Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хүйтнээс “зугтах” төлөвлөгөө буюу хуурайшилт баяртай
Дуу хөгжим

Хүйтнээс “зугтах” төлөвлөгөө буюу хуурайшилт баяртай

Урлаг Урлаг11/10/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүйтний улиралд арьс хуурайших нь ихсэж, эмзэг болох хандлагатай байдаг. Учир нь дулаан уур амьсгал арьсанд хангалттай чийг хуримтлуулдаг бол сэрүүнд агаарт чийгшил байдаггүйгээс арьс хуурайших, хагарах нь ихэсдэг аж. Тэгвэл сэрүүнд арьсны чийглэг, булбарай байдлыг хэрхэн хадгалах зөвлөгөөг хүргэе.

Шүршүүрт орох хугацаа-10 минутаас илүүгүй
Жихүүн намар, хүйтэн өвөл гэртээ орж ирмэгцээ халуун шүршүүрт орохоос сайхан юм юу байх билээ. Гэхдээ та дулаацах энэ аргыг эрхэмлэгч бол хугацаа нь 10 минутаас хэтэрч болохгүй. Учир нь халуун ус арьсны чийгшил, биеийн төрөлхийн тослог байдлыг алдагдуулдгаас хүйтний улиралд удаан хугацаагаар усанд орох нь хуурайших, загатнаа үүсгэх хандлагатай байдаг аж. Хэдийгээр усанд орсны дараа биеэ тосолж болох ч энэ нь биеийн өөрийн ялгаруулдаг чийгшил, тосжилтыг бүрэн нөхөж чаддаггүй.

Сүүн шингэн хэрэглээрэй
Нүүрний будгаа арилгахдаа сүүн шингэн болон бусад төрлийн тослог цэвэрлэгч хэрэглэх нь арьсанд илүү чийгшил өгнө. Энэ төрлийн цэвэрлэгч найрлагандаа содын сульфат, наргил модны тос, диметиламинопропиламин тэргүүтэй чийгшүүлэгч бодис агуулдаг.

Чийгшүүлэгч тосыг хангалттай хэмжээгээр түрх
Усанд орсны дараа биеийн тос, чийгшил алдагдах ч зарим хэсгийг нь нөхөхийн тулд чийгшүүлэгч тос хангалттай хэмжээгээр түрхэхийг зөвлөе. Сэрүүний улиралд биеийн лосьон танд хэрэггүй. Учир нь энэ нь чийгшил өгөхгүйгээр барахгүй тослог байдлыг алдагдуулах нь ч бий. Харин биеийн чийгшүүлэгч тосоо хэрэглэхдээ халуун усанд бага зэрэг байлгавал шингэлт нь хурдан хэмээн Америкийн арьс өнгөний эмч Дэвид Банк зөвлөж байна.

Өглөө болон унтахын өмнө
“Шөнө унтаж байх үед биеийн дулаан өөрчлөгдөж байдаг. Тиймээс унтах үедээ ч биеийг чийглэг байлгах хэрэгтэй” хэмээн Дэвид Банк ярьжээ. Өглөө усанд орсны дараа, түүнчлэн унтахын өмнө биеэ чийгшүүлж, тослох хэрэгтэй аж.

Бээлий, оймс ч арьсаа зөөлөн байлгахад тусална
Гарын арьс хэт хуурайшиж сайртах, хөлийн ул хагарах тохиолдолд зориулалтын тос сайтар түрхсэнийхээ дараа хөвөн даавуун бээлий, оймс өмсөж унтах нь нэн тустай.

Омега-3
Зөвхөн гаднах арьс арчилгаа хүйтнийг давж чадахгүй. Та омега-3 агуулагддаг загас, загасан бүтээгдэхүүн, самар тогтмол хэрэглэснээр арьсны хуурайшилтыг багасгаж чадна. Хэрвээ энэ төрлийн хүнс байнга хэрэглэх боломжгүй бол эмийн сангуудад худалдаалдаг Омега-3 бэлдмэлийг хэрэглээрэй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Цээл хоолойт дуучид “Би хаана төрөө вэ” бүтээлийг амилууллаа

28/02/2026
Дуу хөгжим Урлаг

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026
Дуу хөгжим Урлаг

Үзэсгэлэнт гурван дуучны хамтарсан тоглолт болно

23/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Цээл хоолойт дуучид “Би хаана төрөө вэ” бүтээлийг амилууллаа

28/02/2026

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Баярлалаа ээжээ” тоглолтод урьж байна

28/02/2026

Жим Керри Францын Цезарийн шагнал гардуулах ёслолоос хүндэтгэлийн шагнал хүртлээ

28/02/2026

Японд виртуал анимэ багш нартай цахим сургууль нээгджээ

28/02/2026

Анхны кодтой цоож Угсаатны зүйн музейд хадгалагддаг

28/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.