Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дуучин Ц.Хулан: Залуу насанд нөхрийн хэрэг алга
Оддын амьдрал

Дуучин Ц.Хулан: Залуу насанд нөхрийн хэрэг алга

Урлаг Урлаг15/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ca9d9ef0d3667e70big14642383962012-08-15-11-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Хар санаа ба хайр сэтгэл”, “Надад өгөөгүй хайр”, “Зүүдний үргэлжлэл” зэрэг кино, жүжгийн дуугаараа олонд танигдсан залуу уран бүтээлч Ц.Хулан бие даасан хоёр дахь жааз дууны цомгоо гаргахаар бэлтгэж буй аж. 2005 онд “My World” нэртэй анхны цомгоо гаргаснаас хойш тэрбээр хэсэг хугацаанд нам гүм байсан билээ.

Харин өдгөө “My World-2” нэртэй түүний хоёр дахь цомгийн ажил нь 40 хувьтай явж байгаа төдийгүй ирэх аравдугаар сард сонсогчдын хүртээл болох гэнэ. Үүнээс гадна дуучин бүсгүй монгол дуунуудаа ч цомог болгохоор зорьж, хүмүүсийн  сонсох дуртай кино, жүжгийн бүтээлүүдийг багтаах ажээ.

Урлагийн мэргэжилтнүүдэд өндрөөр үнэлэгддэг дуучин бүсгүйн охин “Эрэл” сургуулийн наймдугаар ангид сурдаг хэдий ч, тэрбээр дахиж амьдрал зохиох талаар бодох дургүй байгаа аж.

“Залуу насанд нөхрийн хэрэг алга” гэж толгой сэгсэрсэн Ц.Хулан уран бүтээлээс өөр зүйлд анхаарал хандуулахыг хүсэхгүй байгаагаа дуулгажээ. Үүгээр ч зогсохгүй, олонд танигдсан бүсгүйчүүд болон шинээр гарч ирсэн охидын хамтлагуудад сануулга өгч “Хажуугаар дайрчих шахаад өнгөрдөг нусгайнууд рок попын тогоонд хайруулаад ирэхээрээ аяндаа мэдрэх байлгүй” гэж шүд зуужээ.

Р.Есүй

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Николь Шерзингер хөлөн дээрээ буцалсан ус асгаж, түлэгджээ

28/09/2026
Оддын амьдрал Урлаг

Жастин Бибер Лос-Анжелесийн цэцэрлэгт хүрээлэнд гэнэт гарч ирэв

27/09/2026
Оддын амьдрал Урлаг

Марго Робби нөхрийнхөө овгийг ашиглаж эхэлжээ

26/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эд Шираны АНУ-д хийх хоёр тоглолтыг шуурганы улмаас цуцалжээ

28/09/2026

Николь Шерзингер хөлөн дээрээ буцалсан ус асгаж, түлэгджээ

28/09/2026

Тейлор Свифт MTV VMAs-ын түүхэн дэх хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлч боллоо

28/09/2026

Мадонна 23 жилийн дараа “MTV Video Music Awards” (VMAs)-ын тайзнаа эргэн ирж, долоон шагнал хүртлээ

28/09/2026

“BigBang” хамтлаг 20 жилийн ойгоо дэлхийн аялан тоглолтоор тэмдэглэж байна

28/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.