Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Хийлч Дээгий “W” нэртэй клуб нээжээ
Оддын амьдрал

Хийлч Дээгий “W” нэртэй клуб нээжээ

Урлаг Урлаг14/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
115347158049092012-08-14-14-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хоёр дахь амьдралаа зохиож, нүсэр хурим хийсэн хийлч Ч.Дэлгэрцэцэг нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулахаар шийджээ. Тэрбээр уран бүтээлийнхээ хажуугаар охид эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгч, тодорхой хэмжээгээр туслалцаа үзүүлэх “W” нэртэй клуб нээсэн гэнэ. Хийлч бүсгүйн хувьд, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн зовлон жаргалыг ойлгож, сэтгэлийн дэм өгөхийг туйлаас хүсч явдаг учраас ийн зориглосон байна. Энэ тухайгаа тэрбээр “Би олон хүүхэдтэй эхчүүдийн зовлонг дэндүү сайн мэднэ. Багаасаа гэр хороололд амьдарч, түлээ нүүрс болон ус зөөх ажилд нухлагдаж явсан болохоор тэр. Ямар сайндаа ээжийг ажилдаа эзгүй хойгуур эгч маань гэр орноо цэгцлэх, гадуур гарвал намайг үүрч явах гээд л түмэн ажилтай зууралдаж байхав. Тэгээд эгч маань одоо намайг жаахан “цаашлуулдаг” юм. Би чамайг үүрч явсаар байгаад ийм намхан нуруутай болчихсон гээд л баахан инээлддэг” хэмээн дурсчээ. Ч.Дэлгэрцэцэг эмэгтэй хүний дотоод ертөнц бол оньсого мэт тайлагдашгүй, бас маш сонин орон зай гэж тодорхойлдог бөгөөд үүнийгээ ч клубынхээ бодлогод тусган, өөрт нь хандсан эмэгтэйчүүдтэй илэн далангүй харилцдаг гэсэн шүү.

Р.Есүй

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026
Оддын амьдрал Урлаг

“Хуанжу гэг” Жао Вэй олон жилийн дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

23/10/2026
Оддын амьдрал Урлаг

Шон “Дидди” Комбсыг өөр хорих ангид шилжүүлжээ

21/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Жаафар Жексон “Миний үүрэг бол дүрдээ бэлтгэлээ сайтар хангах” гэв

23/10/2026

Майли Сайрус тоглолтынхоо шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо цуцлах талаар бодож байснаа ярьжээ

23/10/2026

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

23/10/2026

“Хуанжу гэг” Жао Вэй олон жилийн дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.