Хэн бүхний танил болсон "Үдшийн шивнээ" сэтгүүлийн нэгэн дугаарт "“3 охин” хамтлагийн гишүүн, дуучин Анугийн “Өөрийгөө шивнэе” буланд өгсөн халуухан сэдэвтэй ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.
Үдшийн Шивнээ: Дуучин бүсгүйчүүдээр сонин сайхан юу байна даа. Сүүлд гаргасан “Бамбино” дууны клип үнэхээр халуухан болсон байна лээ шүү?
Ану: За баярлалаа. Уран бүтээлээ хийгээд л явж байна даа. Шинэ жил дөхөөд нилээдгүй завгүй байгаа. Бамбино маань хүмүүст нилээн таалагдаж байгаад баяртай байгаа шүү.
ҮШ: Өөр ямар бүтээлээр шинэ оноо угтаж байна?
А: Яг шинэ оныг угтсан уран бүтээл гэвэл “UBS” телевизээс алдарт АВВА хамтлагийн дуунуудаар хийж буй мьюзиклд бид 3 тоглосон. Он солигдох үдэш гарах байх. Нилээн сонирхолтой байх болов уу.
ҮШ: Энэ удаагийн ярилцлага маань уран бүтээлээс хөндий байна гэдгийг дуучин бүсгүй маань анзаарсан биз ээ. Тэгэхээр хэрэв зөвшөөрвөл дуучин бүсгүйн халуухан хөнжил дэх хил хязгаарыг бяцхан зөрчсөн сэдвээр ярилцъя?
А: /Инээв/ Чадах ядахаараа хариулахыг хичээе.
ҮШ: Ану маань үдшээр хэн нэгэнтэй шивнэлдэж байгаа юу?
А: Одоогоор алга даа.
ҮШ: Залуусын хувьд ямар бодолтой байна. Ямар залуу Анугийн сэтгэл зүрхийг хөдөлгөж чадах вэ?
А: Өөрөөрөө байж чаддаг, жинхэнэ эр хүн шиг эр хүн надад таалагддаг. Бас соёлтой.
ҮШ: Сексийн талаар хоёулаа ний нуугүй ярилцвал ямар уу. Ануд секс хэр чухал вэ?
А: /инээв/. Нилээн хувийн сэдэв байна. Мэдээж хэрэг хүн, тэр тусмаа залуу хүн учраас секс чухал биш гэж хэлж чадахгүй.
ҮШ: Сексийг амьдралын зайлшгүй хэрэглээ гэдэг. Үүнтэй санал нийлэх үү. Яагаад?
А: Тиймээ, санал нийлнэ. Сексгүйгээр хүн төрөлхтөн хэрхэн өсч үржиж, хэрхэн хайрлаж дурлах билээ дээ.
ҮШ: Анугийн хуьд нэр алдар, уран бүтээл, сайхан хайр болон сексийг жагсаавал секс хэдэд нь орох бол?
А: Нилээн дээгүүр л жагсана даа. /Инээв/… Гуравт орно.
ҮШ: Хичнээн хайртай байсан ч сексээс нь таашаал авахгүй бол яах уу. Ийм зүйл зарим залууст тохиолддог юм билээ?
А: Үнэхээр хайртай бол хамтдаа энэ асуудлаа шийдэх арга зам хайх хэрэгтэй гэж боддог. Нэг сэтгэлтэй байгаад хичээх юм бол энэ асуудал биш ээ.
ҮШ: Нэгэнт ийм асуудал хөндсөнийх хоёулаа нууц амрагийн талаар бодлоо хуваалцъя. Нууц амраг байх ёстой, ёсгүй гэхээс илүү энэ харилцааг юу үүсгэдэг вэ гэдэг дээр ямар бодолтой байдаг вэ?
А: Анх дурлаж байхдаа хүн болгон хамгийн гайхалтай зүйлсийг мэдэрдэг. Амьдрал нэг л өөр, гэрэл гэгээтэй болоод ирдэг шүү дээ. Мөн үүнийг дурласан хүндээ ч мэдрүүлэх гэж хичээдэг. Харин хамт урт хугацааг ардаа орхиод ирэхээр бие биедээ шинэ байхаа болиод ч юм уу хайрлаж, дурлаж байсан мэдрэмжээ эргэн үгүйлдэг байх. Магадгүй бие биеэ хайрлах, анхных шигээ сонирхолтой байхаа болиод л нууц амрагтай болдог болов уу гэж бодож байна. Ер нь би нууц амрагийг хүлээн зөвшөөрдөггүй.
ҮШ: Энүүхэндээ гэж шивнэлдэхэд, тохиолдлын секстэй учирч байсан уу. Хэзээ ч мартагдамгүй, халуухан учралаасаа хуваалцаач?
А: Хэзээ ч мартагдамгүй учрал байлгүй яахав. Хүн нэг олдох насаа эргэж харамсах зүйлгүйгээр өнгөрөөх хэрэгтэй гэж боддог. Гайхалтай халуухан секстэй учирч байсан.
ҮШ: Ямар сексийг хамгийн халуухан гэх вэ. Санаачлагыг гартаа авч байсан үе бий юу?
А: Байлгүй яахав. Ер нь аль аль нь санаачлагатай байх ёстой биз дээ. Хамгийн их сэтгэл догдлолтой, хайртай, бас эрч хүчтэй сексийг л хамгийн халуухан гэж хэлэх байх даа.
ҮШ: Ингэхэд Ану гэр бүлээ хэрхэн төлөвлөж байгаа вэ. Хэзээ айлын эзэгтэй болох бол?
А: Төлөвлөж болдоггүй ганц зүйл хүний сэтгэл юм шиг байна /инээв/. Миний сэтгэл зүрхийг хөдөлгөж чадах, жинхэнэ хайртайгаа учирвал би өнөөдөр ч хамаагүй гэрлэхэд бэлэн байна. Энэ бол сэтгэл зүрхний асуудал учраас яарч хувьдаа төлөвлөдөггүй. Харин эзэгтэйн хувьд гайгүй эзэгтэй болох байх гэж бодож байгаа шүү.
ҮШ: Ер нь даруухан Ануг ямар эр хүн галзууруулах шахдаг бол?
А: Хүнд чин сэтгэлээсээ ханддаг хүн хэзээд хүний хайрыг татаж байдаг. Надад хүнтэй чин сэтгэлээсээ ханддаг, байгаагаараа байдаг эр хүн таалагддаг. Ер нь магадгүй энэ нилээн ховор чанар ч байж болох юм.
ҮШ: Сексгүйгээр хэр удаан тэвчиж чадах вэ?
А: Тодорхой хэлж мэдэхгүй байна. Шаардлага гарвал мэдээж хэрэг тэвчилгүй яахав. Нилээн удаан тэвчих байх шүү…
ҮШ: За энэ удаагийн халуухан ярилцлага маань үүгээр өндөрлөж байна. Сэтгэлээсээ шивнэлдсэн Анудаа баярлалаа. Шинэ оны уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!
Шивнэлдсэн: С.Ялгуун