Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Майкл Жексоны гэр бүл нэг тэрбум доллар дээр алалцаж байна
Уртын дуу

Майкл Жексоны гэр бүл нэг тэрбум доллар дээр алалцаж байна

Урлаг Урлаг17/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
c985eeaa617a6bd9big7083012342012-08-17-10-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Попын хаан агсан Майкл Жексоны үлэмж хэмжээний эд хөрөнгийг өөрийн болгохын тулд түүний ах, дүү нар цагаандаа гарчээ. Жексон харамсалтайгаар өөд болоод гурван жил өнгөрч байгаа ч түүний өв залгамжлагчид нэг тэрбум доллараар үнэлэгдэж байгаа эд хөрөнгийг нь эвтэй,  найртай хуваан авч дөнгөөгүй л байгаа юм.

Эхэндээ тэдний тэмцэл нууц байдалд өрнөж байсан ч өдгөө бүх муу муухай зүйл нь тогооноосоо хальжээ. Ах, дүү нар нь эрээ цээрээ алдаж, нэг нэгнийгээ хэлэх, хэлэхгүй үгээр муулж байгаагийн дээр талуудын өмгөөлөгчид дарин дээр давс нэмж байгаа аж. Хүн бүр л өөрийгөө талийгаачийн хамгийн ойрын, хайртай хүн байсан мэтээр өгүүлж, бусдыгаа доош хийж байгаа гэнэ.
    
Попын хаан зуурдаар таалал төгссөнөөр түүний ойр дотныхондоо олгодог байсан сайн санааны тусламж нь дуусгавар болсонд ах, дүү нар нь бачуурч сууна. Өдгөө Жексоны хөрөнгө нэгэн итгэлцлийн санд төвлөрсөн бөгөөд энэ мөнгийг түүний хоёр хүү болон нэг охин нь 21 нас хүрээд захиран зарцуулах эрхтэй болох юм.
    
Энэ санд Жексоны нийт хөрөнгийн 40 хувь нь хадгалагдсан байна. Төдий тооны хөрөнгөө мань хүн ээждээ үлдээжээ. Үүнд нь бачуурсан ах, дүү нар нь байж суух газраа олохгүй байгаа гэнэ. Жексоны ах Рэнди тэднийг төлөөлөн “Талийгаачийн хүүхдүүдийг насанд хүргэхэд 500 мянган доллар л хангалттай шүү дээ” гэж мэдэгджээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуурийн дуучин Э.Амартүвшин Италийн алдарт дарсны нүүр царай боллоо

19/06/2025

Азийн соёлын “ODASIS” хөтөлбөрийн тоглолт боллоо

19/06/2025

“Boston Dynamics”-ын роботууд “Авьяаслаг Америкчууд”-ын тайзнаа бүжиглэв

19/06/2025

Ж.Вердийн “Макбет” дуурийг ганцхан удаа тоглоно

19/06/2025

“Go mongolia” үндэсний брэндийг “Каннс лаионс-2025” фестивальд танилцуулж байна

19/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.