Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Спорт»П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нар чансаагаар доогуур боксчидтой тулалдана
Спорт

П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нар чансаагаар доогуур боксчидтой тулалдана

Урлаг Урлаг04/08/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Лондоны олимпийн боксын эрэгтэйчүүдийн 49 кг-ийн жинд өрсөлдөж буй Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин П.Сэрдамба өнөөдөр 21.15 цагт Энэтхэгийн боксчин Дэвендро Лайшрам Сингхтэй тулалдана.

Манай боксчин эхний тойрогтоо гоц мөргөсөн бол Энэтхэгийн тамирчин Гондурасын Молиан Байрон Фигуэроаг ялсан юм. 20 настай Дэвендро Лайшрам Сингх өнгөрсөн онд Бакуд болсон дэлхийн аваргын тэмцээнд дөрөвний нэг шигшээд ялагдал хүлээсэн бол түүний жинд хүч үзсэн П.Сэрдамба хүрэл медаль хүртжээ.

Мөн боксын 64 кг-ийн жинд хүч үзэж буй гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр 21.45 цагт Мавритус Улсын боксчин 25 настай Ричарно Колинтой тулалдах гэж байна. Манай боксчны өрсөлдөгч нь өнгөрсөн онд болсон Бүх Африкийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальтан аж. Мөн 2010 онд Лондонд болсон Их Британийн экс колони улсуудын холбооны тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.

У.Мөнх-Эрдэнэ Лондоны олимпод эхний тойрогтоо Чехийн боксчин Зденек Члакдекийг 20-12-ын харьцаагаар буулган авсан юм. Тэрбээр 2009 онд Миланд болсон дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Спорт Урлаг

“Халиун” клубийн баг тамирчид 8 алт, 4 хүрэл, 11 хүрэл медаль хүртжээ

20/08/2026
Спорт Урлаг

Мөнгөнцоожийн Нандин-Эрдэнэ Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

07/07/2026
Спорт Урлаг

Азийн шилдэг Моторспортын эвентийн шагналт “Power Expo & Festival”-ийн зохион байгуулах багын ахлах, хөтлөгчдийг танилцууллаа

07/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“BigBang” хамтлаг “BiiiG” нэртэй шинэ уран бүтээлээ цацлаа

20/08/2026

“Шидэт модны үр” хүүхдийн жүжгийг толилууллаа

20/08/2026

“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн дэлгэлээ

20/08/2026

Өнөөдөр дуучин А.Хаянхярваагийн төрсөн өдөр

20/08/2026

“Академи авардс” буюу 99 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд Монгол Улсыг төлөөлөх кино бүтээлийг сонгон шалгаруулна

20/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.