Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Гаргүй” гитарчин залуугийн гайхалтай үзүүлбэр
Нийгэм

“Гаргүй” гитарчин залуугийн гайхалтай үзүүлбэр

Урлаг Урлаг16/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
062ad3fbc9575791790edcaf9fda11483231317412012-08-16-16-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхий нийтийн анхаарлыг эрхгүй татаж онлайнаар багагүй шуугиан тарьсан төрөлхийн гаргүй “гитарчин” залуугийн тухай мэдээллийг онцлон хүргэж байна.

Түүнийг Жорж Дэнехи гэдэг бөгөөд энэ жил 18 настай тэрээр 8 настайгаасаа хийл хөгжмийг хөлөөрөө тоглож сурснаас хойш өдгөө төгөлдөр хуур болон гитариар чадварлаг тоглодог нэгэн ажээ.


Жорж өнгөрсөн 6 сард Америкийн алдарт “Goo Goo Dolls” хамтлагийн хит дуунуудын нэг “Iris” уран бүтээлийг “ковер”-лож тоглосон бичлэгээ “YouTube” болон “Reddit” сайтуудад аплоад хийсэн нь олныг алмайруулаад зогссонгүй бүр хамтлагийн уран бүтээлчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөжээ.

Ингээд түүний бичлэгийг үзсэн хамтлагийн бөмбөрчин Майк Малининий урилгаар тэрээр 10 өдрийн турш нижгэр болж өнгөрдөг хөгжмийн “Musikfest” арга хэмжээнд оролцож дахин олныг шуугиулжээ.


Энэхүү наадам нь жил бүр АНУ-ын Пенсилвань мужийн Бетлэхем хотод 10 өдрийн турш зохиогддог бөгөөд 300 хол давсан уран бүтээлчид ирж ая дуугаа өргөхийн сацуу дуу хөгжимд хайртай дэлхийн сая сая үзэгчдийг соронзон мэт татдаг шилдэг фестиваль юм.


Виржиниагаас гаралтай Жорж нэг настайдаа Америк гэр бүлд үрчлэгдсэн бөгөөд тус хамтлагийн дуунуудаас гадна дуучин Пинкийн “Perfect” дууг коверлон дуулжээ. 


Ийнхүү сэтгэлийн их хат, хичээл зүтгэл, урам зоригоор дүүрэн залуу хүүгийн хөлөөрөө наадсан гитарын хосгүй аязыг хүлээн авна уу.


Жич: “Goo Goo Dolls” хамтлагийг сонсдог хүмүүст дуулгахад тэд бие даасан 10 дахь цомгийнхоо ажилд орсон гэнэлээ шүү.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Top Boy” цувралын жүжигчин Майкл Уордыг хүчингийн хэрэгт буруугүй гэж шүүх үзлээ

15/07/2026

Мэтт Дэймон амьдралынхаа “шинэ үе шат”-нд гарснаа ярьжээ

15/07/2026

Энтони Хопкинс 88 насандаа анхны синглээ гаргаж, хөгжмийн зохиолчийн карьераа эхлүүллээ

15/07/2026

Шүүмжлэгчид “Moana” уран сайхны киног “урам хугалсан” гэж дүгнэв

15/07/2026

Адууны сэдэвт уран бүтээлүүдийг дэлгэж, үндэсний бичиг соёлоороо дамжуулан адууны соёлыг сурталчлав

15/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.