Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хичээлийн дараа” шоу тоглолт болно
Нийгэм

“Хичээлийн дараа” шоу тоглолт болно

Урлаг Урлаг24/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hicheeliin-daraa8758926682012-08-24-09-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын рок поп хөгжмийн урлаг, тэр дундаа орчин үеийн хөгжмийн олон талт урсгалаар уран бүтээлээ туурвидаг шинэ залуу хамтлаг, дуучдыг “UP MUSIC” продакшн дэмжин, жил бүр уламжлал болгон “ХИЧЭЭЛИЙН ДАРАА…” супер шоуг хамгийн олон үзэгчтэйгээр зохион байгуулж ирсэн билээ. Уг шоу тоглолт нь жил бүрийн 9 дүгээр сарын 1-н буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр зохион байгуулагддагийг уншигчид маань санаж байгаа биз. Зуны амралтаа зугаатай өнгөрөөсөн залуус, хичээлийн шинэ жилийнхээ нээлтийн баярыг Монголын шинэ үеийн Монголын шинэ үеийн шилдэг хамтлаг, дуучидтай тэмдэглэн өнгөрөөдөг томоохон уламжлал бүхий шоу юм. Энэ жилийн “Хичээлийн дараа” шоу тоглолтыг хүүхэд залуучуудын сонирхлыг татаж чадахуйц өвөрмөц хэлбэрээр зохиох бөгөөд оролцох хамтлаг дуучдын тоог шинэ залуу оддоор улам өргөжүүлж, тайз дэлгэцийн хослол болон хөгжим аппаратурын мэргэжлийн дуугаралт зэрэгт гол анхаарлаа хандуулан зохих бэлтгэл ажилдаа оржээ.

Одоогоор шоунд оролцох хамтлаг, дуучдын нэрс гараагүй байгаа ч энэ жилийн шоунд “UP Music” продакшны “Anemone” хамтлагийнхан голлох байр суурийг эзлэх ажээ. Тэд энэ үдэш тайзнаа цөөхөн дуунаас бүрдэх амьд тоглолтоо фенүүддээ өвөрмөц, сонин байдлаар хүргэхээр одооноос бэлтгэлдээ ороод байгаа аж.

Ингээд оюутан, сурагчдын хүсэн хүлээдэг “Хичээлийн дараа” супер шоу тоглолт болзсон газраа буюу “UB Palace”-ын “Open Air”-т, товлосон цагтаа эхлэх нь. Шоуны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухайд нь мэдээллэе.

Холбоо барих: 8805-1754

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Жеймс Франко “Харь гаригийн амьтан харсан” гэв

17/07/2026

Реппер, продюсер Jay-Z 30 жилийн хөгжмийн замналаа гурван өдрийн цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтоор тэмдэглэв

17/07/2026

“Gus” нэртэй Тираннозаврын араг яс АНУ-д болсон дуудлага худалдаагаар 50.1 сая ам.долларын үнэ хүрсэн нь дээд амжилт болжээ

17/07/2026

“Алунгоо эхийн сургаалын баяр” болно

17/07/2026

Даваагийн Сундуй 15 насандаа “Бишрэлт гүн” цол хүртжээ

17/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.