Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Хүүхэлдэйн театрд “Том хамарт одой” жүжиг тоглогдон
Театр

Хүүхэлдэйн театрд “Том хамарт одой” жүжиг тоглогдон

Урлаг Урлаг20/04/2012Шинэчлэгдсэн:17/03/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
a129527dafb62371big8048093672012-04-20-15-41[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хүүхэлдэйн театр сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг тохиолдуулан “Том хамарт одой” жүжгээ арваннэгдүгээр сарын 5-17-ныг дуустал өдөр бүр 14.00 цагт тоглох юм байна.  Харин бяцхан үзэгчдэдээ зориулан бага тайзнаа  “Долоон өндөгтэй доголон шаазгай” үлгэрээ амралтын өдөр бүр 16.00 цагт толиулах ажээ. Жүжгийн тасалбар маш хямд бөгөөд  их тайзнаа тоглогдох “Том хамарт одой” жүжгийг ердөө л 2500 төгрөгөөр үзэх боломжтой бол бага тайзнаа тоглох жүжгийг 1500 төгрөгөөр сонирхож болох нь ээ.

Мөн Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид дараагийн уран бүтээлдээ буюу бага тайзнаа  амилах “Чоно ба долоон ишиг” жүжиг болон их тайзнаа толилуулах “Хүслээр ирдэг шинэ жил-2” тоглолтынхоо бэлтгэл ажилд ороод байгаа гэсэн шүү.

В.Хауфын “Том хамарт одой” жүжгийн тухай

“Бяцхан авьяастай төрсөндеө би маш их баяртай байна…” гэж хорин гурав ч хүрээгүй Вильгельм Хауф зохиолчийн хөдөлмөр эрхэлсэн хамгийн таатай үедээ хамаарагдах 1825 оны есдүгээр сарын 3-нд нэгэн захидалдаа бичжээ.

Вильгельм Хауф 1802 оны арван нэгдүгээр сарын 29-нд Штуттгарт хотноо түшмэлийн гэр бүлд төржээ. Эцгийгээ нас барсны дараа эх, ах, дүу нарынхаа хамт нагац эцгийн гэрт суух болжээ. Хөгшин аавын нь номын сан авьяаслаг сэргэлэн хүүгийн уран сэтгэмжийг ихэд бадрааж улмаар эмэгтэй дүү нар болон тэднийхээ найз охидод өөрөө үлгэр зохион ярих чадварыг олгосон байна. Ерийн болон шашны сургуульд суралцан эцэстээ гэрийн багшаар ажиллаж, энэ бүх хугацаандаа уран зохиол амтархан уншиж сонирхож оролдсоор анх-ныхаа бүтээлүүдийг хэвлүүлж эхэлсэн байна.

Түүний олон олон аман зохиол үлгэр туульс нь дэлхий олон оронд орчуулагдан олны хүртээл болоод зогсохгүй жүжиг,  хүүхэлдэйн кино ч  болон бяцхан үзэгчдэд  хүртээл болсон байдаг. Монгол улсын хүүхэлдэйн театр энэ хүний уран бүтээлээс  хамгийн их олонд түгсэн бяцхан Мук буюу “Том хамарт одой” зохиолыг нь жүжиг болгон  хүргэж байна. Уг жүжигт гуталчин аавтай,  ногооны худалдагч ээжтэй сайхан сэтгэлт Яков хүүгийн тухай гарах бөгөөд Хорон санаат ид шидийн  хүчийг өөртөө шингээж бүхнийг захирах шунал хүсэлдээ хөтлөгдөн Яков хүүг үзэшгүй муухай том хамартай бөгтөр нуруутай одой болгон хувиргаж, Мими гүнжийг галуу болгон хувиргаж ид шидийг муугаар ашиглаж байгаа ч эцэст нь сайхан сэтгэл бүхнийг ялдаг, хүн бүхэн сайхан сэтгэл тусч зангаар юуг ч бүтээж болдогийг харуулдаг юм

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжгийг энэ сарын 17, 18-нд тоглоно

15/09/2025
Театр Урлаг

ФОТО: “Хайрын виз” жүжгээс  

14/09/2025
Театр Урлаг

“Хайрын виз” жүжгийг энэ амралтын өдрүүдэд тоглоно

12/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр болох Улаанбаатар хотын хөгжмийн фестиваль бүтэн өдрийн турш үргэлжилнэ

18/09/2025

“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцаа унажээ

16/09/2025

2060 он гэхэд хүн төрхт роботын тоо гурван тэрбумд хүрнэ

16/09/2025

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025

Эх дагины эдэлж хэрэглэж байсан хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэжээ

16/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.