Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Д.Доржхорол: Хүүхэлдэй бол хүний сэтгэлгээний урлаг
Дуу хөгжим

Д.Доржхорол: Хүүхэлдэй бол хүний сэтгэлгээний урлаг

Урлаг Урлаг23/08/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_1931[1]5639308982012-08-23-09-22[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

 

“Монголын хүүхэлдэйн зураачдын холбоо”-ны тэргүүн Д.Доржхорол МУЭ-ийн танхимд “Монгол хүүхэлдэйн хаант улс” нэртэй үзэсгэлэнгээ нээлээ. Тус үзэсгэлэн нь Монголд хамгийн анхны хүүхэлдэйн үзэсгэлэн гэдгээрээ онцлог. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэж байна.

–Та хүүхэлдэйн урлагтай ажил амьдралаа холбоод хэчнээн жил болж байна вэ?

– Би 1976 онд Дүрслэх урлагийн сургуулийн анхны хүүхэлдэй сувинерийн ангид элсэн орж байлаа. 1980 онд модон урлалын тасагт хүүхэлдэйн тасаг шинээр нээгдсан. Тэнд хүүхэлдэйн чимэглэх зураачаар ажиллаж байгаад 1996 онд “Мондолл” ХХК байгуулсан. Тэр маань 2001 оноос хойш “Монголын хүүхэлдэйн зураачдын холбоо” болсон түүхтэй. Хүүхэлдэй урлаад 34 жил болж байна.

–Өнөөдөр нээж буй “Монгол хүүхэлдэйн хаант улс” үзэсгэлэнгийнхээ тухай сонирхуулаач?

-Монголд анхны хүүхэлдэйн бие даасан үзэсгэлэн гэдгээрээ онцлогтой. Учир нь хүүхэлдэй хийхэд маш их цаг ордог. Мөн хуримтлагдаж цугларна гэж байдаггүй. Тиймээс жил бүр урлаачид үзэсгэлэнгээ гаргаж амждаггүй. Миний хувьд он гараад хүүхэлдэйн үзэсгэлэнгээ гаргая зорьсон. Зорилгодоо хүрчихлээ.  

-Хүүхэлдэйн урлагтай анх хэрхэн холбогдож байв. Тэр түүх бас их сонин байх болов уу?

-Хувь заяа юм байлгүй дээ. Дүрслэх урлагийн сургуульд 8-р анги төгссөн хүүхдүүдийг конкурсээр шалгаж авдаг байхад шалгалтыг нь өгөөд тэнцсэн. Тэр үед Хүүхэлдэй сувинерийн анги гэж нээгдэж байлаа. Нэр нь их сонин содон гоё санагдаад орохоор шийдсэн. Бидэнд хүүхэлдэй хэрхэн урлах талаар орос багш Серёган болон манай урлангийн багш Я.Туяа нар зааж байлаа.

-Өнөөдрийн нээж буй үзэсгэлэндээ та ойролцоогоор хэчнээн уран бүтээлээ дэлгээд байна вэ?

-Ойролцоогоор 70-аад бүтээл байгаа.

-Хүүхэлдэй бүр өөр өөрийн гэсэн онцлогтой юм?

-Худалдааны зориулалтаар хийвэл нэг ижил болохоос яг нарийвчлан хийж байгаа хүүхэлдэйнүүд адилхан болдоггүй. Нүүр амны будалт ч өөр өөр болдог. Хүүхэлдэй ямар болох нь хүний сэтгэлгээтэй их холбоотой. Өөдрөг сэтгэлтэй өдөр будсан хүүхэлдэй их хөөрхөн болно. Ууртай, сэтгэл тавгүй үед хийхэд ууртай царайтай болдог.

-Нэг хүүхэлдэй ойролцоогоор хэдий хэр хугацаанд бүтдэг вэ?

-Ажиллагаанаасаа шалтгаалдаг. Сувинер хийхэд 7 хоног болдог. Ажиллагаа ихтэй хүүхэлдэй мэдээж цаг их зарцуулна. Жил гэж л ярина.

-Улс болгон өөр өөрсдийн гэсэн хүүхэлдэйн урлагтай байдаг. Манай монгол хүүхэлдэйн бусдаас ялгарах гол онцлог?

-Улс болгон өөр өөрийн гэсэн онцлогтой. Манайх яг үндэстнийхээ л онцлогийг харуулдаг. Мөн хүүхэлдэй урлаачид яаж сэтгэнэв яг л тийм хүүхэлдэй бий болно.

-Та эх орноо төлөөлөн олон удаа гадаадын тэмцээнүүдэд оролцож байсан. Хамгийн том амжилтаасаа дурдаач ?

-Японы хүүхэлдэйн үзэсгэлэнд 3-р байранд орж байсан. Мөн Германд болсон үзэсгэлэнд 2-р байранд шалгарч байсан.

-Монголын хүүхэлдэйн зураачдын холбооны тухай сонирхмоор байна?

-2001 оноос хойш Монголын хүүхэлдэйн зураачдын холбоо нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар манай холбоонд 40-өөд уран бүтээлч хүүхэлдэй урладаг.

–Баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Д.Төгс

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Eurovision 2024” уралдааны ялагч цомоо буцаан өгчээ

15/12/2025
Дуу хөгжим Урлаг

Ч.Мишээл: Уртын дууг хаана ч дуулсан хүний сэтгэлийг татах увдистай учир уран бүтээлдээ заавал шингээх ёстой гэж бодсон

15/12/2025
Дуу хөгжим Урлаг

Эми Уайнхаусын эцэг охиныхоо найзуудыг шүүхэд өглөө

12/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол хүний ур ухааныг гайхуулсан “Star Dance” хамтлаг

16/12/2025

Der Bi: 2026 онд “Арга билиг” цомгоо гаргахаар зэхэж байна

16/12/2025

Наран дээр асар том толбо үүсжээ

16/12/2025

Ой тогтоолтын дэлхийн аваргаас монгол хүүхдүүд 22 медаль хүртлээ

16/12/2025

Монголчуудын хувцас, эд өлгийн холбогдолтой 100 гаруй үзмэрийг дэлгэв

16/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.