Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Н.Алтанхуягийн тэргүүлсэн шинэчлэлийн засгийн газрын гишүүд тамгаа гардаж авлаа
Дуу хөгжим

Н.Алтанхуягийн тэргүүлсэн шинэчлэлийн засгийн газрын гишүүд тамгаа гардаж авлаа

Урлаг Урлаг20/08/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УИХ-ын 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар томилогдсон хүмүүс  өнөөдрөөс ажилдаа орлоо. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хамгийн түрүүнд тамгаа хүлээн авсан байна. Ажлаа өгч байгаа Ч.Хүрэлбаатар шинэ сайдад амжилт хүсээд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар хамт олонтойгоо 2 жил 8 сар ажиллалаа. Хийсэн ажил ч их байлаа. Хэрэг эрхлэх газрын ажилтнууд чадварлаг, ажилсаг, гар, сэтгэл нийлсэн хүмүүс гэдгийг тэмдэглэв.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг түүнд хариу талархал илэрхийлж, хариуцлагатай ажлыг чадварлаг хашиж байсныг хэлээд ажлын амжилт хүссэн байна. Мөн Засгийн газрын тулгуур болсон бүтцээр Ерөнхий сайдын удирдлага дор Ерөнхийлөгч, УИХ-тай хамтран үр бүтээлтэй ажиллах болно гэлээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар түүхэн уламжлалтай, ажлын ихэнхийг нугалж байдаг газар. Монгол Улсын хөгжлийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх, авлига, хээл хахуулийг устгаж, шударга ёсыг тогтоох зорилтын төв нь байх ёстой. Үүний төлөө эрч хүчтэй, дайчин давшингуй ажиллах хэрэгтэй гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт захилаа.
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг сайд нартаа өндөр шаардлага тавьж байгаа гэдгээ ажлыг нь хүлээлцүүлэхдээ онцолж байлаа. Сайд нар Монгол Улс, хүн ардын эрчимтэй хөгжлийг эрчтэй урагшлуулж, монгол хүнээ ажилтай, орлоготой, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эрх чөлөөтэй, аюулгүй орчинтой болгохын төлөө шинэчлэлийн бодлогыг тууштай, шуурхай, шударга, хариуцлагатайгаар хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх үүрэг хүлээж байна.  
Энэ дагуу сайд нар:
  • Гарсан тушаал, шийдвэр олон нийтэд ил тод, нээлттэй байх
  • Хээл хахууль, авлигын эсрэг тууштай тэмцэх
  • Орон тоог нэмэгдүүлэхгүй, цомхон, чадварлаг бүрэлдэхүүнтэй ажиллах
  • Салбартаа шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, хүнд суртлыг арилгах
  • Өдөрт 12-оос дээш цагаар, амралтын өдөргүй ажиллах
  • 7 хоног бүрийн бямба гарагт Засгийн газрын хуралдаанд оролцох
  • Ням гараг бүрт харьяа газар, байгууллага, хөдөө орон нутагт ажиллах
  • Гадаадад албан томилолтоор жилдээ 2-оос илүү явахгүй
  • Цаг баримтлах зарчмыг хатуу мөрдөх
  • Боловсон хүчнийг тогтвортой, мэргэшсэн байлгах үүднээс аливаа томилгоог хийхдээ Ерөнхий сайдаас чиглэл авах
  • Ерөнхий сайдаас гаргасан чиглэлийн дагуу яам болон эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудыг хуваарилсан байранд байрлуулах гэсэн зарчмуудыг мөрдлөг болгон ажиллахаа илэрхийлж, гарын үсэг зурж баталгаажууллаа хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, САЙД НАР
Ч.Сайханбилэг – Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
 
Л.Болд – Гадаад харилцааны сайд
 
Х.Тэмүүжин – Хууль зүйн сайд
 
Ц.Баярсайхан – Барилга, хот байгуулалтын сайд
 
А.Гансүх – Зам, тээврийн сайд
 
Д.Ганхуяг – Уул уурхайн сайд
 
Я.Санжмятав – Хөдөлмөрийн сайд
 
 С.Эрдэнэ – Хүний хөгжил, нийгмийн хамгааллын сайд
 
Н.Батбаяр – Эдийн засгийн хөгжлийн сайд
 
Л.Гантөмөр – Боловсрол, шинжлэх ухааны сайд
 
Ц.Оюунгэрэл – Соёл, спорт, аялал жуулчлалын сайд
 
Х.Баттулга – Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд
 
Д.Бат-Эрдэнэ – Батлан хамгаалахын сайд
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Мексикийн ерөнхийлөгч BTS хамтлаг улсад нь илүү их тоглолт хийхэд туслахыг БНСУ-ын ерөнхийлөгчөөс хүсжээ

28/01/2026
Дуу хөгжим Урлаг

Бруно Марсын шинэ цомог хоёрдугаар сарын 27-нд цацагдана

26/01/2026
Дуу хөгжим Урлаг

Тэйлор Свифт хөгжмийн зохиолчдын Алдрын танхимд элссэн хамгийн залуу эмэгтэй дуучин боллоо

24/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Wuthering Heights” кино хоёрдугаар сарын 13-наас үзэгчдэд хүрнэ

01/02/2026

“Scream 7” дэлгэцэнд гарах дөхөж байна

01/02/2026

Ордуудын хоёрдугаар сарын зурхай

01/02/2026

“Гэртээ ганцаараа” киноны жүжигчин Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө

31/01/2026

“Анна Каренина” жүжигт ОХУ-ын алдарт жүжигчин Алёна Юрьевна Байбородина тоглоно

31/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.