Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Г.Уянга Lady Gaga-ийн хит дуунаадаар тоглолт хийх нь
Нийгэм

Г.Уянга Lady Gaga-ийн хит дуунаадаар тоглолт хийх нь

Урлаг Урлаг23/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images_(1)2523029542012-08-23-10-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

 
Жил жилийн “Universe Best Songs” наадмаас олон чадалтай, өвөрмөц өнгө төрхтэй дуучид төрөн гардаг. Тэдний нэг бол өнгөрсөн жилийн шилдэг оролцогчдын нэг Г.Уянга юм. Гал улаан үсээр стиль имижээ бүрдүүлж, Лэди Гагагийн дуугаар үзэгчдэд танигдсан тэрбээр тун удахгүй нэгэн ковер тоглолт хийхээр бэлтгэлдээ ороод байгаа юм байна.
Энэхүү тоглолт нь “LADY GAGA COVER NIGHT” нэртэй бөгөөд алдарт дуучин Лэди Гагагийн үе үеийн хит дуунуудыг амьд хөгжимтэй эгшиглүүлэх юм байна. Тэрээр тоглолтдоо амьд хөгжмийн “VATAME” хамтлагтай тоглохоор зохих бэлтгэлээ хийж эхлээд байгаа юм. Тиймээс дуучин бүсгүй энэ тоглолтоороо өөрийн амьд дуулалтаа үзэгчдэд 100 хувь мэдрүүлж, мэдээж Лэди Гагагийн дуугаар залуусыг доргионо гэдгээрээ онцлог. Тоглолт хоёр хэсгээс бүрдэх юм байна. Эхний хэсэгт амьд хөгжимтэй дуулах бол дараагийн хэсэгт залуусыг бүжиглэх, доргиох зорилгоор дуучны фонаграмм дээр дуулах ажээ. Энэ үдэш Лэди Гагагийн үе үеийн хитүүд болох “Telephone”, “Paparazzi”, “Poker face”, “Bad romance”, “Alejandro”, “Born this way” гээд та бидний сонсох дуртай дуунуудыг дуучин Уянга цоо шинэ найруулгад оруулан дуулна. Тоглолт энэ сарын 25-нд 22:00 цагаас “Xtreme” клубт болох юм байна. Ингээд залуу уран бүтээлчийн бэлдсэн ковер тоглолтыг сонирхож, нэгэн үдэш Лэди Гагагийн дуунуудыг амьд хөгжмийн дор сонсон мэдрэхийг хүсвэл хүрэлцэн ирэхийг урьж байна. Сонирхуулахад, дуучин Уянгыг “Universe”-ийнхэн “Уяангага” хэмээн хочилдог гэнэ шүү. Учир нь түүнийг гала тоглолтынх нь үеэр хөтлөгч Анууш “Уяангага” хэмээн зарласнаар алдарт дуучны нэртэй хоч өөрийн ч мэдэлгүй авсан гэнэ лээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Селена Гомес нөхрийнхөө хөлийг үнсэв

05/03/2026

Амстердамаас олдсон зураг Рембрандтынх болохыг тогтоов

05/03/2026

Панч моншийн фэнүүд IKEA дэлгүүрийн сүлжээний чихмэл тоглоомын нөөцийг дуусгажээ

05/03/2026

“Дурлалын ундаа” хошин дуурийг хоёр удаа тоглоно

05/03/2026

Сийлбэртэй ган дөрөө XIX зууны үед холбогдоно

05/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.