Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Парис Хилтон: Би шоучин охин биш
Үндэсний хөгжим

Парис Хилтон: Би шоучин охин биш

Урлаг Урлаг10/08/2012Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
paris-hilton-middle9045597522012-08-10-11-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Парис Хилтон: Би шоучин охин бишХолливудын шоучин охидын нэг Парис Хилтон өөрийн бодит үнэний талаар ярилцлага өгчээ. Тэрбээр олонд танигдсан өөрийн төрхийг хэвлэл мэдээллийн сенсаци гэж үзэж байна.

-Парис, манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би өөрийгөө олонд таниулж чадсан жүжигчин, ажил хэрэгч эмэгтэй. Бас чамгүй хөрөнгөтэй.

-Мөн та "Хилтон" зочид буудлын өв залгамжлагч?

-Хүмүүс намайг "Хилтон" зочидбуудлын өв залгамжлагч гэдгээр мэддэг гэж бодохгүй байна. Яагаад гэвэл би өв залгамжлагч гэдэг утгаар юу ч хийдэггүй.

 

-Гэхдээ та үүнээс болж олонд танигдаж, алдартай болсон шүү дээ?

-Өв залгамжлагч болгон алдартай байдаггүй. Тэдний ихэнх нь уйтгартай, олонд танигдаагүй байдаг шүү дээ.

-Танай гэр бүлийн бизнес дэлхийг хамарч, нэлээд нэртэй болсон. "Хилтон" зочид буудлын салбар дэлхийн нэлээд оронд бий. Тансаг гэдгээрээ ч алдартай?

-Мөн Нью-Иорк, Лондон, Парис гээд л дэлхийн том том хотуудад салбартай.

-Дэлхийд "Хилтон" зочид буудал нэртэй учраас л өв залгамжлагч нь олонд танигддаг?

-Тийм байж болох л юм.

-Их хөрөнгөний өв залгамжлагч байх хэцүү юу?

-Нэг их хэцүү биш.

-Нээрээ гэж үү?

-Хүмүүс намайг "Баян айлын эрх охин. Олон залуу сольсон, явдалтай эмэгтэй" гэж шүүмжилдэг. Яг үнэндээ би тийм биш. Би цөөхөн залуустай үерхэж байлаа. Тэдэнтэй дотно харилцааг үүсгэдэггүй байсан. Гэвч хэвлэл мэдээллийнхэн дэвэргэж, сенсацилдаг. Би муу хүмүүстэй хэзээ ч найзалж байгаагүй ээ.

-Таныг үнэхээр л ямар нэгэн зүйл хийгээгүй байхад худал зүйл бичнэ гэж байхгүй. Олны өмнө шуугиан тарьж, аливаа зүйлийг сэддэг нь та биш гэж үү?

-Үгүй ээ. Би муу охин биш. Жаахан байхдаа илүү дур булаам харагддаг байсан минь хүмүүст таалагдаагүй байх. Хэвлэл дээр бичсэн шиг задгай охин байгаагүй.

-Ингэж тайлбарлах нь хүмүүсийн инээдийг хүргэх байх даа?

-Эмэгтэйчүүд эрчүүдийн ертөнцийг мэдрэхийг хүсдэг. Зарим нь баян хүмүүстэй гэрлэхийг хүсдэг. Би үүнийг үзэн яддаг. Тэр залуу мөнгөтэй байна уу, үгүй юу надад ерөөсөө хамаагүй. Надад тийм зүйл хэрэггүй. Би чин сэтгэлээсээ сайхан мэдрэмж авахыг хүсдэг.

-Хэрвээ надад мөнгө байхгүй хэрнээ таныг кофенд уривал та зөвшөөрөх үү?

-Би хуучинсаг үзэлтэй. Тиймээс хэт дотносохгүй харилцааг би зөвшөөрнө

-Тэгвэл танаас би мөнгө гуйвал яах уу?

-Би дэмий зүйлд мөнгө зарахгүй. Яагаад гэвэл би өөдрөг үзэлтэй, өөртэй итгэлтэй нэгэн. Надад хүмүүс дурладаг. Гэхдээ би жинхэнэ амьдралд бэлэн биш байна.

-Аливаа үдэшлэгт явсны дараа та үргэлжлүүлдэг үү. Дэггүй зүйл таны толгойд орж ирдэг үү?

