Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголд анх удаа ногоон хивсний ёслол болно
Нийгэм

Монголд анх удаа ногоон хивсний ёслол болно

Урлаг Урлаг25/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Рок попын одод болон Үндэсний их найрал хөгжимчид анх удаа ногоон хивсэн дээгүүр алхах гэж байна. Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал үүсэн байгуу­лагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Үндэсний дуу бүжгийн чуулгын хамт олон энэхүү ойгоо угтаж, Рок попын од­дын их хуралдайг зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Маргааш орой болох уг тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяа, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, “Харанга”-ын Лхагваа нар ая дуугаа өргөнө. Түүнчлэн хөгжмийн зохиолч Б.Чинбат, гитарчин Д.Өлзий-Орших, “Харанга” хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш, “Никитон”-ы Ц.Цогтбаяр, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар үндэсний оркестртэй хамтран, хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх аж.
Өчигдөр Үндэсний дуу бүжгийн чуулгынхан хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр гитарчин Д.Өлзий-Орших “Рок попынхон үндэсний оркестртэй хамтарч тоглоно гэхээр хүмүүст сонин санагдаж магадгүй. Тоон дотор үсэг цохиж явна уу, тэмээ, ямаа хоёр нийлэх гэж байгаа юм уу гэсэн асуултууд гарч ирэх байх.
Хэдийгээр бид рок попынхон ч гэлээ, судсаар минь малчин монгол хүний цус гүйж байгаа. Тиймээс үндэсний хөгжмүүдийн аялгуу сэтгэлд дотно. Монгол хүний оюун ухаан, ур чадвараар бүтсэн хөгжмийн зэмсгүүд гитар, бөмбөр, хийл, хаан хууртай хэрхэн хоршихыг энэ орой л үзэх боломжтой. Мартагдашгүй үдэш байна гэдгийг та бүхэнд амлаж байна” хэмээсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Жеймс Франко “Харь гаригийн амьтан харсан” гэв

17/07/2026

Реппер, продюсер Jay-Z 30 жилийн хөгжмийн замналаа гурван өдрийн цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтоор тэмдэглэв

17/07/2026

“Gus” нэртэй Тираннозаврын араг яс АНУ-д болсон дуудлага худалдаагаар 50.1 сая ам.долларын үнэ хүрсэн нь дээд амжилт болжээ

17/07/2026

“Алунгоо эхийн сургаалын баяр” болно

17/07/2026

Даваагийн Сундуй 15 насандаа “Бишрэлт гүн” цол хүртжээ

17/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.