Харанхуй гудмаар алхах хэн нэгний сэтгэл айдастай.
Хүйтэн хөндий энэ гэр хорооллын гудамжны аль нэг мухраас өлөн ходоодондоо захирагдаж, зуудаг гэж цоллогдсон нохой гараад ирэх вий дээ. Үнэхээр нийслэл хотын гэр хороололд золбин нохойн орон зай дэндүү их болжээ. Бүр хүн рүү сүрэглэн дайрах боллоо
Тухайлбал, Дархан-Уул аймагт 44 настай эмэгтэй золбин нохдод уруулан 70 гаруй оёдол тавиулан, эрэмдэг болсон эмгэнэлт явдал гарч байсан. Хотын захиргааны харьяа холбогдох газраас золбин нохдыг устгах зохион байгуулалттай арга хэмжээ авч байна гэдэг ч тэдний тоо буурахгүй байна.
Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн харьяа Хот тохижилтын газрын орлогч дарга Ц.Суманжаваас тодрууллаа.
-Захын хорооллоор нохой агнах ажиллагаа явагдаж байна. Гэвч тэдний тоо буурахгүй байна?
-Сүүлийн үед эр нохой ховор болсон. Эзэнгүй эм нохой олширч, жилд 1-3 удаа гөлөгл өж, нэг гөлөглөхөөрөө 7-8 гөлөг гаргадаг. Үүнээс болж золбин нохдын тоо буурахгүй байна. Нохой, муурны устгалын ажлыг Улаанбаатар хотын захирагчийн харьяа хот тохижилтын газар хариуцдаг. Манайх найман гэрээт анчинтай. Тэд шөнө гурван цагаас үүрийн таван цаг хүртэл золбин нохдыг агнадаг юм. Сүүлийн үед сумны олдоц муу байгаа учраас хүндрэлтэй байна.
-Золбин нохдыг устгах сумыг хаанаас авдаг вэ?
-“Их Ав” сум болон буу зэвсэг нийлүүлдэг зөвшөөрөлтэй ганцхан компани байдаг. Тус компани манайд хэрэглэж байгаа калибр бууны сумаас ашиг гардаггүй гээд сүүлийн хоёр жил оруулж ирээгүй. Тиймээс бид гэрээт анчиддаа зах зээлээс сумаа олж авах үүрэг өгөөд ажиллуулж байгаа.
-Одоогийн байдлаар хэчнээн нохой устгаад байна вэ?
-Эхний хагас жилийн байдлаар 44 мянган нохой агнасан. Жилд дунджаар 60 мянга гаруй нохой устгадаг гэсээн тооцоо бий.
-Золбин ноход хүүхэд хазах тохиолдол элбэг. Мөн том хүмүүс ч нохойнд хазуулах нь бий?
-Энэ тохиолдолд иргэдээс ирсэн дуудлагын дагуу очиж агнах ажлыг хийж байна. Мөн иргэд нохойг хууль бус агнаж байхдаа таарвал тэдний бичиг баримт зэргийг шалгах, эргэлзээтэй санагдвал манайх руу ч хандах боломжтой.
-Хот тохижилтын газрын анчдыг иргэд хэрхэн таних вэ?
-Тэд ачааны машин, хотын төвд явах зөвшөөрөл, калибр буутай байдаг. Иргэд үл таних хүмүүсийг хардаж байгаа тохиолдолд тухайн хүний бичиг баримтыг шалгах хэрэгтэй.
-Гэвч бас айлын нохой буудах тохиолдол гардаг шүү дээ?
-Айлын нохой агначихсан тохиолдол гарч байсан. Гэхдээ анчид айлын хашаан дотор байгаа уяатай нохойг очоод буудахг үй шүү дээ. Харин гудамжинд явж байгаа золбин нохдыг агнаж байгаа. Тэгэхээр иргэд маань орой үдэш нохойгоо хашаандаа уяж хамгаалах хэрэгтэй. Тэрнээс биш анчид энэ айлын нохой гэж ялгахгүй. Гудамжинд хүн рүү дайрсан тохиолдолд иргэдээс гомдол ирэхэд яалт ч үгүй агнадаг.
-Агнасан нохойгоо хэрхэн устгалд оруулдаг бол. Устгалд оруулалг үй нохойны махаар хоол хийдэг гэх иргэдийн гомдол байдаг?
-Цагаан даваа, Нарангийн энгэр зэрэг хогийн цэгүүдэд нохой муурыг нүх ухаж булах ажлыг хийдэг. Тун удахгүй газарт булдаг зүйлээ зогсоох боломжтой болох юм. Бид нохой муурыг хийж шатаах зуухтай болно. Энэхүү хүсэлтээ Байгаль орчны яам руу бичгээр хүргүүлсэн. Бичгийн хариуг хүлээж байна. Ингэснээр байгаль орчинд ээлтэй төдийгүй булсан нохойн махаар бизнес хийж хэрэглэж байна гэх хандлага алга болно.
Э.Цолмон