Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог»МУГТ С.Батцэцэг хүрэл медалийн эзэн боллоо
Сонгодог

МУГТ С.Батцэцэг хүрэл медалийн эзэн боллоо

Урлаг Урлаг09/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_С.Батцэцэг6753861152012-08-08-22-39[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Лондонгийн олимпийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд зодоглож буй дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медалийн төлөө Канадын Мартин Дугреньег  ялж хүрэл медаль хүртлээ

Олон улс, тив, дэлхий, олимпийн тавцанд гаргасан амжилт, дуудуулсан суугаар Монголын топ дөрвөн спортын нэг гэгдэх чөлөөт бөхийн төрөлд дэлхийн аварга анхны эмэгтэй тамирчин болж, Монголын спортын түүхэнд нэрээ мөнхөлсөн тэрбээр чөлөөтийн тамирчдын 32 жилийн хүлээлтийг тайлж, олимпийн медалийн буухиаг үргэлжлүүлээд зогсохгүй олимпийн хурц өрсөлдөөний  талбараас медаль зүүсэн Монголын чөлөөт бөхийн анхны ЭМЭГТЭЙ тамирчин болж байна.

С.Батцэцэг Лондонгийн олимпийн дэвжээнд эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойргийн барилдаанд Төв Африкийн Бүгд найрамдах улсын бөх Силви Датти-Нгонга Тара-Агоуиг 4-0; 4-0 харьцаатай, дараа нь Европын аварга, Латвийн тамирчин Анастасия Григорьеваг 5-0; 5-4 харьцаатай буулган авснаар хагас шигшээд шалгарч, мөнгөн медалийн төлөө Японы бөхтэй барилдсан юм. Олимпийн хошой аварга, дэлхийн долоон удаагийн аварга Каори Ичотой барилдсан тэрбээр 1-0; 4-0 харьцаатай хоёр үед ялагдал хүлээснээр хүрэл медалийн төлөө өрсөлдөх болсон. Ингээд 67 кг-ын жинд дэлхийн аваргаас гурван алт, гурван мөнгөн медаль хүртэж байсан Канадын тамирчинтай хүч үзэж, 2-0; 1-0 харьцаатай хоёр үед ялснаар медалийн тавцанд гарах эрхтэй болсон юм.

С.Батцэцэг ийнхүү Лондонгийн олимпийн наадмаас Монголын гурав дахь медалийг эх орондоо авчирлаа. Монголын олимпийн тамирчдаас жүдо бөхийн төрөлд ОУХМ С.Ням-Очир хүрэл, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр мөнгөн медаль зүүсэн билээ. Мөн боксын 52 кг-ын жинд залуу гавьяат Н.Төгцогт хүрэл медалийн болзол хангаад байгаа. Мөнгө, цаашлаад аваргын алтан медалийн төлөө тоглох түүний амжилтыг оруулаад тоолбол монголчууд Лондонгийн олимпиос нийт дөрвөн медаль хүртээд байна.
 


www.urlag.mn Ayu

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог Урлаг

Монголын “Халк” Х.Угтахбаяр бүх жингийн аваргаар шалгарчээ

19/11/2019
Сонгодог Урлаг

Л.Даяндэмидийн хонгор үрээ түрүүлж, Б.Нямжавын хээр үрээ айрагдлаа

10/07/2019
Сонгодог Урлаг

Буудлагын тамирчин СМ Ц.Анударь Олимпийн наадмын эрхээ авчээ

24/04/2019

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хятадад хүн дүрст робот борлуулдаг анхны худалдааны төвийг нээжээ

11/08/2025

Зохиолч П.Батхуягийн “Миний сэтгэл-Rock” туужийн нээлт болно

11/08/2025

“Weapons” кино тасалбарын борлуулалтаараа тэргүүлжээ

11/08/2025

2000 жилийн настай муммигийн шивээсийг сэргээжээ

11/08/2025

“Blackpink” хамтлаг дебют хийснээсээ хойшхи есөн жилийн ойгоо албан ёсоор тэмдэглэлээ

11/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.