Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Роман, Тууж»Холливудын оддын дэлгэцэн дэх хамгийн тэнэг дүр
Роман, Тууж

Холливудын оддын дэлгэцэн дэх хамгийн тэнэг дүр

Урлаг Урлаг07/08/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1_63384912072012-08-07-15-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 


Аварга Арни гэхэд л залуудаа тоглосон "Hercules in New York", "Conan the Barbarian" зэрэг бүтээлээ одоо харахаасаа ч ичдэг гэжээ. Зарим нэгэн кино студи энэ хоёр киног цагтаа «чихэргүй өтгөн кофе» хэмээж байжээ. Ирээдүйд тэрээр Калифорнийн амбан захирагч болно гэж төсөөлөө ч үгүй.



Шварценеггерийг алдар хүндийн тавцанд гарч ирж байхад брюсселийн мускуль гэгддэг Жан-Клод Ван Дамм «Араатан» гэх нэгэн кинонд тоглосон. Аймар зөгнөлт боевик. Гэхдээ инээд хүрмээр… Ван Дамм гол дүр нь гэж байгаа. Бас Тан Потой тоглосон "Кикбоксер". Хэтэрхий хиймэл гэмээр хэлбэрээр хийгдсэн бүтээл. Одоо эдгээр кино дэлхийн аль ч кино жагсаалтад байдаггүй гэнэ. Зөвхөн хамгийн муу бүтээл гэсэн чартад л багтана.



Хөөрхөн бүсгүй Сандра Баллок. Түүнийг залуудаа бүрэн нүцгэлчихсэн эротик кинонд тоглосон гэвэл та итгэх үү? Тэрээр сүүлийн үеийн кинонд огт нүцгэлээгүй л дээ. «Хурд» киноны од тэрээр зөвхөн хөхөө жаахан гаргаад өнгөрдөг. Тэгвэл Сандра халуухан байхдаа «Гал дундах Амазонк» хэмээх Крэйг Шефферийн кинонд тоглоод авчээ. Тэр киног 18-аас дээш насныхан л үзэх эрхтэй байв. Одоо ч тийм. Тэр кино карьераа ингэж л эхэлсэн.



Өөр бас нэг «алдсан» бүсгүй бол Кейт Бекинсейл аж. Тэрээр "Өөр ертөнц", "Ван Хельсинг" зэрэг киноны од. Хоёр хүүхдийн эх тэрээр залуу охин байхдаа «Халхавчгүй» гэсэн кинонд тоглосон нь энэ. Кейт бүрэн нүцгэлсэн байсан бөгөөд энэ нь ХХХ зэрэглэлийн кинонд багтаж байлаа. Эротик сценийг маш чадварлаг бүтээсэн хэмээн магтуулж байсан бүсгүй өдгөө энэ киноны бүх хувийг устгахыг хүсдэг. Хүүхдүүд нь үзнэ гэж эмээдэг байна.



Карибын дээрэмчин Жонни Дэпп. Тэрээр карьераа «Вязов гудамжны аймшиг» хэмээх бүтээлээр эхэлжээ. Тэр ийм жаал байжээ. Инээдтэй юм. Нөгөө аюултай дээрэмчин эр чинь… Охидын сэтгэлийг ч ёстой гижигдэж байсан гэдэг. Харин өөрөө энэ тэнэг хоррорт тоглосондоо үнэмшдэггүй ажээ.



Саяхны нэгэн хар өдөр дорнын тулаант урлагийн мастер, кино од Жеки Чаныг нэгэн дуулиан хүчтэй «дэлссэн» билээ. Тэр өнгөрсөн үеэ нууж байсан ч байдал олонд илт болсон юм. Тэрээр кино карьераа порно киногоор эхлүүлжээ гэж… «Би одоогоос 31 жилийн өмнө бүх зүйлтэй тэмцэж байсан. Тэр үед Марлон Брандо ч нүцгэлж байлаа шүү дээ. Тиймээс би бүхнийг ялж гарах хэрэгтэй л гэж бодсон. Энэ их урлаг руу орох өөр жим надад байгаагүй. Гэхдээ тэр порно гээд байгаагаа өнөөгийнхтэй нэг харьцуулаад үзээрэй. Огт өөр» хэмээн алдарт тулаанч эр мэдэгдэж байв. Киноны нэр нь "All in the Family". 1975 онд тэрээр Азидаа л нэртэй порно од байжээ.



Сильвестр Сталлоне. Түүнийг Үideo Software Dealers Association-аас «боевик киноны зууны шилдэг жүжигчин» гэж өргөмжилсөн. Харин баатар эр маань карьераа софт-порногоор эхэлжээ. Ийм чиглэлээр хийгдсэн анхны кино нь «Итали азарга» (Italian Stallion, 1976). Тэр үеийнхний шүтээн болсон бүтээл байлаа. Одоо ч энэ порно эрэлт ихтэй байдаг аж. Маш халуухан сцени уг кинонд гарна. Тэр биеийнхээ бүх хэсгийг ил гаргасан байдаг байна. Бэлтгэсэн Р.Слава

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Роман, Тууж Урлаг

Нүүдэлчдийн амьдрал Болгарын гэрэл зурагчны хальсанд

15/02/2021
Роман, Тууж Урлаг

Анжелина Жолигийн 12 хуулбар

11/03/2020
Роман, Тууж Урлаг

Оддын хүүхдүүд ямар болсон бэ?

27/02/2020

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.