Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Сонгодог жүжигт ховсдуулсан үзэгчид
Нийгэм

Сонгодог жүжигт ховсдуулсан үзэгчид

Урлаг Урлаг19/09/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуурь, бүжгийн эрдмийн театрын гадаа өчигдөр орой хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь энэ л үдэш “ТВ Коктейль” хамтлагийн уран бүтээлчид анхны тайзны бүтээл болох “Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжгийн хаалтаа хийсэн юм.

Арав хоног тайзнаа амилсан сонгодог жүжгийг үзэгчид танхимд дүүрэн үзэн халуун алга ташилтаар өндөрлүүлж байсан билээ. Харин энэ үдэш амжаад үзье гэсэн сонгодогт дурлан татагдсан олны хөлд ийнхүү дарагдсан юм. Сүүлийн үед зөвхөн хошин шогийн тасалбарыг л шагийн үнээр борлуулах мода дэлгэрээд байсан бол энэ удаад сонгдог жүжгийн тасалбар шагаар зарагдаж байсан нь “ТВ Коктейль” хамтлагийн зорилгоо бүрэн биелүүлжээ хэмээн дуу алдахад хүргэсэн шүү. Тэд үзэгчдэд үгүйлэгдэж байгаа энэ л орон зайг нөхөн сонгодог жүжгийг сонгодог орчинд мэдрүүлсэн нь ийнхүү эрэлт ихтэй байлаа. Тэд хүссэнээ хийсэн, үзэгчид сонгдог жүжигт ховсдуулсан. Тиймдээ ч энэ үдэш шагийн үнээр ч болтугай тасалбар авах гэсэн иргэд өөр хоорондоо сураглаж байгаа харагдсан. Харин дотор тоглолтын хонх жингэнэ хэдийнээ тасалбар дууссаныг илтгэсэн ч үзэхээр ирсэн тэд тийм ч дуртай гэрийн зүг харьцгаасангүй. Тоглолтыг зохион байгуулагчид “дахиад тоглоно л доо”, “үзмээр байна аа”, “дахиулъя” гэсэн хүсэлтийг дуу нэгтэйгээр хүргэн “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин, тус жүжгийн менежерээр ажилласан Цоомоогоос “Аль болох дахин тоглох тал дээр ярилцана. Та нартаа хүргэнэ ээ” гэсэн ам өчигийг нь авч байгаа харагдсан шүү.

Гадаа цаг агаар хүйтэрч байгаа ч харин дотор ДБЭТ тайзнаа үхэл, амьдралын зааг дээрх үнэ цэнийг мэдрүүлэн үзэгчдийг ховсдох сонгодог жүжгийн уур амьсгал халуунхан өрнөж байлаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“ОВГОР” МУСК-ны үзэгчдийн сэтгэгдлээс

13/10/2026

“Зогсоол” кино Пусаны олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

13/10/2026

Баян-Өлгий аймгийн ууган дарга Б.Хабийн эд зүйлс музейд хадгалагдаж байна

13/10/2026

Тайландын “Rinrada: The Influencer” аймшгийн кино Ази, Ойрх Дорнодын зах зээлд гарна

12/10/2026

Келли Кларксон Бруклины дэлгүүрийн эзнийг “бүдүүлэг”, “худалч” хэмээн шүүмжилжээ

12/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.