Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Торгон зураг»Ц.Нямдорж, М.Энхболд, Сү.Батболдын фракц хотын төлөө өрсөлдөнө
Торгон зураг

Ц.Нямдорж, М.Энхболд, Сү.Батболдын фракц хотын төлөө өрсөлдөнө

Урлаг Урлаг15/08/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Ц.Нямдорж, М.Энхболд, Сү.Батболдын фракц хотын төлөө өрсөлдөнөУИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн МАН-ынхан бага хурлаа хийж, дарга цэргээ солиод багагүй хугацааг үдлээ. Харин одоо нийслэлийн МАН-д халаа, сэлгээ хийж, хариуцлага тооцох цаг болсон бололтой. Учир нь МАН-ынхан нийслэлд ч бас 20 жилийн түүхэндээ амсаагүй ялагдлаа хүлээсэн билээ. Тиймээс энэ удаагийн хурлаар нийслэлийн МАН-ын дарга, хотын дарга асан Г.Мөнхбаяр хариуцлагаа хүлээн огцрох нь тодорхой болсон. Харин түүний суудалд тухлахын төлөө МАН-аас хэд хэдэн хүн өрсөлдөх сураг дуулдаж байна.

Тухайлбал, нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар, УБЕГ-ын дарга асан Л.Мөнхбаатар болон УИХ-ын гишүүн асан Д.Зоригт нар хотыг "мэдэлдээ" авахаар өрсөлдөх гэж байгаа сурагтай. Эдгээрээс хамгийн өндөр магадлалтай байгаа бөгөөд харьцангуй рейтингтэй нь мэдээж, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт.

Түүний хувьд өнгөрсөн сонгуулиар Чингэлтэй дүүрэгт хүч үзээд, ялагдал хүлээсэн билээ. Б.Мөнхбаатар, Л.Мөнхбаатар нар ч бас өнгөрсөн УИХ-ын сонгуульд тус бүрийн тойрогтоо өрсөлдөөд, ялагдсан. Б.Мөнхбаатар нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн бол Л.Мөнхбаатар Хөвсгөл аймагт очоод, бие даан нэр дэвшигч Ц.Даваасүрэнд ялагдсан.

"Ц.Даваасүрэнд" гэж онцолсны учир Л.Мөнхбаатарын туслах, "Хөвсгөл ньюс" ХХК-ийн захирал Б.Ганзориг гэгч сонгуулийн шөнө тус аймгийн "Sky" телевизийн сэтгүүлч, зураглаачдыг "Та нар эзнийхээ төлөө үйлчилсэнгүй" хэмээн уурсаж, зодож танхайрсан нэгэн. Туслах нь ийм хүн байхаар нэр дэвшигч нь ямар хүн байсан бэ гэдэг асуудал тэр үед сөхөгдөж байсан юм.

Харин Б.Мөнхбаатарын хувьд нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Тийм учраас өмнөх сонгуульд төрөлх баянзүрхчүүд дээрээ очсон боловч дээр хэлсэнчлэн ард түмнээс "итгэлийн мандат" өвөртөлж чадаагүй билээ.

Нөгөөтэйгүүр нийслэлийн намын байгууллагын төлөөх тулаан МАН доторхи фракциудын дунд хүчтэй өрнөж буй аж. Дээр дурьдсан нэр дэвшигчдийн тухайд ч бас бүгд аль нэгэн фракцид шууд болон шууд бусаар хамаарч байгаа юм. ЭБЭХ-ний сайд Д.Зоригтын тухайд 2009 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоход нь Сү.Батболдын хүн гэж, улс төрийн хүрээнийхэн ярьж байсан.

Харин Б.Мөнхбаатарыг Г.Мөнхбаяраас өмнө хотын даргын албанд сууж байсан М.Энхболдын дэмжлэгтэй гэж хардах нь бий. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний хариуцлагыг нийслэлийн нам хүлээж, намын хорооны дарга Т.Билэгт нь огцорч байсан. Харин оронд нь Б.Мөнхбаатар болон тэр үеийн хотын дарга Г.Мөнхбаяр нар өрсөлдөж байсан юм.

Харин санал хураах мөчид Г.Мөнхбаяр нэрээ татсанаар Б.Мөнхбаатар нийслэлийн намын хороог даргалах болсон. Энэхүү үйл явцыг Т.Билэгт хариуцлага хүлээсэн, Г.Мөнхбаяр өрсөлдсөн болж харагдах гэсэн инээдэмтэй "жүжиг дэглэлт" болсон гэж тухайн үед хэвлэлүүд бичиж байсан. Өөрөөр хэлбэл, Б.Мөнхбаатарын хувьд хотын фракцийнхнаас тухайн үед гэнэт гарч ирсэн "шинэ фэйс" байсан гэдэг.

Харин тэдэнтэй өрсөлдөх Л.Мөнхбаатарын хувьд хуульч мэргэжилтэй, Хууль зүйн яаманд мэргэжилтнээс нь эхэлж ажилласан, албан тушаалын шатаар богино хугацаанд гараад ирчихсэн нэгэн. Хууль зүйн яамнаас ажлын гараагаа эхэлсэн учраас түүнийг Ц.Нямдоржийн хүн гэж улс төрийн хүрээнд ярьдаг юм билээ. Хамгийн сүүлд УБЕГ-ын даргаар ажиллаж байгаа сонгууль болохоос зургаан сарын өмнө хуулийн дагуу ажлаа хүлээлгэн өгсөн. Ийнхүү зургаан сарын өмнөөс албан тушаалаа өгч, сонгуульдаа орсон Л.Мөнхбаатарын хувьд өөртөө тун ч итгэлтэй байсан гэх нь бий.

Нөгөөтэйгүүр ардаа том дэмжлэгтэй гэдэгтээ бат итгэлтэй байсан болов уу. Гэхдээ УИХ-ын гишүүний суудал гэдэг тийм амар олдох "боорцог" биш гэдгийг хөвсгөлчүүд түүнд ойлгуулсан байх. Ямар сайндаа л түүний төлөө зүтгэж байсан Б.Ганзориг гэгч увайгүй этгээд хэвлэлийн онцгой бүсэд халдаж, сэтгүүлчдийг зодож байх вэ дээ. Бухимдсан байх.

Тэгэхээр нийслэлийн намын байгууллагын удирдлагын төлөө нэг талаас Д.Зоригт /Сү.Батболдын хүн/, нөгөө талаас Б.Мөнхбаатар /хотын фракц/, Л.Мөнхбаатар /Ц.Нямдоржийн хүн/ нар өрсөлдөх нь бололтой. Товчхондоо бол С.Батболд, М.Энхболд, Ц.Нямдорж нар хотын намын байгууллагын төлөө өрсөлдөх нь дээ.

Л.Энхдэлгэр

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.