Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Бейонсе, Jay-Z нар хамгийн их орлого олжээ
Нийгэм

Бейонсе, Jay-Z нар хамгийн их орлого олжээ

Урлаг Урлаг09/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index3436118742012-08-09-08-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн “Forbes” сэтгүүлээс жил бүр тодруулдаг хамгийн их ашиг, орлоготой ажилласан алдартай хосуудын энэ оны жагсаалтыг хөгжмийн ертөнцийн сайхан хосууд гэгддэг дуучин Бейонсе, рэппэр Jay-Z нар тэргүүлжээ. Хосууд өнгөрсөн жилийн тавдугаар сараас энэ оны тавдугаар сарын 1-ний хооронд хоёулаа нийлээд нийт 78 сая ам.долларын ашиг, орлого олсон байна.  Дуучин Бейонсе өнгөрсөн жил хариуцан ажилласан гэрээ, дөрөв дэх цомгийнхоо борлуулалт, шагнал урамшуулал зэргээсээ нийт 40 сая ам.долларын ашиг, орлого олж, нөхрөө ардаа орхисон байна. Харин рэппэр Jay-Z  рэппэр Канье Уэсттэй хамтарсан аялан тоглолт, “Decoded” ном болон “Watch the Throne” цомгийн борлуулалт, “Roc Nation” дуу бичлэгийн студи зэргээсээ нийлээд 38 сая ам.долларын орлого олжээ.

Тэдний араас Америк хөлбөмбөгийн тоглогч Том Брэди, Бразилийн загвар өмсөгч Жизель Бюндхен нар 72 сая ам.долларын орлогоор  дэд байранд орж, анх удаагаа тус жагсаалтад бичигджээ. Харин Английн дуучин, загвар зохион бүтээгч Виктория Бекхэм, хөл бөмбөгчин Дэвид Бекхэм нар 54 сая ам.долларын орлогоор жагсаалтын гуравдугаарт орсон байна. Холливудын алдарт хос жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар 45 сая ам.долларын орлогоор дөрөвдүгээрт бичигдсэн бол жүжигчин Уил Смит, Жада Сит нар 40 сая ам.долларын орлогоор айргийн тавд багтжээ. 

Б.АНХТУЯА


Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Одиссей” пластик хүүхэлдэйн жүжгийг Чунчоны олон улсын хүүхэлдэйн фестивальд толилуулна

26/08/2026

Огторгуйн амны хүн чулуун хөшөө Алтай суманд бий

26/08/2026

Саймон Коуэлл нурууны хагалгааны улмаас “America’s Got Talent” шоунаас завсарлага авлаа

25/08/2026

Реппер, продюсер Dr.Dre уран бүтээлдээ хиймэл оюун ашигладгаа ярив

25/08/2026

Жисү ирэх сарын 4-нд шинэ уран бүтээлээ толилуулна

25/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.