Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Женнифер, Жастин нар сүйн баяраа Кортни Кокстой хуваалцжээ
Нийгэм

Женнифер, Жастин нар сүйн баяраа Кортни Кокстой хуваалцжээ

Урлаг Урлаг01/09/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
,_Жастин3491187882012-09-01-18-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг жүжигчин Женнифер Энистон, Жастин Терокс нар Сансет Тоувер зочид буудалд сүйн баяраа тэмдэглэжээ. Тэдний баярт Женниферийн сайн найз болох жүжигчин Кортни Кокс зочилсон байна.

       Холливудын нэрт жүжигчин Женнифер Энистон, Жастин Терокс нар 15 сарын өмнөөс болзож эхэлсэн. Холливудын хамгийн сайхан хосуудын тоонд зүй ёсоор багтдаг тэд тун удахгүй хуримаа хийхээр сүй тавиад байгаа билээ. Тэгвэл хосууд өнгөрөгч Даваа гаригт сүйн баяраа Сансет Тоувер зочид буудлын уушийн газарт тэмдэглэсэн байна. Тэдний баяр дээр нэгэн хүндтэй зочин ирсэн нь Энистоны дотны найз буюу “Найзууд” цуврал киноны хамтран тоглогч нь болох Кортни Кокс хүрэлцэн иржээ. Женниферийн хувьд одоогоор Умард Каролин мужийн Вилмингтонд “Бид Миллерийнхэн” кинонд жүжигчин Жейсон Судейкис, Эмма Робертс нарын хамт тоглож байгаа юм. Тэр үдэш гоёмсог даашинз өмссөн Женнифер үнэхээр гайхалтай харагдаж байсан тухай эх сурвалжууд онцолж байна.
 
 
      Нэрт жүжигчин бүсгүйн сүй тавьсанд баяр хүргэж, уушийн газрын ажилтан Дом Перигноны оргилуун дарсыг бэлэглэжээ. Түүнчлэн эх сурвалжууд, сүйн баяр нь цомхон болсон хэдий ч тэд бүгдээрээ сэтгэл хангалуун байгаа нь харагдаж байсан хэмээн ярьсан юм. Тэр үдэш хосуудын баярт холливудын алдартнууд болох Том Форд, Том Хэнкс, Рита Вилсон, Эми Фоэлер болон Сед Маяарс нар иржээ. Өнгөрөгч сарын арванд Жастин Терокс 41 насныхаа төрсөн өдрийн баярыг тэмдэглэж байхдаа Энистонд гэрлэх санал тавьсан юм. Терокстой хийх хурим нь Энистоны хувьд хоёр дахь гэрлэлт юм. Тэрээр өмнө нь жүжигчин Брэд Питтэй гэрлэж, таван жил амьдарсны эцэст 2005 онд салсан билээ.
 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Жеймс Франко “Харь гаригийн амьтан харсан” гэв

17/07/2026

Реппер, продюсер Jay-Z 30 жилийн хөгжмийн замналаа гурван өдрийн цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтоор тэмдэглэв

17/07/2026

“Gus” нэртэй Тираннозаврын араг яс АНУ-д болсон дуудлага худалдаагаар 50.1 сая ам.долларын үнэ хүрсэн нь дээд амжилт болжээ

17/07/2026

“Алунгоо эхийн сургаалын баяр” болно

17/07/2026

Даваагийн Сундуй 15 насандаа “Бишрэлт гүн” цол хүртжээ

17/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.