Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Монголд анх удаа жааз амьд хөгжмийг хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй тоглоно
Дуу хөгжим

Монголд анх удаа жааз амьд хөгжмийг хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй тоглоно

Урлаг Урлаг20/04/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
8439_(1)9735149222012-04-20-20-20[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

“Strangers In The Night"жааз концерт 4-р сарын 13-нд 19.00 цагаас “Тусгаар Тогтнолын Ордон”-д ганцхан үдэш болох юм. Тоглолтын тасалбар энэ долоо хоногоос “HI-FI” рекордсын бүх салбаруудаар болон “Тусгаар Тогтнолын Ордон”-д худалдаалагдаж байгаа ажээ. Мөн 1950 утсаар үнэгүй захиалан хүргүүлэх боломжтой. Ийнхүү Дуучин Н.Наранбаатар, “Баянмонгол”чуулгын үлээвэр найрал хөгжим “Jazz big band” хамтлаг, Монгол Улсын Филармони оркестр, утсанхөгжмийн саставын уран бүтээлчид хамтран “Strangers In The Night" нэртэй тоглолт зохион байгуулах гэж байна. Уг тоглолт нь дэлхийн болон Монголын классик поп, жааз хөгжмийн  бүтээлийг анх удаа олонд хүртээл болгох гэж байгаагаар онцлог.

Тэр дундаа дээрх уран бүтээлчид алдарт Michael Buble болон домогт Frank Sinatra, Elvis Presley, нэрт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав зэрэг алдартнуудын бид бүхний сэтгэл зүрхэнд өнөөг хүртэл хоногшсон гайхамшигт дуунуудыг тэр үеийн стиль жанр, өнгө аясаар нь жааз хөгжмийн фенүүдэд мэдрүүлнэ.

Уг тоглолтонд дуулагдах гайхамшигт бүтээлүүдийг Монголд анх удаа жааз амьд хөгжмийн хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр “Jazz big band” хамтлагнайруулан тоглох аж. Энэхүү тоглолтод манай орны жааз хөгжмийн хамгийн чадварлаг хөгжимчид, дуучид, бүжигчид оролцох юм билээ. Түүнчлэн концертын найруулга болоод хөгжмийн дуугаралтыг мэргэжлийн өндөр түвшинд байлгахаар уран бүтээлчид нь ажиллаж байна.

Жааз хөгжмийн сонсогчдын хүсэн хүлээсэн энэхүү тоглолтыг хийснээр цаашид өөрийн орондоо жааз хөгжмийн урсгал, стилийг хөгжүүлэх, сонсогчдын хөгжмийн боловсролыг дээшлүүлэх улмаар тэдгээрт зориулсан гайхалтай тоглолтуудыг сар бүр зохион байгуулах боломж бүрдэх талаар уран бүтээлчид маань хуучилж байсан.

Түүнчлэн тоглолтод зөвхөн дуучин Н.Наранбаатар, “Jazzbig band” хамтлаг оролцохоос гадна“HOTSPOT” хамтлаг, “Инээмсэглэл” хамтлагийн дуучин Н.Ганхуяг, дуучин Ц.Хулан, Э.Номин, Б.Солонго, Ука, жүжигчин Э.Ууганбаяр тус тус оролцожнийслэл хотын нэгэн үдшийг жааз хөгжмийн уянгалаг, тансаг эгшиг аялгуугаар  чимэхболно.

Дуучин Н.Наранбаатарын анхны бие даасан “Strangers in the night” жазз концертод оролцох уран бүтээлчид

·         “Jazz big band” хамтлаг /БАЯНМОНГОЛ чуулгын үлээвэр найрал хөгжимчид/

·         Монгол Улсын Филармони оркестр, утсан  хөгжмийн састав

·         Төгөлдөр хуурч, концерт мистер Н.Ариунаа

·         “HOT SPOT” хамтлаг /Дуучин Энхтүвшин, Баатархүү/

·         Дуучин Ц.Хулан

·         Залуу дуучин Э.Номин /“Nature sound”дуулаачийн сургуулийн шилдэг төгсөгч/

·         Залуу дуучин Б.Солонго /“Nature sound”дуулаачийн сургуулийн шилдэг төгсөгч, “Universe Best Songs-2009 наадмын шилдэг оролцогч/

·         Дуучин Ука /“Киви” хамтлагийн ахлагч, МУСТА/

·         Хоолой хийх дуучид

·         Бүжгийн хамтлаг /“Nature sound”дуулаачийн сургуулийн шилдэг төгсөгч/

·         Хөтлөгч- МУСТА, жүжигчин Э.Ууганбаяр тус тус оролцож жазз, классик поп хөгжмийн гайхамшгийг үзэгчдэд мэдрүүлэх болно.

Ийнхүү тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 88051754 дугаарын утаснаас лавлаарай.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

IVE хамтлаг тайзнаа эргэн ирэхээр бэлтгэлдээ оржээ

25/07/2025
Гадаад мэдээ Урлаг

YG энтертаймент “Netflix”-тэй хамтарна

25/07/2025
Гадаад мэдээ Урлаг

“Euphoria“ цувралын гуравдугаар бүлгийн хөгжмийн зохиолчоор Ханс Зиммер ажиллана

25/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

IVE хамтлаг тайзнаа эргэн ирэхээр бэлтгэлдээ оржээ

25/07/2025

YG энтертаймент “Netflix”-тэй хамтарна

25/07/2025

Баруун монголын алдарт дархан Ө.Гүнзэн болон үр ач нарынх нь урласан түүхэн бүтээл бүхий “Хөх сар” үзэсгэлэн нээлтээ хийлээ

25/07/2025

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2025

“Өндөр гэгээн – Даншиг наадам” өнөөдөр эхэлж байна

25/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.