Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Роман, Тууж»Дастин Ли Хоффмэний амьдрал
Роман, Тууж

Дастин Ли Хоффмэний амьдрал

Урлаг Урлаг25/04/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1301486403_www.little-files.net_www.cinema-boom.net7378867902012-04-25-16-57[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Холливуудийн нэрт жүжигчин Дастин Ли Хофмэн нь 1937 оны наймдугаар сарын 8-ны энэ өдөр Лос Анжелас хотноо Лилиан болон Харри Хофмэн нарын хоёр дахь хүү болон мэндэлжээ. Түүний нэрийг тайз дэлгэцийн жүжигчин Дастин Фарнумын нэрнээс улбаалан өгчээ.Түүний ах Роналд нь хуульч, эдийн засагч мэргэжилтэй.

Түүний хамгийн ихээр үзэгчдийн сэтгэлд хүрсэн кинонуудаас дурдвал “Папилон”, “Марафон залуу”, “Шөнө дундын ковбой”, “Бяцхан том эр”, “Ленни”, “Ерөнхийлөгчийн бүх эрс”, “Крамер Крамерийн эсрэг”, “Түтси”, “Борооны хүн”, “Фокерчуудтай танилцсан нь”, “Бяцхан Фокерчууд” зэрэг олон киног нэрлэж болно.Тэрээр Оскарын шагналын хоёр удаагийн эзэн (“Крамер крамерийн эсрэг”, “Борооны хүн”), Алтан бөмбөрцөг шагналын таван удаагийн эзэн, Эммигийн шагналын эзнээр тус тус шалгарч байсан юм. Ингээд өнөөдөр 74 насыг зооглоод буй Дастин Ли Хоффмэний амьдрал уран бүтээлийн талаар түүний зургийн цомгийн хамт хүргэе.

Тэрээр 1955 онд бүрэн дунд боловсролоо дүүргэн “Санта Моника” коллежийн анагаахын ангид элсэн орсон ч жилийн гаруйн дараа сургуулиасаа гарч “Пасадина” театрт оржээ.

Тэрээр 1960 оны эхэн үеэс “Off-Broadway” продакшинд орж 1961 оноос туслах дүрийг бүтээх болжээ.  Дастин энэ үеэс телевизийн шоу болон уран сайхны кинонд жижиг дүр бүтээх болов. Харин1967 онд тэрээр “The Tiger Makes out” хэмээх инээдмийн кинонд тоглосноор  анх олны танил болжээ.

Дастин 1967 онд “Төгсөгч” хэмээх кинонд тоглосноор мөн л ихээхэн амжилт гаргаж Оскарт нэр дэвшин өөрийгөө мэргэжлийн жүжигчин болсон гэдгээ баталсан юм. Зурган дээр жүжигчин Энн Бэнкрофтын хамт “Төгсөгч” киноны хэсгээс.

Дастин 1969 оны тавдугаар сарын 25-нд Америк даяар нээлтээ хийсэн “Шөнө дундын ковбой” киноны Рацо Ризогийн дүрээр Оскарт хоёр дахь удаагаа нэр дэвшсэн юм. Зурган дээр жүжигчин (Анжилена Жолигийн аав) Жон Войтын хамт “Шөнө дундын ковбой” киноны хэсгээс.

Роберт Бентоны бүтээл “Крамер Крамерийн эсрэг” хэмээх кинонд гэр бүлээ умартан зөвхөн ажилдаа цаг зав гаргадаг түүнийгэхнэр нь орхин явж улмаар хүүгээ ганцаараа өсгөж байгаа Тэд Крамер гэх залуугийн дүрийг бүтээснээр анх удаа Оскарын шагнал хүртжээ.

Тэрээр энэхүү кинонд жүжигчин Мэрил Срийптэй хамтран тогложээ.

Дараагаар нь тэрээр 1982 онд та бидний сайн мэдэх “Түтси” хэмээх кинонд Майкл Дорсигийн дүрийг бүтээсэн нь түүний алдрын оргил үе болсон гэж хэлж болно. Тэрээр уг киноны бүтээлээрээ Оскарт тав дахь удаагаа нэр дэвшсэн юм.

Найруулагч Барри Ливвансын бүтээл бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Борооны хүн” кинонд Том Крузын хамт тогложээ. Тэд энэхүү кинонд хоёр жил ажилласан бөгөөд Дастин Хофмэн энэхүү бүтээлээрээ Оскарын шилдэг эрэгтэй жүжигчиний шагналыг хоёр дахь удаагаа хүртсэн юм. Зурган дээр жүжигчин Том Крузын хамт “Борооны хүн” киноны хэсгээс.

Мөн тэрээр та бидний сайн мэдэх “Фокерчуудтай танилцсан нь” , “Бяцхан Фокерчууд” инээдмийн кинонд тоглосон ба түүний бүтээсэн тайз ба дэлгэцийн, гол ба туслах нийт 70 гаруй дүр байдаг байна. Зурган дээр жүжигчин Бэн Стиллэрийн хамт “Фокерчуудтай танилцсан нь” киноны хэсгээс.

“Борооны хүн” киногоороо Оскарын шагнал гардуулах ёслолоос шилдэг эрэгтэй жүжигчиний шагнал авжээ.

“Кунг Фу Панда” хүүхэлдэйн киноны Шифу багшийн дүрд дуу оруулжээ. Шилдэг хүүхэлдэйн кино шалгаруулах Энни шагнал гардуулах ёслолоос шилдэг дуу оруулагчын шагналыг авчээ.

Тэрээр анхны эхнэр Энн Бёрнтэй 1969 онд гэрлэн Карина, Женна гэдэг хоёр охинтой болсон ба охин Каринагаа хүнд өргүүлжээ. Тэд 1980 онд тэд салцгаасан байна.

Дастин 1980 оны аравдугаар сард Лиза Готтсегентэй гэр бүл болж Жакоб Эдвард, Рибека, Максвилл Жеофри мөн Александра Лидяа гэх дөрвөн хүүхдийн эцэг эх болжээ. Зурган дээр эхнэр Лиза, охин Александрагийн хамт

Зурган дээр түүний баруун гар талд хүү Жакоб Эдвард, зүүн гар талд эхнэр Лиза Хофмэн нар Калифорн хотын загварын долоо хоногийн үеэр, 2007 оны гуравдугаар сарын 21-ны өдөр.

Түүний хүү Жакоб Эдвард нь аавынхаа мэргэжлийг өвлөн авчээ.

Тэрээр оддыг тойрсон элдэв хов живийн тухай сэтгүүл үзэн ихэд халаглаж байгаа нь

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Роман, Тууж Урлаг

Нүүдэлчдийн амьдрал Болгарын гэрэл зурагчны хальсанд

15/02/2021
Роман, Тууж Урлаг

Анжелина Жолигийн 12 хуулбар

11/03/2020
Роман, Тууж Урлаг

Оддын хүүхдүүд ямар болсон бэ?

27/02/2020

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.