С.Сэрчмаа хаана амьдарч байгаа, уран бүтээпийн олз омог ямаршуухан явна гээд түүнтэй холбоотой асуултууд уншигч, сонсогчдын анхаарлын төвд байдаг нь нууц биш. Дуучин С.Сэрчмаатай ярилцсанаа хүргэе.
-Сайн байна уу, уулзалгүй уджээ. Өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрөө хаана хэрхэн тэмдэглэв дээ?
-Баярлалаа. Төрсөн өдрөө нэгэн ресторанд бөөн цэцэгсийн дунд дотны найзуудтайгаа дуутай, хууртай сайхан л тэмдэглэж өнгөрүүллээ. Дуучин хүнийг дуу хуургүйгээр төсөөлөх аргагүй шүү дээ. Тэр ч утгаараа миний дуучин найзууд бүгд төрсен өдөрт маань хүрэлцэн ирсэн.
-Төрсөн өдрөөрөө авсан хамгийн том бэлэг тань юу болохыг сонирхож болох уу?
-Энэ хорвоод намайг тээж төрүүлсэн ээж минь л миний төрсөн өдрийн хамгийн том бэлэг нь байдаг. Тиймээс ээждээ танай сонингоор дамжуулан “баярлаж явдаг шүү, таньдаа охин нь маш их хайртай” гэдгийг уламжилмаар байна.
-Хураа гэдэг нэртэй охинтой болсон. Охиныхоо аавтай хэр холбоотой байдаг вэ?
-Мэдээж охины маань аав хамгийн түрүүнд надад төрсөн өдрийн мэнд хүргэсэн. Хэдийгээр бид хоёр тусдаа амьдарч байгаа ч гэсэн охиноороо холбогдсон. Тиймээс байнга биш ч ямар нэгэн баяр ёслолоор аав нь охинтойгоо уулздаг л юм.
-Өөрөө энэ зуныг хэрхэн өнгөрүүлэв дээ. “Аварга тосон”-д амарч байгаа сураг сонссон…
-Би амралтаа аль болох байгалийн сайханд өнгөрөөхийг хичээдэг. Охин маань нялх балчир байгаа болохоор цэвэр агаар салхинд гаргаж охинтойгоо хамт сайхан л амарлаа. Энэ жилийн хувьд нартай хуртай сайхан ч зун боллоо. “Аварга тосон"-гийн сувилалд арав гаруй хоноод ирсэн.
-Уран бүтээлч хүмүүс намар болохоор л тоглолт гээд завгүй шахам явдаг. Та хэзээ бие даасан тоглолтоо хийх гэж байна?
-Намар урлагийнхан нэлээд завгүй бочихдог нь үнэн. Ер нь уран бүтээлч хүмүүс зундаа сайхан амарч, эрч хүчээ аваад намар, өвөлдөө уран бүтээлийнхээ тайланг тавьж тоглолт хийж, цомгоо гаргадаг. Миний хувьд ч мөн адил бодож төлөвлөсөн зүйл бий. Гэхдээ бие даасан тоглолтыг намар хийнэ гэж бодохгүй л байна.
-Таны ойрын үед биелүүлэхсэн гэсэн хамгийн зорилт, мөрөөдөл юу бол?
-Манай монголчууд маш их ёсорхуу сүсэг бишрэлтэй хүмүүс шүү дээ. Тэр ч утгаараа мөрөөдлөө урьдчилаад хэлчихвэл биелэдэггүй гэдэг. Тиймээс энэ удаад мөрөөдөж яваа зүйлээ нууцламаар байна.
-Дуулах нь багийн мөрөөдөл байсан тухайгаа хэд хэдэн удаа ярьж байсныг тань сонссон юм байна?
-Тийм шүү. Би багаасаа л урлагт хайртай дуулж бүжиглэх дуртай хүүхэд байсан. Тэр дундаа дуулах нь миний чин зүрхний мөрөөдөл байсан гэж болно.
-Таныг охиныхоо аавтай эргэж нийлж байгаа, бүрмөсөн салсан гэх ярианууд дуулддаг. Сүүлд Хакухо М.Даваажаргалтай үерхэж байгаа, суух магадлалтай гэж ярих боллоо. Энэ үнэн үү?
-Уран бүтээлч бидний хувийн амьдрал хүмүүст сонирхолтой байдаг байх. Эмэггэй хүн бүр хувийн амьдралаа ярих дургүй байдаг. Гэхдээ энэ асуултад хариулт өгөх хэрэгтэй байх гэж бодлоо. Би сумогийн аварга тэр хүнийг амьдралдаа телевизээр л харж байснаас биш хувь хүнтэй нь танилцаж ч байгаагүй. Хүмүүсийн хэлдэгээр “амьдаар нь” ойроос харж байгаагүй.
-Тэгвэл яагаад тийм цуурхал дэгдсэн бол?
-Яагаад ийм мэдээ гарсныг хэлж мэдэхгүй. Миний талаар ташаа мэдээлэл олон гардаг. Тэрний нэг жишээ байх.
