Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Дуучин С.Сэрчмаа: Би Хакухотой үерхэх нь бүү хэл танилцаж ч байгаагүй
Одод

Дуучин С.Сэрчмаа: Би Хакухотой үерхэх нь бүү хэл танилцаж ч байгаагүй

Урлаг Урлаг09/08/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
serchmaa_new-middle3080092042012-08-09-10-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуучин С.Сэрчмаа сумогийн аварга Хакухо М.Даваажаргалтай болзож, бараг сууж амьдрах дээрээ тулж байгаа тухай мэдээлэл энэ зуны цахим сайтуудын том шуугиануудын нэг байлаа. Монгол бөхийн домог, дархан аварга Ж.Мөнхбатын ген сүр хүч ихт хүүгээ арлын оронд хүргэн оруулж, алдсан үндсэрхэг монголчууд аварга хүүгээ монгол гэргийтэй болоосой гэж битүүхэн хүсдэг нь ч нууц биш.

Нөгөө талаар урд хөршид бэрлэж, төд удалгүй охиныхоо ааваас дуулиан шуугиантайгаар өрх тусгаарласан хайрын дууч, хонгор ялдам Сэлигийн фенүүд сайхан монгол эрийн галыг манаж, цайг чанаасай гэж хүсдэг бололтой юм. Тэднийг холбож бичсэн өдрүүдэд манай сэтгүүлийн редакц алхам тутамдаа Хакухо, Сэрчмаа хоёр үнэн үү гэх асуулттай тулгарч байлаа. Тиймээс үнэн мөнийг тодруулахаар "Гранд үнэн" буландаа дуучин С.Сэрчмааг утсаар урьж, цөөн асуултанд хариулт авсан юм.

-Сайн байна уу, Сэрчмаа. "Гранд" сэтгүүлээс ярьж байна. Сэтгүүлийнхээ "Гранд үнэн" буландаа таниас тодруулга авч, цөөн асуултад хариулт авах гэсэн юм. Таныг охиныхоо аавтай эргэж нийлж байгаа, эсвэл бүрмөсөн салсан гэж нэг хэсэг шуугисан. Сүүлд Хакухо М.Даваажаргалтай үерхэж байгаа, суух магадлалтай гэж хэвлэлүүд бичиж байна. Энэ үнэн үү?
-Уран бүтээлч бидний хувийн амьдрал хүмүүст сонирхолтой байдаг байх. Эмэгтэй хүн бүр хувийн амьдралаа ярих дургүй байдаг. Гэхдээ энэ асуултанд хариулт өгөх хэрэгтэй байх гэж бодлоо. Би сумогийн аварга тэр хүнийг амьдралдаа телевизээр л харж байснаас биш хувь хүнтэй нь танилцаж ч байгаагүй. Хүмүүсийн хэлдгээр амьдаар нь ч хараагүй юм байна /инээв/.

-Тэгвэл яагаад тийм сенсааци дэгдсэн юм бол? Та юу гэж бодож байна?
-Яагаад ийм мэдээ гарсныг хэлж мэдэхгүй байна. Миний талаар ташаа мэдээлэл олон гардаг. Тэрний нэг жишээ байх.

-Таныг Монголын ард түмний бахархал болсон аваргатай суугаасай гэж хүсэх олон хүн байдаг бололтой. Магадгүй тийм хүсэл бодлоос ийм яриа гарсан юм болов уу?
-Би мэдэхгүй байна. Бие биенээ танихгүй, тус тусдаа гэр бүл зохиосон хоёр хүнийг холбож бичих надад үнэндээ таатай санагдаагүй.

-Нууц биш бол та болзож байгаа юу?
-Ээжийнхээ үүргийг илүүд үзэж байгаа. Охин маань нялх байна.

-Таны охин Хураа том болж байгаа юу? Хэний асаргаанд даатгаж байгаа вэ?
-Охин маань том болж байгаа. Миний хувьд хамгийн үнэтэй эрдэнэ маань учраас би өөрөө өсгөж байна.

-Ингэхэд энэ зуныг яаж өнгөрүүлж байна? Амарч чадаж байна уу?
-Монголын маань зун сайхан болдог болохоор хөдөө явж охиныгоо байгальтай танилцуулахыг хичээж байгаа. Гэхдээ уран бүтээлч болохоор цаг зав бага л байна.

-Уран бүтээлийн сүүлийн үеийн сонин хачинаасаа хуваалцаач?
-Сүүлд DJ Шамантай хамтарч "Хайр бид хоёр" гэдэг шинэ дуу гаргасан. Бас Хэрлэнгийн үг Буян-Өлзийгийн ая "Сэтгэлийн тэнгис" шинэ дуунууд гаргалаа. "Мон АСЕ" энтертайнмент дээр хоёр дуундаа клип хийлгээд дуусч байна. "Мон ACE””-ийн Тэмүүлэнтэй хамтарч та бүгдийн сайн мэдэх "Хавар" дууг дуулсан.

-Уран бүтээл болоод хувийн амьдралынхаа ойрын хугацааны төлөвлөгөөнөөс хуваалцаж болох уу?
-Цаг нь болохоор тоглолт хийх бодолтой байгаа. Тэгэхээр сонсогчиддоо зориулсан сайн чанартай уран бүтээлийг хийхийг хичээж байна. Мөн албан ёсны фэйсбүүк хаяг нээгдсэн. Энэ фэйсбүүкийнхээ хуудсаар сонсогчидтойгоо уулзаж өөрийн уран бүтээл хувийн амьдралын талаарх мэдээ мэдээллүүдийг хуваалцаж байх болно.

-Баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.

 Эх сурвалж: Гранд сэтгүүл

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.