-Намайг хүн бүр л уудаг гэж боддог. Үнэндээ би хааяа л уудаг. Би витамин, эрч хүч сэргээх ундаанд дуртай. Би өөрийгөө хэрхэн сайхан харагдах аргыг сайн мэднэ. Шоучин охидын царай зүс аймшгийн байдаг. Гэтэл би үргэлж үзэсгэлэнтэй, сайхнаараа байдаг. Яагаад гэвэл би зугаацахаас илүү гоо сайхандаа цаг зарцуулдаг. Шөнөжин шоудаж, учраа мэ-дэхгүй болтлоо уудаггүй.

-Та үнэхээр л тэгдэггүй бол сайн байна. Таныг шоуны дараа хэн нэгэн гэрт чинь хүргэж өгье гэвэл зөвшөөрөх үү?

-Би хүмүүстэй гадуур хамт байх дургүй. Шал тэнэг хэрэг. Хүн бүр л "Хоолонд орох уу" гэж асуудаг. Гэхдээ би хэзээ ч тэдэнд итгэхгүй.

-Тэгвэл таныг кинонд уривал зөвшөөрөх үү?

-Миний бодоогүй зүйлийг хөвгүүд сэтгэсэн байдаг учраас ямар ч зүйлийг зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл би цөөн хэдэн загвар өмсөгч өв залгамжлагчдын нэг. Алдарт загвар өмсөгч Синди Кроуфорд, Жизель шиг сайн мөнгө олдог хүн загварын ертөнцөд ховор. Гэвч би үүнийг хийж чадсан.

-Би лав тань шиг ийм итгэлтэй байхгүй байх байсан?

-Үнэхээр чи өөртөө итгэлтэй бол хүмүүс чамд сэтгэл алдарна. Гол нь өөрөө өөрийгөө хайрлах хэрэгтэй

-Таныг "Холливуд"-ын шоучин охидын нэг гэдэг. Та хүссэнээрээ шоудаж мөнгө үрдэг. Үүний маргааш юу бодож сэрдэг вэ?

-Би нэг их шоуддаггүй. Хүмүүс намайг хөдөлмөрлөдөг гэдэгт итгэдэггүй. Миний судсаар өвөөгийн минь цус гүйж байгаа. Миний өвөө нойр хоолгүй ажилладаг хүн байсан. Тиймдээ ч дэлхийд нэртэй зочид буудлыг бий болгож чадсан. Тиймээс түүний энэ чанар надад бий гэж боддог.

-Хөдөлмөрлөдөг өө. Та дэлхийн алдартай өв залгамжлагч байж өдөр бүр ажилладаг гэж үү?

-Тийм. Би ажиллах дуртай. Зарим хүн амьдралын шаардлагаар хөдөлмөрлөдөг бол би өөрийн хүслээр ажилладаг. Намайг хүмүүс "Америкийн гүнж шиг эрх, танхи" гэж боддог. Амьдралаас тасарсан мэтээр ойлгодог. Гэвч эцэг эх маань биднийг бэлэн юман дээр, эрхлүүлж өсгөөгүй.

-Та Америкийн баячуудын дунд өссөн. Тэгэхээр тэдний эрх хүүхдүүдтэй адил биш гэж үү?

-Би баячуудын эрхийн тэнэг хүүхэд шиг байхыг хүсдэггүй. Хамаг юм нь бэлэн учраас гэртээ зүгээр сууж байдаг. Харин би тэдэн шиг биш. Би өөрийн хүчээр хүссэн зүйлээ авч чадах хөрөнгийг бүрдүүлж чадсан.

-Ааваасаа үүнийг өвлөөгүй гэж үү?

-Хүмүүс намайг хүссэнээрээ мөнгө үрдэг гэж шүүмжилдэг. Гэвч би 18 наснаасаа хойш ааваас мөнгө аваагүй. Би өөрөө хөдөлмөрлөж, мөнгө олсон. Одоогийн байдлаар надад хөрөнгө өгөөд, үүнийг үр гэсэн зүйл байхгүй.

-Тэгэхээр хэвлэлээр гарч буй мэдээллүүд буруу гэж үү?

-Над шиг хүн энэ дэлхийд байхгүй. Зуун тутамд мартагдаагүй шаргал үст үзэсгэлэнт Мэрилин Монро, Диана гүнж бол нэгэн зууны илэрхийлэл. Харин одоо үеийн илэрхийлэл нь бий.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.