-Таныг Монголын ард түмний бахархал болсон аваргатай гэр бүлийн амьдралаа холбоосой хэмээн хүсэх олон хүн байдаг бололтой. Магадгүй тийм хүсэл бодлоос ийм яриа гарсан юм болов уу?
-Би мэдэхгүй байна. Бие биенээ танихгүй, тус тусдаа гэр бүл зохиосон хоёр хүнийг холбож бичих нь надад таатай санагдаагүй.
-Хайрын элч дуучин байсан бол хөөрхөн охинтой болсноос хойш хүүхдийн дуу багагүй дуулж харагдсан. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Сүүлийн үед олон шинэ дуунууд хийж байгаа. Үүний дотор хэд хэдэн дуэт дуу багтсан. Одоогоор “entertainment” студэд хоёр дуундаа клипний зураг авахуулж дууслаа. Тун удахгүй үзэгч олондоо хүргэх болно.
-Урлагийн салбарт ажилладаг хүмүүсийг дэмжих арын алба хэрэгтэй гэдэг. Таныг өдий зэрэгтэй дуучин болоход аав, ээжийн тань дэмжлэг оролцоо их байсан байх?
-Мэдээж ээж аавын минь урам, охин минь чадна аа гэсэн урам зориг итгэлийг бадрааж эрч хүчийг өгсөн.
-Эмэгтэйчүүд бидний дотны найзаас илүүтэй хүн бол яах аргагүй ээжүүд байдаг. Та ээж аавынхаа талаар ярихгүй юу?
-Ээж маань миний дотны найз. Өглөө бүр намайг гарахад урмын үгээр баяжуулж үддэг болохоор өдөржин надад ихийг хийж бүтээх ээжийнхээ итгэлийг алдахгүй юмсан гэж бодогддог. Миний аав бусад аавуудын адил охиндоо хайртай энгийн нэг хүн.
-Урлагийн хүн гадаад үзэмжинд анхаарах нь зүйн хэрэг. Таны гангараа юу вэ. Хувцас хэрэглэлээ хаанаас авдаг вэ?
-Хүн болгон давтагдашгүй өөрийн гэсэн өнгө аяс төрхтэй байдаг болохоор өөрийгөө илэрхүйц байдлаар гадаад төрхөндөө анхаарах хэрэгтэй гэж боддог. Харин миний хувьд ихэвчлэн гадагшаа явахдаа л хувцсаа сонгож авдаг.
-Танд ямар нэгэн цуглуулга байдаг уу?
-Яг үнэндээ би малгай, нарны шилэнд дуртай. Тийм болохоор л надад магадгүй малгай, шилний нэлээдгүй цуглуулга байдаг байх.
-Дуучин Алтанцэцэг гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан. Таны хувьд ч энэ шагнал магадгүй ойрхон байгаа байх?
-Алтаа эгчийн хувьд сайн уран бүтээлч. Өнөөдөр Алтай эгч гавьяат авлаа гээд би дараа нь болох ёстой зүйл биш шүү дээ. Гавьяа шагнал гэдэг бол уран бүтээлчийг үнэлсэн гэнэтийн бэлэг байгаасай гэж хүсдэг.
-Өөрийн нэртэй студийнхээ талаар танилцуулахгүй юу?
-Намайг дуучин гэдэг утгаар нь студи байгуулсан гэж ойлгосон байж магадгүй. Өнгөрсөн таван сард “Sally’s production’’-аа албан ёсоор байгуулсан. Одоогоор маш олон зүйл хийхээр төлөвлөсөн байгаа.
-Сүүлд нэг кино хийж байгаа сурагтай байсан. Үнэн үү?
-Удахгүй дэлгэцнээ гарах уран сайхны киноны дууг дуулж байгаа.
-Эр хүн ямар байх ёстой гэж та хувьдаа үздэг вэ?
-Аливаад чинь сэтгэлээсээ ханддаг хэний ч өмнө өөрийнхөөрөө л байж чаддаг зан чанарыг нь илүүд үздэг.
-Та одоо ямар автомашин унадаг уу. Нууц биш бол хаанаас ямар үнээр авч байв?
-Би “Toyoto land cruiser” унадаг. Гаднаас захиж авчируулсан.
-Хоол сайн хийдэг гэсэн?
-Эмэгтэй хүний хувьд хоол хийлгүй яахав. Гэхдээ олон эгчтэй болохоор хоол нэг их хийгээд байдаггүй. Дээр нь уран бүтээлч хүн болохоор гэрийн бараа харахгүй, оройтож ирэх нь цөөнгүй. Амралтын өдрөөр ээжийнхээ төрсөн өдөр зэрэгт л гараа гаргаж, хоол хийдэг дээ. Хоолыг бол амттай хийнэ шүү.
-Та мөнгөнд хэр үрэлгэн бэ?
-Үрэлгэн гэдэг ойлголтыг ганц талаас нь авч үзэх нь өрөөсгөл ойлголт. Хүн дуртай зүйлээ rap таталгүй авч чаддаг. Хэмнэх зүйлээ ч хэмнэж чаддаг л байвал зүгээр гэж би хувьдаа боддог.