Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Монгол урлагийн гайхамшиг”–ийг тольдохуй
Уртын дуу

“Монгол урлагийн гайхамшиг”–ийг тольдохуй

Урлаг Урлаг20/08/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
chuulga6618369182012-08-20-10-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зуны дэлгэр цагт манай оронд ирэх жуулчдын тоо эрс ихэсдэг. Тэдний нүдийг хужирлаж, эх оронд минь дахин зочлох сэтгэгдлийг үлдээх үзэсгэлэнт байгаль, он цагийн түүхийг өөртөө агуулсан дурсгалт газрууд бий. Мөн өнө эртнээс уламжлан ирсэн соёл урлагийн гайхамшгаа энд дурдахгүй өнгөрч болохгүй. Жуулчдын төдийгүй монголчуудын нүд сэтгэлийг баясгадаг язгуур урлагийн тоглолтыг УДБЭЧ “Монгол урлагийн гайхамшиг” нэртэйгээр толилуулж байгаа билээ. Өдөр бүр 18:00 цагаас тоглогдож буй уг тоглолтыг үзэхээр зорисон юм. Тоглолт эхлэхээс 10 минутын өмнө бид суудлаа эзлэцгээв. Эргэн тойрноо харвал ихэнх нь гадаадын иргэд байх ба үзэгчдийн танхим дүүрэн хүнтэй байв. Удалгүй тоглолт эхлэх цаг болж тайз харанхуйллаа. Зарлагч Төрийн шагналт бүжиг дэглээч Ц.Сэвжидийн дэглэсэн “Монгол бүжгийн чуулбар” хэмээн зарласнаар тоглолт эхэллээ. Халх, дөрвөд, ойрад, казах гээд Монгол хэмээх нэгэн дээвэр дор эв найртай оршин байгаа ястан үндэстний бүжиг, өв соёлын онцлогийг шингээсэн бүтээл үзэгчдэд хүрэх мөчид бүжигчдийн уян налархай хөдөлгөөн сүрлэг хөгжмийн аянд уусан шингэх мэт мэдрэмж төрснөө нуух юун.

Дэлхий дахины ардын дууны шинж төлөвтэй харьцуулан үзэхэд нэн өвөрмөц гайхамшигтай  урлаг болох уртын дуу уянгалан эхлэхэд өөрийн эрхгүй хөдөө талын маань үзэсгэлэнт байгаль нүднээ харагдах шиг болсон. Эргэн тойронд минь суугаа гадаадын иргэдийн ч сэтгэл хөдлөн “wow” хэмээн уулга алдаж байв. Харин дараагийн үзүүлбэр болоход хүмүүс гайхсан харцаар харж байсан ч сүрлэг хөгжим эгшиглэснээр гадаадын иргэдэд бөөгийн дэг ёс, зан заншлыг ойлгох боломж олгосон юм. Зарлагч “Монгол цамын дэгээс” бүжигчид хөгжимчид хэмээн зарлаж тайз харанхуйллаа. Гэтэл гэнэт үзэгчдийн ард талд чанга бүрээ хангинахад бүгд хойш эргэн харлаа. Хоёр талын хаалганаас хоёр лам том бүрээ үлээсээр гарч ирэн тайз руу алхлаа. Энэ нь тоглолтыг сонирхолтой болгоод зогсохгүй тэдний хөгжмийн зэмсэг, хувцас хэрэглэлийг ойроос харах боломжийг үзэгчдэд олгосныг хэлэх хэрэгтэй. Цамын бүжиг эхэлснээр манай үндэсний бас нэгэн соёлын хэсэг тайзнаа амилсан юм. Тоглолт цааш “Сэтгэмж” нэртэй уран нугаралтын үзүүлбэрээр үргэлжиллээ. Нугараач Цэцэглэнгийн уг үзүүлбэрт үзэгчдийн  сэтгэл ихэд хөдлөн байн байн алга ташиж түүнд баяр хүргэж байсан юм.

Бирваагийн хөгжим, Баярбаатарын дэглэлт “Жороон жороо” бүжиг тайзыг эзэгнэхэд үзэгчдийн сэтгэл бүжигтэй хамт хөвсөлзөн байлаа. Монголын язгуур урлагийн үнэт өв болсон эвэр бүрээн гоцлол “Жороо сайхан халиун”-ыг Эрдэнэ-Очир гуай тоглолоо. Үнэхээр монгол хүн бүрийн сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй сайхан номер байсан.   

Тайзны гэрэл бүдгэрч Бирваагийн хөгжим, Даваахүүгийн дэглэлт” Салхит шувуу” бүжиг сүрлэг хөгжмийн аянд эхэллээ. Бүжигчид үнэхээр сүрлэг сайхан хувцастайн дээр яг л салхи шиг эрч хүчтэй хуйлран шувуу шиг дүүлэн нисэцгээнэ. Эрчтэй хүчтэй тус үзүүлбэрийг үзэхэд үнэхээр нүд баясаж, сэтгэл хөдлөж байлаа.

УДБЭЧ-ын найрал хөгжимчид “Бид аваргууд” буюу “We are the champions”–ыг эгшиглүүллээ. Энэ ая хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн нь тэдний нүүрэн дэх инээмсэглэлээс илт байлаа. Дор бүрнээ “wow” гэхийг сонсох нь миний хувьд ч тун таатай байлаа. Тоглолтыг УДБЭЧ-ын найрал хөгжимчид, удирдаач Ганбат Шаравын “Сэрсэн тал”-аар өндөрлүүлсэн юм. 150 гаруй уран бүтээлч оролцсон уг тоглолт үнэхээр үгээр хэлэхийн аргагүй сайхан байлаа. Цаг гучин минут гэдэг нүд ирмэхийн зуур өнгөрч нэг л мэдэхэд тоглолт дууссан юм. Гайхамшигтай сайхан тоглолт үзэж сэтгэлийн их таашаал авсандаа миний хувьд тус чуулгаас  ихэд сэтгэл хангалуун гарсан юм.

Д.Төгс

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сэтгүүлч Т.Дарханхөвсгөл “Миний Анир” шүлгийн ном гаргажээ

20/05/2025

“Опозит” хамтлагийн “Болор цом” тоглолтзургаадугаар сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

19/05/2025

“Eurovision” тэмцээнд Австрийн дуучин JJ буюу Йоханнес Питч түрүүлжээ

19/05/2025

ФОТО: “Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлтээс

19/05/2025

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүдийг шалгарууллаа

19/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.