг өөрийн шүтэн бишрэгч Катя гэх бүсгүйтэй хамт зугаацаж байсан талаар нь мэдээлжээ. Катя, Эштон хоёр Москвад нанотехнологийн нэгэн конференцийн үеэр танилцжээ. Харин танилцсанаас хойш 10 сарын дараа тэрээр гэр бүлийнхээ хамт нууц амрагийнхаа эх оронд зочилжээ.
Глэдис Португез vs. Жан-Клод Ван Дамм
Жан-Клод Ван Дамм 52-той жүжигчин Глэдис Португезтэй хоёр удаа гэрлэсэн нэгэн. Тэд хоёр хүүхэдтэй. Гэхдээ мань эр 2010 онд Таиландад 23 настай украин бүсгүй Елена Каверинатай танилцсанаар скандал дэгдлээ. Ингээд халуухан амраглал эхлэв. Жан-Клод ч зүрх зориг гаргаснаар Крив Рогед бүсгүйн эцэг эхтэй хамт хэдэн өдрийг өнгөрөөгөөд дараа нь Киевийн Хайят отельд төвхнөжээ. Харин тэдний талаар 2010 оны долоон сард хэвлэлийнхэн шуурхай мэдээлж эхэллээ. Ингээд өнгөрсөн оны есөн сард Ван Дамм эхнэрээсээ салж Каверинатай хамт амьдрахаар болсоноо албан ёсоор зарласан билээ.
Холли Бэрри vs. Эрик Беннет
2004 онд «Оскар»-ын шагналт Холли Бэрри болон хөгжимчин нөхөр Эрик Беннет нар гэр бүлээ салгуулсан билээ. Шалтгаан нь олон удаагийн гэр бүлийн хууралт. Америкийн хэвлэлүүд Беннетийг сексийн дон гэх өвчнөө эмчлүүлсэн талаар ч мэдээлж байлаа. Тэр өөрөө ч секст донтох асуудалтай болсоноо мэдэгджээ. –Гэхдээ би секс наркоман биш. Зүгээр өөрийн сэтгэлийн хүслээрээ хэд хэдэн удаагийн тэнэг үйлдэл хийчихлээ хэмээн ярьж байв. 2005 онд Эрик Беннет шинэ цомгоо гаргасны дараахан олон нийтийн өмнө экс эхнэрээсээ уучлалт хүсчээ.
Дита фон Тиз vs. Мэрилин Мэнсон
Дуулиант хос. 2006 онд Америкийн шоу-бизнесийн ертөнцийн хамгийн скандалист хос гэгддэг бүжигчин, тайчигч, модель Дита фон Тиз болон шок-рокер Мэрилин Мэнсон нар харьцаагаа тасалж байгаагаа мэдэгдсэн. Дита рокерийн зан ааш, аяглалыг цаашид тэвчихээ больсон гэв. Салалтын гол шалтгаан нь Мэнсон залуу жүжигчин Эван Рейчел Вудтэй нууц амрагийн харьцаатай болсоноо эхнэрээсээ нууж чадаагүй явдал ажээ. Мөн роккерийг хэд хэдэн удаа Линдси Лохантай хамт зугаацаж байгаа нь олон нийтийн хараанд өртжээ. Мэрилин Мэнсон: -Би энэ асуудлыг хэрхэхээ мэдэхгүй байв. Одоо би шүлэг бичиж, зурж бас дуулж ч чадахгүй байна. Би энэ үйл явдалд бэлэн биш байсан. Рок од байхаас залхаж байна. Өөрийгөө өрөвдөлтэй тахиа мэтээр төсөөлж байна хэмээжээ. Харин Дита фон Тиз Telegraph-д: -Надад хүнд байна. Түүнийг энэ асуудлыг шийдэхэд надад туслана гэж горьдсон. Гэтэл тэр хүссэнгүй. Би түүнийг үдэш болгон шахуу охидтой зугаацахад их тэвчдэг байлаа. Түүнд ингэж их дурлаагүй бол одоо ийм асуудалд өөрийгөө зовоож суухгүй байлаа хэмээн ярьжээ. Ингээд гэр бүлээ цуцлуулсаны дараа Мэрилин жүжигчин бүсгүй Эван Рейчел Вудтэй амрагийн холбоотой гэдгээ илчилжээ. 2010 түүндээ гэрлэх санал тавив. Гэсэн ч тэр оныхоо 10 сард тэд хоёр тийшээ болсон Мэнсон секс хамтрагчаараа модель Кэриди Инглишийг сонгосон байна.
