Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Мадоннаг шүүхэд өгчээ
Нийгэм

Мадоннаг шүүхэд өгчээ

Урлаг Урлаг20/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index1197926432012-08-20-15-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Дуучин Мадонна өнгөрөгч баасан гаригт ОХУ-ын Санкт-Петербург хотноо хийсэн аялан тоглолтынхоо үеэр ижил хүйстнүүдийг дэмжиж буйгаа илэрхийлж, хууль зөрчсөн хэмээн шүүхийн танхимд дуудагдах болжээ. ОХУ-ын нийгмийн идэвхтнүүд Мадоннагийн дээрх үйлдлийн эсрэг шүүхэд гомдол гаргаж, 333 сая рубль буюу 10,5 сая орчим ам.доллар нэхэмжилсэн байна.

ОХУ-д ижил хүйстнүүдийн эсрэг хандлага хүчтэй байдаг бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард баталсан хуулийн дагуу Санкт-Петербургт ижил хүйстнүүдийг сурталчлах, дэмжих нь хориотой аж. Мадонна тоглолтынхоо үеэр шүтэн бишрэгчдээсээ ижил хүйстнүүдийг дэмжиж буйгаа илэрхийлж гараа өргөхийг хүссэн байна. Одоогоор Мадонна өөрийг нь  шүүхэд өгөөд буй заргын талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

Тэрбээр мөн тоглолтынхоо үеэр “Pussy Riot” панк хамтлагийг дэмжиж буйгаа илэрхийлж, Оросын консервативуудын дургүйцлийг төрүүлээд авсан билээ. Мадонна “Pussy Riot”  хамтлагийн гишүүдийг дэмжиж буйгаа илэрхийлэн нуруун дээрээ уг хамтлагийн нэрийг бичүүлснээ үзэгчдэд харуулж, “Тэднийг өршөөгөөч” хэмээн хэлсэн юм. Дээрх “Pussy Riot”  хамтлагийн гурван гишүүн ОХУ-ын Үнэн Алдартны гол сүмд Путиныг эсэргүүцэн түүнийг зайлуулж өгөөч хэмээн дуу дуулж, бүжиг бүжиглэснийхээ төлөө бурханы ариун газрыг доромжлон танхайрсан хэргээр баривчлагдаж, өнгөрсөн баасан гаригт шүүхээс хоёр жил шоронд хоригдох ял сонссон билээ.

Б.АНХТУЯА

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Крис Рок “SNL”-д өнгөрүүлсэн он жилүүдээ коллежийн үетэй зүйрлэжээ

13/09/2026

Бён У Сок 13 тэрбум воноор тансаг орон сууц худалдан авчээ

13/09/2026

“Seventeen”-ий Жүн Хятадын кинонд тоглоно

13/09/2026

“Оскар”-ын шагналт продюсер Жереми Томас 77 насандаа таалал төгслөө

13/09/2026

Хосгүй үнэт Байёгийн хатгамал хивсийг Их Британид дэлгэлээ

13/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.