“Quiza and answer” нэвтрүүлгийн анхны дугаарт орсон зочдын сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. Энэ бол үзүүлбэрийн цаг.
Нэвтрүүлгийн анхны дугаарт
1. Цаад учрыг нь хайж олдог
Цаг үе залуучуудын хөтлөгч
Хол ойрын хов жив гаргадаг
25-р суваг телевизийн захирал
Үүрэн телефон банк сурталчилсан үүргэвчтэй аялагч
Угаасаа л дуусдаггүй яриатай
Улс төрд ч бие даах дуртай
Сэтгүүлч, Улс төрч З.Алтай
2. Аянчин, бадарчин, амьд луужин, газарчин
Амай нэртэй ч, Аа гэхдээ сүмо биш
Электрон хөгжмийн Балхжав юм болов уу гэхэд
Ирэнгүүтээ ном бичсэн
Африкт малери өвчин туссан ч
Балиартаж авчраагүй
Азид мөнгө нь дууссан ч
Архи сурталчилаагүй
Англи, Орос хэлээр
Аварга хоёр хөлөөр
Yes гэсэн визээр дэлхийг тойроод ирсэн
Аялагч Ж.Золбаяр
3. Шар айраг зардаг газрын эзэн
Шар айраг хамтлагийн дуучин
Шар айраг уунгаа дэлхийг тойрсон
Шар айраг холбооны тэргүүн
Ууланд авчирч спортын мастер цолыг хангасан
Улс төрд метро барина гэж иргэний зориг гаргасан
Хөлбөмбөгөөс арсеналыг
Хүүхнүүдээс эхнэрийгээ дэмждэг
Улс төрч, сэтгүүлч, хөтлөгч, спортын мастер, дуучин Г.Ганхүү нар оролцож байна.
Quiza: Залуу байхыг та юу гэж боддог вэ?
УИХ-ын гишүүн З.Алтай: Нас гэдэг бол цаг хугацааны асуудал. Байгалийн цаг явж байна. Нар, сар дэлхий эргэж байна. Түүнийг хүн тоохгүй байх хэрэгтэй. Тэр явдаг жамаараа яваад нэг цэгт очоод зогсоно. Хүн түүнийг сөрөхийн тулд сэтгэлээрээ залуу байх ёстой. Тэгэж чадвал чиний нас хэд байсан ч хамаагүй. Хорвоо ертөнцийг залуу сэтгэлгээгээр харж чадаж байвал чи өөрийгөө хөгширсөн гэж хэлж болохгүй юм. Жишээ нь би өөрийгөө хар нялхаараа амьтан гэж боддог. Одоо л дөнгөж амьдрал үзэж, амьдралтай танилцаж, олны дунд хөлөө олж хүн болох гэж байна гэж боддог. дээ. Жааханаараа хөөрхий амьтан гэж боддог.
Quiza: Амай энэ талаар юу гэж боддог вэ?
Ж.Амай: Би өөрөө залуу хүн учраас “Залуу байх ийм тийм” гэж ярьж чадахгүй. Хорь, гучин жилийн дараа энэ талаар яръя..
Г.Ганхүү: Би бодохдоо… Бага байхад хурдан том болох юмсан гэж боддог байсан. Ах эгч нарыг харахаар гоё санагддаг байлаа. Өөрөө дөч гараад ирэхээр их зүйл бодогддог юм шиг байна. Хүн бол хөгширч үхдэггүй. Хөшиж үхдэг гэж ярьдаг. Тэгэхээр нас З.Алтай ахын хэлсэн шиг час тоо л байх гэж бодож байна
Quiza: Монголд залуу байх боломж байна уу?
