Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 19.4 хувиар өсчээ
Нийгэм

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 19.4 хувиар өсчээ

Урлаг Урлаг13/08/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
ДНБ оны үнээр өмнөх оны мөн үеийнхээс 2012 оны эхний хагас жилд 25.2 хувиар өсч, 6185.7 тэрбум төгрөгт хүрлээ. ДНБ 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2429.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 13.2 хувиар өссөн байна. Хэрэглээний үнийн улсын индекс 2012 оны эхний долоон сард өмнөх сарынхаас 0.6 хувь, оны эхнээс 10.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 14.5 хувиар тус тус өсчээ.

 Харин ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд хүнс, ундаа, усны бүлгийн барааны үнийн дүнгээрээ 1.3 хувь, гэр ахуйн тавилга, барааных 0.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Мөнгөний нийлүүлэлт 2012 оны эхний долоон сарын эцэст 6953.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 97.7 тэрбум төгрөг буюу 1.4 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 1033.1 тэрбум төгрөг буюу 17.4 хувиар өсчээ.

 

    Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2012 оны долдугаар сарын эцэст 801.4 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 90.1 тэрбум төгрөг буюу 10.1 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 127.5 тэрбум төгрөг буюу 18.9 хувиар тус тус өссөн байна. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2012 оны долдугаар сарын эцэст 6428.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 110.3 тэрбум төгрөг буюу 1.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 37.3 хувиар өсчээ.

  Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2012 оны долдугаар сарын эцэст 85.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 33.3 тэрбум төгрөг буюу 64.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 13.8 тэрбум төгрөг буюу 19.4 хувиар өсчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 305.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 2.1 тэрбум төгрөг буюу 0.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 76.2 тэрбум төгрөг буюу 20.0 хувиар буурсан байна

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Top Boy” цувралын жүжигчин Майкл Уордыг хүчингийн хэрэгт буруугүй гэж шүүх үзлээ

15/07/2026

Мэтт Дэймон амьдралынхаа “шинэ үе шат”-нд гарснаа ярьжээ

15/07/2026

Энтони Хопкинс 88 насандаа анхны синглээ гаргаж, хөгжмийн зохиолчийн карьераа эхлүүллээ

15/07/2026

Шүүмжлэгчид “Moana” уран сайхны киног “урам хугалсан” гэж дүгнэв

15/07/2026

Адууны сэдэвт уран бүтээлүүдийг дэлгэж, үндэсний бичиг соёлоороо дамжуулан адууны соёлыг сурталчлав

15/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.