Долоон бурхан харавдаггүй гэсэн нэртэй кино үзлээ. Нэг талаараа уран сайхан талаасаа дутуу дулимаг юм харагдаж л байна. Гэхдээ нь бол түүхэн кино гэдгийг санах хэрэгтэй. Тийм ч учраас ил кино таалагдсан юм.
Монгол улсын тусгаар тогтнолын авчирсан эрэлхэг баатаруудын энгийн бөгөөд ирэмгий амьдралыг хараад нэгэн сонсож байсан шүлэг санаад зурайн орж ирлээ. ӨВӨГДИЙНХӨӨ СҮНСТЭЙ ЭНЭ Л НУТАГТАА ЭЗЭН НЬ БИ ГЭЖ ӨВЧҮҮ ЮУГ ЭЭ ДЭЛДЭН ОМОГШИХГҮЙ ЯАХ ЮМ БЭ, ӨНЧИН ГАНЦХАН ЧУЛУУНЫ БҮТЭН БАЙЛГАХЫН ТӨЛӨӨ ҮХЭЖ БИ ЧАДНА ГЭЖ ОНГИРОХГҮЙ ЯАХ ЮМ БЭ гэж \угтаа сонгуулийн нэг улстөрийн хүчний дууны дундуур уншигдсан шүлэгийн хэсэг\ төрсөн нутгийнхаа баатарлаг хөвгүүдээр бахархах сэтгэгдэл нэгэнтээ байсан юм.
Өнөөгийн улстөрийн хүчин дунд энэ улсынхаа төлөө гэсэн сэтгэлтэй олон хүмүүс байгааг үгүйсгэх аргагүй юм. Гэвч зарим нэгэн төрийн түшээг харахдаа арай ч дээ гэх сэтгэгдэл төрж байна. Бодохнээ Улсын Их Хуралд гишүүн болж засаг байгууллахад оролцох нь урсгал мөнгөний эргэлт дунд ордог учир их хичээх нь арга юун.
Мөнгөний төлөө өлсөх бол амархан харин хүний төлөө өлсөх хэцүү. Гэтэл анхны долоо маань ард түмнийхээ төлөө амиа ч золиход бэлэн байсан нь гайхамшиг биш гэж үү. Тэр долоон залуусын амьдралд олон сайхан мөчөө айдас хүйдэс дунд өнгөрүүлсэнг бодохоор одоогын улстөрч гэж өөрсдийгөө нэрлээд байгаа хүмүүс арай ч биш санагдах юм. Зарим нэг том улстөрчид өлсөнө гэж айлгаад л байгаа харагдаж байсан. Үе үеийн сонгуулиар шүү дээ. Тэдний хэд хоног өлсөх бол юу ч биш юм байна гэдгийг анхны долоо маань харуулжээ.
Түүх ярьж цэцэрхэх гэж хичээсэнгүй Монголд зоригтой хүмүүс тэр дундаа хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс хэрэгтэй байгаа нь ажиглагдхаас гадна бүр мэдрэгдэж байна. Хүний төлөө өөрийн амиа өг гэсэн үг биш үнэн сэтгэлээр зүтгэх хүмүүс хэрэгтэй гэсэн үг.
Сонгуулийн дүнд гарж дууссаны дараа зурагтаар зарим хүмүүс бүр эрүүл ухаанаа гээсэн гэлтэй унаж тусаж шалан дээр хэвтэж байхыг харлаа хэний төлөө тэгж байгаа юм бэ?. Мэдээж өөрийнхөө л төлөө биздээ сонгууль гээд хүмүүсээс хүртэл зээл авч өөрийнхөө хөрөнгийг тултал нь шавхасан байх. Уг нь сонгуулийн өмнө айхтар сайхан хүн л зурагтаар гарч байсан санагдах юм. Дараа нь харин шалан дээр өнхөрч байхыг хараад дэндүү их санаа зовлоо. Ийм ч байж болохгүй байх.
Үүгээр ч сонгуулийн солиорол дуусангүй ах дүүс болж тэврэлдэж байсан хүмүүс нэгнээ муулж тавалж байх юм. Муу хүн байдаггүй харин муу зүйл хийдэг хүн л байдаг. Өмнө нь сануулж хэлээгүй байж өнгөрсөн хойно нь гоочилж дуудах нь сайхан байдаг юм байхдаа. Уг нь бол энэ төр гэдэг тэр зүйл чинь олон хүний эв нэгдэл дунд л тогтвортой байдаг зүйл шүү дээ. Түүхэнд хүчирхэг олон гүрэн улс байсан тэднийг гаднаас нь довтлоод дийлээгүй учир дотроос нь ялзалсан гэдгийг санах хэрэгтэй.
Монгол улсын хөрөнгө оруулалт хийх томоохон салбар болох уул уурхай энэ бол улстөрчидийн шөнөнийн зүүд өдрийн бодол болсон бололтой. Ухахгүй байвал харин зүгээр мэт санагдсан, барицаж байхаар болчих хэрэгтэй. Больсон гээд л Монголчууд өлсөөд үхэхгүй нь лавтай. Өлсөж үхээд дуусах байсан бол 1900 онд л үхээд дуусах байсан. Үнэнг хэлэхэд Монгол хүн хатуу хэцүү нөхцөл хамгийн мундаг толгойгоо ажиллуулж чаддаг гэдгийг харуулсан.
Энэ эх орны эзэн гэж хэн юм бэ? эгэл ард түмэн шүү дээ. Эцэг эхээс төрсөн гэдгээ эргээд хараасай эрхэм гишүүдээ. Олсон хэдэн төгрөг \магадгүй доллар\ чинь эндээ үлдэн гэдгийг санаарай. Энэ богино амьдралдаа түүхэнд долоон баатар шиг нэрээ мөнхлөн үе үеийн хойч үедээ үлгэрлэн бахархуулхаар байх нь сайн юмсан.
Тусгаар тогтносон Монгол улсын эрх чөлөөт иргэд минь эв нэгдэл, энх тунх, аз жаргал дүүрэн байх болтугай.