З.Алтай: Би бол хар нялхаараа амьтан. Гэхдээ та нарыг харахаар атаархдаг. Залуу сайхнаараа байх бололцоо энэ нийгэмд хангалттай байна. Гулгая гэвэл цанын бааз байна. Орьё гэвэл баар байна. Номын сан, интернэт гээд бүх зүйл байна. Социализмын үед бол энэ бүх зүйл чинь “No шүү дээ” найзаа гэдэг байлаа. Амайгаас эхлээд бидэнд чөлөөт цагаа өнгөрөөх газар байхгүй гэж ярьж байна. Юу юм тэр чинь. Ганхүү бид хоёрыг дэлхийгээр тэнээд явж байхад “алъя” гэсэн залуучуудын чөлөөт цаг өнгөрөөх газар таараад, үүнийг Монголд хэрэгжүүлье гэхээр нэг ч газар харагдаагүй. Дэлхийн жишгээр монголын залуус амьдарч л байна шүү дээ. Юу нь болохгүй байгаа юм. Чи өөрөө зүтгэ, сэтгэ, хий, хөлсөө гарга, толгойгоо ажиллуул. Тэгэх юм бол өнөөдөр заавал гуйлга гуйгаад л би байргүй амьтан гэж халамж авах гээд л гутарсандаа болж архи туугаад л тийм зүйл байж болохгүй шүү дээ. Чи өнөөдөр өөрийнхөөрөө сэтгэж чадвал Монгол хамгийн эрх чөлөөтэй, хамгийн сайхан амьдрах бололцоотой газар. Гуниг царайлаад л новш царайлах юм бол чиний амьдрал новш хэвээрээ л байна.
Quiza: З.Алтай ах хамгийн сүүлд хэзээ club-д орсон бэ?
З.Алтай: Үнэнийг хэлэхэд би клубт ордоггүй. Клубт орж юу хийх юм. Залуу болох гэж орох юм уу. Мөнгөө дуусгах гэж орох юм уу. Зугаацах гэж орох юм уу. Нэг бол миний чөлөөт цагаа өнгөрөөх газар тэр юм уу. Хүн болгоны хүсэл сонирхол өөр.
Ж.Амай: Диско клубуудыг шөнийн 12 цагаас хойш ажиллуулахгүй байгаа. Энэ хуулийг гаргаж байгаа хүмүүс залуу үеэ мэдрэхгүй байгаа юм шиг санагддаг.
З.Алтай: Клубийг хэдэн цагт хааж нээхийг хуулиар зохицуулдаггүй юм. Нийслэлийн захиргаа журмаар зохицуулдаг. Жишээ нь шөнийн гурав, дөрвөн цагт мөнгөтэй баян хүн клубтээ очно уу, хаанаа очно хамаагүй. Гэхдээ тодорхой хэмжээгээр хязгаарлалт байдаг юм. Ганхүү бид хоёр гадны орнуудаар явж байхад хөгжилтэй гээд яриад байдаг орнууд бүгд 11, 12 цагт “Гар найзаа хаасан” гэж хэлдэг ю байна лээ.
Ж.Амай: Аль оронд тэгэж байна.
З.Алтай: Чили, латин Америкийн орнууд бүгд тийм л юм байна лээ шүү дээ.
Ж.Амай: Америк болон Дорнодын орнууд бол өглөө зургаа хүртэл ажилладаг.
З.Алтай: Өглөөний зургаа хүртэл клубт байх ямар хэрэг байгаа юм бэ?. Хэзээд нь хөдөлмөр эрхлэх юм бэ? Амайд хэдэн шөнийн клуб нээж өгөөч гэж хүсэхээс.
Quiza: Амай 70 улсаар аялах мөнгөө яаж олсон бэ?
Ж.Амай: Ах дүү, гэр бүлийн хурааж хуримтлуулсан мөнгөөр аялсан.
Quiza: Яг хэдэн төгрөг болсон бэ?
Ж.Амай: Тэрийг хэлмээргүй байна.
Quiza: Ер нь ингэж аялахад хэр их мөнгө ордог вэ ?
З.Алтай: “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгийг хийж эхэлж байхад их хэцүү байсан. Над шиг улс төр ярьж, хүн амьтан ёжилсон нөхөр гэнэтхэн үүргэвч үүрээд улс орноор аялна гэдэгт хүн итгэхгүй байсан. Хэдэн спонсор дээр очиход надаас болгоомжилж байсан. Анх үүргэвчтэй аяллаар явж байхад том банк ивээн тэтгэж байна гэж яригддаг байсан. Үндсэндээ бид 1000 доллар л авч байсан. 1000 доллар юу юм бэ. Анх Азийн орнуудаар явсан.Тэгэхдээ хоёр хүн 25000 доллартай л явж байгаа юм. Долоон орноор явсан. Хамгийн бага зардлаар хамгийн муу хоол идэж, тусаал дусах шахсан газраар хоносон. Болдог л юм. Явж ирээд би ийм зүйл хийсэн гээд хүмүүст үзүүлэхэд дахиад хүмүүс гуйх шаардлагагүй. Тэд өөрсдөө эргээд чамд хандана. Мөнгө гуйж байсан хүн өөрөө аялаач гээд гуйгаад ирдэг болно. Амайг би биширсэн. Явган нүцгэн, яваад ирэх ирэхгүй нь мэдэгдэхгүй тэр хэцүү нөхцөлд аялаад ирсэн. Ганхүү бид хоёр бол Амайгийн дэргэд юу ч биш.
