Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Спорт»Олимпийн медальтнууд ЗГ-ын мөнгөн шагналаа гардлаа
Спорт

Олимпийн медальтнууд ЗГ-ын мөнгөн шагналаа гардлаа

Урлаг Урлаг07/08/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_медальтнууд8766032432012-08-07-09-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, Лондонгийн XXX олимпийн наадамд амжилттай оролцож, жүдо бөхийн -100 к-ынг жинд мөнгөн медаль хүртэн, Монгол Улсын олимпийн анхны хос медальтан болж, түүхэн амжилт гаргасан Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярт 60 сая, 73 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн жүдо бөхийн ОУХМ С.Ням-Очирт 30 сая, тэдний дасгалжуулагч Д.Баттулгыг 45 сая төгрөгөөр урамшуулах шийдвэр гаргалаа.

Биеийн тамир спортын тухай хууль, Засгийн газрын 2009 оны 326 дугаар тогтоолоор батлагдсан Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах  журмын дагуу ийн урамшууллаа. Шагналыг Эрүүл мэндийн сайдын 2012 оны төсвийн багц дахь спортын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт зөвшөөрлөө.  

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мөнгөн шагнал гардуулахдаа та хоёрын барилдааныг сэтгэл огшин үзсэн. Бяр чадал, тэсвэр тэвчээрээ гайхуулж эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан  дүү нараараа ах нь үнэхээр бахархаж байгаа гээд тэдэнд эрүүл энх, спортын өндөр амжилт хүсэн ерөөлөө. Зуны олимпийн XXX наадамд жүдогийнхны гаргасан амжилтын буухиаг бусад тамирчид маань үргэлжлүүлж, Лондонгийн тэнгэрт Монгол Улсын Төрийн далбаа олонтаа мандаж, Төрийн дуулал эгшиглэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа энэ үеэр мөн илэрхийлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.  

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Спорт Урлаг

Ёкозүна С.Бямбасүрэн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Олимпийн эрх авсан тамирчдыг 10 сая төгрөгөөр шагнадаг УЛАМЖЛАЛАА Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэх үү

23/07/2024

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Б.Баяр: Европт хөгжсөн гэдэг урлагийн олон чиг хандлага, үзэл санаа Монгол Алтайн хадны урлагаас ч харагддаг

09/03/2026

Музейн өдрүүдээр “Чингис хаан” музейгээр 10 мянга гаруй үзэгч үйлчлүүлжээ

09/03/2026

Монгол гэрийн хээ угалз үе дамжин хадгалагдах өв

09/03/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

09/03/2026

BTS-ийн Жонгүгийг сэмээрхэн мөрдсөн бразил эмэгтэй баривчлагджээ

06/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.