Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Роман, Тууж»Хүүхэлдэйн киноны баатруудад дуу оруулсан жүжигчид
Роман, Тууж

Хүүхэлдэйн киноны баатруудад дуу оруулсан жүжигчид

Урлаг Урлаг25/04/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
dfgdfsgsdfgutyiuiopypopiuu7458778452012-04-25-16-21[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Та бүхэнд сүүлийн үеийн хүүхэлдэйн киноны баатруудад ямар жүжигчин дуучин  дуу оруулсныг сонирхуулж байна. Дуу оруулах жүжигчдийг хоолой жүжиглэлтээс гадна гадаад төрхөөрөө хэр адилхан бэ гэдгийг  нь бас харгалзан үздэг юм байна.

“Смурфууд”-ын сэтгэл татам дүрд Кэти Пэрри дуу оруулжээ.

Анжелина Жоли “Кунфу панда”-гийн бард дуу оруулсан байна. “Би хүүхдүүдээ кино театр дагуулж очлоо. Тэд оройжин хөхөрсөн. Тэдэнд маань хүүхэлдэйн кино их таалагдсан” гэж жүжигчин Жоли ярьжээ.

Энн Хэтауэй “Рио” хүүхэлдэйн киноны Жуэлийн дүрд дуу оруулжээ. Түүнээс гадна тэрээр “Симпсон”, “Гриффин”-д мөн дуу оруулж байжээ.

Камерон Диасын хоолойгоор “Шрэк”-ийн Фиона гүнж ярьдаг. “Тэр Рапунзель, Цасан Цагааныг бодвол маш зөв бодолтой гүнж. Хэн нэгэн түүнийг хэзээ ирж аврах бол гэж тэр хүлээдэггүй” хэмээн Диас инээн ярьжээ.

“Элвин ба жирхүүд” киноны Бриттани жирх Кристина Эпплгейтийн хоолойгоор ярьдаг.

Эллен Де Женерес  2003 онд дэлгэцэнд гарсан “Немо” киноны Дорид дуу оруулжээ.

“Харри Поттер”-ийн Хармонийн дүрээр олны танил болсон Эмма Уотсон “Десперогийн адал явдал” хүүхэлдэйн киноны Пиа гүнжийн дүрд дуу оруулжээ. “Зохиолыг уншаад үнэхээр биширсэн. Би шууд л Десперод дурлаж, өөрийгөө гүнжид дуу оруулах ёстой юм байна гэж бодсон” хэмээн Эмма ярьсан байна.

“Horton Hears a Who!” хүүхэлдэйн киноны доктор Мари Лу Ларуд Айла Фишер дуу хоолойгоо “бэлэглэжээ”.  Түүнээс гадна тус кинонд Жим Кэрри, Стив Карел, Мет Роган  болон Жейми Пресли нар дуу оруулсан байна.

“Мадагаскар”, “Мадагаскар-2” хүүхэлдэйн кинонуудын Глория алдарт дуучин жүжигчин Уилл Смитийн гэргий Жада Пинкер Смитийн хоолойгоор ярьдаг. Жада “Глория маш гайхалтай. Бид хамтдаа сайхан цаг мөчүүдийг өнгөрүүлсэн” гэжээ.

“Найзууд”  кинонд тоглож байх үедээ Женнифер Аннистон 1999 онд бүтээгдсэн “The Iron Giant” киноны Анни Хьюсд дуу оруулсан байна.

“Вольт” хүүхэлдэйн киноны Пеннид жүжигчин Майли Сайрус дуу оруулжээ. Зүгээр ч нэг дуу оруулаагүй тэрээр “Чамайг алдах нь гэж бодож байлаа” дууг Жон Травольтатай хамтарч дуулжээ.

Николь Кидман “Happy feet” киноны Норма Жинд дуу оруулсан ба түүнээс гадна Хью Жекман, Робин Уильямс нар оролцсон байна.

Квин Латифагийн дуу хоолойгоор “Мөстлөгийн үе”-ийн Элли ярьдаг.

“Мангасууд харийнхны эсрэг” хүүхэлдэйн киноны Сьюзан Мерфид жүжигчин  Риз Уизерспун хоолойгоо “бэлэглэжээ”. “Хүүхэлдэйн кинонд хүртэл сайн дүр бүтээнэ гэдэг сайхан санагдаж байна” хэмээн Уизерспун ярив.

“Аварга загасны түүх” киноны Лолад Анжелина Жоли дуу оруулсан байна. Түүнээс гадна энэ кинонд алдарт жүжигчин Роберт Де Ниро, Уилл Смит, Рене Зеллвегер нар дуу оруулжээ.

Өдгөө 50 настай инээдмийн жүжигчин Эдди Мёрфи “Шрек” хүүхэлдэйн киноны илжигт дуу оруулж тус дэлгэцийн бүтээлийг улам хөгжилтэй болгосон билээ

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Роман, Тууж Урлаг

Нүүдэлчдийн амьдрал Болгарын гэрэл зурагчны хальсанд

15/02/2021
Роман, Тууж Урлаг

Анжелина Жолигийн 12 хуулбар

11/03/2020
Роман, Тууж Урлаг

Оддын хүүхдүүд ямар болсон бэ?

27/02/2020

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.