Ж.Амай: Баярлалаа. Би гэр бүлийнхээ мөнгөөр аялаад ирсэн. Одоо тэр мөнгөө эргүүлээд олох л ажилтай болоод байна. Би аялж явахдаа блог бичдэг байсан. Блогийн дор хүмүүс сэтгэгдэл бичнэ. Хүмүүсийн бичсэн сэтгэгдэлийг их уншдаг байлаа. Хүмүүсийн санаа бодлыг сонсох нэг хувилбар тэр юм. Нэг төрлийн сэтгэгдлүүд их бичдэг байсан. “Ингэж аялах чинь хэнд хэрэгтэй юм. Одоогийн 21-р зуунд хүн бүхэн аялж байна. Чухал биш шүү дээ” гэж хүмүүс бичдэг байсан. Би аль нэг улсын хилээр гарахдаа “Миний дараа монгол хүн гарна шүү гээд уншлага тарина уншдаг” байсан. Хилээр гарсныхаа дараа тэмдэглэл бичихдээ энэ улсын виз ингэдэг юм байна. Энэ хүмүүс тийм зантай юм байна. Энэ хүмүүстэй ингэж харьцаарай. Ийм шашинтай юм байна гэж дараагийн аялах хүмүүстээ анхааруулах зорилгоор байнга бичиж явсан. Хэрвээ бид бүх улсуудын талаар монгол дээр мэдээлэлтэй байх юм бол бол дараагийн аялах хүмүүст гарын авлага болно.
Quiza: Нэг тэрбумын цаг Монгол орж ирсэн байна. Сайн цагийг бид авчирна гэж байсан танайхан авчирсан уу Ганхүү ахаа? Цаг ирлээ гэсэн Ганхүү ахынханыг хэлсэн үү Алтай ахаа ?
З.Алтай: Түрүү жилийн 2008 оны сонгуулийн уриаг хэлж байна уу?
Quiza: Тийм
З.Алтай: Үгүй үгүй. Би өөрөө бодож олсон. Миний хувьд амьдралын цаг ирсэн юм. Чи шийдвэрээ гаргах цаг ирлээ. Одоо яах юм. Үргэлжлүүлээд яваад байх юм уу? 25-р суваг телевиздээ буг чөтгөр болоод суугаад байх юм уу? Ямар нэгэн өөр сэдэл, шийдвэр гаргаж өөр зүйл хийх ёстой гэж дотор хүн маань надад хэлсэн. Тэгээд л би хөдөлсөн.
Quiza: Тэр цаг 12 дээр заахад одоо унт гэдэг хууль үйлчилж байна. 00:00 цагаас хойш ерөнхийлөгчийн хэлээд байгаа сүүг ууж болохгүй. Бүх дэлгүүрийг захирамжаар хаасан. Дээрээс нь 12 цагаас хойш бид бүжиглэж болохгүй бүх газар хаалттай. Манай хот 12 цагаас хойш унтаж байна. Энэ тухай танай ангийхан ярьж байгаа юм уу. Ер нь хэн ярих ёстой юм.
Алтай: Баарны цагийг хуулиар УИХ зохицуулдаггүй юм. Ер нь төр хүнийг хүмүүжүүлдэггүй юм.
Quiza: Ганхүү ах тэрбумын үнэтэй цагны талаар үргэлжлүүлж ярих уу?
Г.Ганхүү: Гурван ширхэг цаг ирээд хүмүүс худалдаж авсан.
Алтай: Хэн хэн авсан юм.
Г.Ганхүү: Хэн авсныг нь би мэднэ. Гэхдээ хэлэхгүй. Бид дэлхий нийттэй хөл нийлүүлэх бодолтой байгаа бол манайд бүх зүйл байх ёстой. Тэрбумын цаг худалдаж авах хөрөнгөтэй хүн байвал яагаад авч болдоггүй юм. Би цаганд дуртай. Би гоё цаг авахын тулд яагаад заавал Парис явах ёстой юм. Яагаад Монголоос авч болохгүй гэж.