Бритни Спирс vs. Кевин Федерлайн
2006 онд Америкийн поп гүнж салах өргөдлөө гаргажээ. Танц-рэпер Кевин Федерлайнтай өнгөрүүлсэн түүний хоёр жилийн амьдрал ийнхүү “будаа”. Бритни нөхрөө Америкийн порно од Кендра Жейд мөн Францын жүжигчин Сэнди Лакдар гэх бүсгүйчүүдтэй амраглаж өөрийг нь хуурсан хэмээн буруутгажээ. Нөхрөө гэрээсээ шууд л хөөжээ. Ингэхдээ мэдээллийн эх сурвалжээ нууцалжээ. Кевин болон Кендра нарыг арван сараас хойш нэг биш удаа гэрт нь сексдсэн хэмээн дуучин бүсгүй мэдээлжээ. Харин Кендра Жейд энэ хардалтыг үгүйсгэж байв. Гэвч хэсэг хугацааны дараа Кэвин биеэ үнэлэгчидтэй харьцаатай байсан бөгөөд нэг удаагийн тохиолдлыг нь Бритни буудлын өрөөнд барьж авсан гэх мэдээлэл тархаж гарлаа. Ингээд гэр бүл салсаны дараа Бритнигийн ааш аяг нэг хэсэгтээ тогтворгүй болоод байсан тул хүүхдүүдийг эцэгт нь хэсэг хугацаагаар үлдээжээ. Садар нөхөр нь түүнээс 13 саяыг салгаж чадсан юм.
Дебора Сантана vs. Карлос Сантана
2007 он. Америкийн гитарчин Карлос Сантанагийн эхнэр Дебора салах өргөдлөө гаргажээ. Тэд 34 жил хамт амьдарсан. Тэрээр нөхрөө хуурсан хэмээн буруутгав. Энэ тухайгаа Space Between the Stars хэмээх дурдатгал номондоо ч өгүүлсэн байдаг. Сүүлд Сантана гэр бүлээсээ уучлалт хүсчээ.
Кэти Ли vs. Билли Жоэл
2009 оны зун Билли Жоэл, Кэти Ли нар гэр бүлээ цуцлуулав. Дуучин эр залуу эхнэрээ араар нь тавьж байна гээд түүний нууц амраг нь дизайнер Айгал Азроэль хэмээн мэдэгджээ. Хэд хэдэн удаагийн мэдээллийн дараа Азроэль Кэтиг өөрийн дурлалт бүсгүйгээ хэмээн зарласан байна.
Кристина Агилера vs. Жордан Братман
2010 оны 10 сард Кристина Агилера болон түүний нөхөр продюссер Жордан Братман нар хамтын амьдралаа тусгаарлахаар болсоноо зарлалаа. Тэд 2002 онд танилцаж 2005 онд гэрлэн 2008 онд Макс хэмээх хүүтэй болсон. Кристина Агилера Мэтт Ратлертай нууц амраг болсонд шалтгаан нь оршиж байлаа. Нөхөр нь ч түүнд нударганы амт мэдрүүлжээ. Тэдний гэр бүл 2011 онд албан ёсоор цуцлагдав.
Сандра Баллок vs. Жесси Жеймс
2010 оны гурван сар. In Touch сэтгүүл Сандра Баллок болон нөхөр Жесси Жеймс нарыг нэгэн ярилцлагадаа урьжээ. Ингэхдээ тэрээр шуудхан л эхнэр болон хүүхдүүдээсээ уучлалт эржээ.
-Би цаашид ийм байдлыг нуугаад баймааргүй байна. Би бүх зүйлд буруутай. Хайртай бүсгүйгээ хуурсан. Гэр бүлийнхэнд маань их хэцүү байгааг мэдэж байна. Тэд намайг хэзээ нэгэн цагт уучлах байлгүй дээ хэмээн тэр ярьжээ. Сандра эцэг эх рүүгээ нүүсэн бөгөөд ямар ч тайлбар хийгээгүй аж. Жеймсийн нууц амраг нь порно модель Мишель Мак-Ги болж таарав. Мөн өөр хоёр ч эмэгтэйн тухай яриа дэгдлээ. Тэд 2010 оны 10 сард албан ёсоор гэр бүлээ салгажээ.
Робин Гибсон vs. Мел Гибсон
2009 онд 28 жил хамт амьдарсан тэд долоон хүүхэдтэй ч салахаар шийджээ. Өргөдлийг Робин гаргажээ. Харин шүүх 2010 оны 04.01-нд л хүлээн авчээ. Шалтгаан нь Гибсоныг гурван жилийн туршилтын хугацааны туршид Оросын төгөлдөр хуурч бүсгүй Оксана Григорьеватай амрагийн холбоотой болсонд… 2010 оны 7-р сард Григорьева Гибсонд найм дахь хүүхдийг нь төрүүлж өгсөн билээ. Гэвч тэд ч бас салсан. Одоо харин хүүхэд дээрээ “алалцаж” байгаа.
www.urlag.mn Ayu