Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Хувьцаат компаниудын хуурмаг байдал
Үндэсний хөгжим

Хувьцаат компаниудын хуурмаг байдал

Урлаг Урлаг17/08/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Шинээр батлагдсан компанийн тухай хуульд компанийн засаглалаар дамжуулж жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах заалтуудыг нэлээд оруулсан. Тухайлбал, ашиг сонирхлын зөрчилтэй хэлцлийг зохицуулах, компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн гурваас дээшгүй нь хараат бус захирал байх гэх мэтээр зохицуулав. Компанийн засаглалын тухай ярьж хэлснээс хойш авч байгаа хамгийн том алхам энэ юм.

Бас жижиг хувьцаа эзэмшигчид хувь нийлүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах эрхтэй болсон гэх мэтээр хувьцаат компанийн засаглалыг хөрөнгө оруулалтын хэмжээгээр нь биш, шударга ёсны төлөөх эрмэлзлээр нь тэнцвэржүүлж өгсөн.

Хувьцаат компаниуд хувь нийлүүлэгчдийн хурлыг хийж, шинэ хуульд засаглалаа нийцүүлсэн байх учиртай. Гэвч олон нийтэд зарласангүй. Хувьцаат компанийн хаалттай байдал үргэлжилсээр байна.

Хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн оронд компаниуд сарын тайлан тооцоогоо брокеруудад нээлттэй өгдөг. Манайд бол хувьцаат компаниуд санхүүгийн тайлангаа хөрөнгийн биржид ч бараг өгдөггүй. “Жинхэнэ” тоглогч бол хэзээ ч компанийн тайлан тооцоо бусад мэдээллийг авахгүйгээр хөрөнгө оруулахгүй. Хөрөнгийн зах зээлийн шинжээч О.Баяраа “Манай хөрөнгө оруулагчдад ямар ч судалгаа дүн шинжилгээ хийх боломж байдаггүй. Хувьцаат компаниуд мэдээллээ өгдөггүй. Ер нь сохороор хувьцаа худалдаж авдаг” гэж ярьж байсан.

Монголын хувьцаат компаниуд хэдий болтол ийм хаалттай хуурмаг явах бол. Хөрөнгийн зах зээлийнхэн хувьцаат компаниудын хаалттай байдгийг гогцоог ганц өнцгөөс хөвөх гэж оролддог. Тэр нь хувьцааны төвлөрөл. Манай ихэнх хувьцаат компанийн 60-90 хүртэлх хувь нэг хүний гарт төвлөрснийг мэргэжилтнүүд ярьдаг. Хэн, хэдэн хувийг нь эзэмшдэг нь бас л нууц мэдээлэл. Гадаад энэ бол хамгийн наад захын ил тод мэдээлэл. Манай Засгийн газар хүртэл “Шивээ овоо” компанийн хувьцааны 90 хувийг эзэмшдэг. “Ган хийц” компанийн 78 хувийг М.Даваасүрэн эзэмшдэг гэх мэт ил болсон цөөн хэдэн жишээ бий.

Хувьцаа хэт төвлөрөхөөр компанийн засаглал нэг хүний үзэмжээр явж, нууцлагдмал хаалттай байдал үүсч байгаа юм. Магадгүй компанийн хяналтын багцыг барьж хүмүүс хувьцаагаа зарж, хяналтын багцаа ядаж 51 хувь болговол засаглалд гэрэл гийж мэдэх юм. Гадаадад хөрөнгийн зах зээлээр мэргэшсэн зөвлөхүүдийн ачаар төр засаг хувьцаат компаниуд дахь эзэмшлээ багасгахаар шийдэв. “Багануур” компанийн хяналтын багцыг нэмэлт хувьцаа гаргаж замаар 51 хувь болгож бууруулах гэж байна. Дараа нь “Шивээ овоо”-ын дахь хяналтын багцаа 51 хувь болгож бууруулах сураг сонстлоо.

Хувьцаат компаниудын хяналтын багцыг баригчид өөрийн эзэмшлийн охин компаниа туслан гүйцэтгэгчээр ажиллуулж, ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл хийн ихэнх ашгийг  авдаг байдал Монголд газар авсан. Шинэ хуулиар компанийн хяналтыг багцыг эзэмшигч ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл хийвэл жижиг хувьцаа эзэмшигчид Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргах эрхтэй болсон. Тэр эрхээ жижиг хувьцаа эзэмшигчид эдлээсэй.  

Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ын дарга Б.Болд “Тавантолгой, Оюутолгой гээд стратегийн 15 ордын хувьцаа бирж дээр арилжаалагдаж эхэлнэ. Бид нийгмээрээ олон нийтийн компанийн эзэмшлийн хэлбэр рүү маш хурдтай явж байна” гэж ярив. Одоогийн олон нийтийн компаниудын хуурмаг байдлыг таслан зогсоогоод цаашаа явах юмсан.

Т.Энхбат

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025

Ган-Эрдэнийн Гансүлд өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

16/05/2025

“Blackpinк” аялан тоглолтоо “Deadline” буюу “Эцсийн хугацаа” гэж нэрлэжээ

16/05/2025

“Миний нүдээр ирээдүйн Улаанбаатар хот” сэдэвт гар зургийн уралдаан” болно

16/05/2025

Энэ амралтын өдрүүдэд “Ламбугайн нулимс” дуурьтай

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.