Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»Зууны шилдэг загвар өмсөгч “Veruschka”
Хувцас загвар

Зууны шилдэг загвар өмсөгч “Veruschka”

Урлаг Урлаг08/10/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_шилдэг_загвар_өмсөгч7804035952012-10-08-08-43[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Vera Grafin von Lehndorff -Steinort нь 1939 оны 5 сарын 14-нд Зүүн Пруссын Кёнигсберг хотод буюу одоогийн ОХУ-ын Калининград хотод төржээ. Тэрээр Германы загвар өмсөгч, жүжигчин зураач бүсгүй байсан бөгөөд түүнийг Veruschka эсвэл Veruschka von Lehndorff нэрээр нь илүү таньдаг. Тэрээр богинохон хугацаанд боловч баян тансаг амьдралыг туулж өнгөрүүлсэн юм. Эцэг Heinrich Graf von Lehndorff-Steinort нь Адольф Гитлерийг эсэргүүцэгч “German Resistance” бүлгэмийн гишүүн байсан бөгөөд Veruschka-г таван настай байхад Гитлерийг алахаар завдсан гэх хэргээр баривчлагдан хороогджээ. Эцэг нь нас барсны дараа түүний гэр бүл Дэлхийн 2-р дайныг дуустал ажилчдын лагерт амьдарсан байна. Дайн дууссаны дараа тэд гэр оронгүй хоцорч Veruschka 13 настайдаа сургуульд орсон гэдэг.

Тэрээр Hamburg-т урлагийн мэргэжлээр сурч төгсөөд Florence-рүү нүүж, тэндээ 20 нас хүрэх үедээ зурагчин Ugo Mulas-тай танилцаж загвар өмсөгч болсон юм. Харин Парист тэрээр Ford Modeling Agency-гийн тэргүүн Eileen Ford-той танилцжээ. 1966 онд Michelangelo Antonioni-гийн Blow Up кинонд 5-хан минутын зураг авахуулсан ч энэ нь түүнийг олны анхааралд өртөхөд нөлөөлсөн гэдэг.

Salvador Dali болон зурагчин Peter Beard-тэй Кени улсад ажиллах хугацаандаа авъяаслаг бүсгүй маань өдөрт 10.000$ авдаг байлаа. 1975 онд тэрээр Vogue сэтгүүлийн шинэхэн ерөнхий редактортой санал зөрөлдсөнөөс болж загварын ертөнцийг нэлээд урт хугацаанд орхисон байдаг. Сүүлд өгсөн ярилцлагадаа: “Тэр намайг хөрөнгөтөн шиг байлгахыг хүссэн, харин би хүсээгүй. Түүнээс хойш би маш урт хугацаанд загвар өмсөөгүй” гэсэн байдаг. Гэсэн хэдий ч тэрээр хааяа нэг тайзан дээр алхдаг байлаа. Сүүлд 2000 онд Melbourne Fashion Festival-д урилгаар загвар өмссөн бөгөөд 2010 оны 10 сард, 71 насандаа Giles Deacon-ы Лондоны Загварын долоо хоногт мөн загвар өмссөн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

Берлиний олимпын сэдэвтэй футболк шүүмжлэл дагуулав

20/02/2026
Хувцас загвар Урлаг

Хаврын баярт зориулсан “Adidas”-ын цамц эрэлттэй байна

19/02/2026
Хувцас загвар Урлаг

“Hello Kitty” дүрийн дизайнер 46 жилийн дараа тэтгэвэртээ гарчээ

16/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алдарт Галапагосын аралд 150 жилийн дараа аварга яст мэлхийг дахин нутагшууллаа

24/02/2026

Израилийн продюсер Дана Эден зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олджээ

24/02/2026

Аргентины далайн гүнээс шинэ амьд биетүүдийг илрүүллээ

24/02/2026

76 дахь удаагийн Берлины олон улсын кино наадам боллоо

24/02/2026

“Казах ардын хээ угалзууд” зурагт ном нь энэ чиглэлээр гарсан анхны бүтээл болжээ

24/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.