Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»«Ододтой бүжиглэе-3» шоуны оролцогчид тодорчээ
Уртын дуу

«Ододтой бүжиглэе-3» шоуны оролцогчид тодорчээ

Урлаг Урлаг15/10/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_бүжиглэе-3842258662012-10-15-00-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“ТВ-5” телевиз өнгөрсөн жилээс “Ододтой бүжиглэе” шоуг зохион байгуулж ирсэн. Харин тун удахгүй “Ододтой бүжиглэе-3” шоуны оролцогчид тантай цэнхэр дэлгэцээр үдэш бүр уулзалдаж байх нь ээ. 

Уламжлал ёсоор найман оролцогч мэргэжлээ солин бүжгийн спортоор өрсөлдөх бөгөөд нийт 13 төрлийн бүжгийн үзүүлбэрээр авхаалж самбаагаа сорих юм байна. “Ододтой бүжиглэе-2” шоуны ялагч өнгөрсөн долоо хоногт тодорсон бөгөөд ялагчаар нь буудлага спортын мастер ОУХМ Ц.Хонгорзул тодорч, таван сая төгрөг, Вьетнам улсад амрах эрхийн бичгээр шагнуулсан байгаа. Өнгөрсөн жилийн “Ододтой бүжиглэе-1” шоуны ялагчаар жүжигчин Г.Ууганбаяр тодорч байсан.

Гурав дахь шоунд хэн хэн оролцож байгааг олж сонирхлоо. ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, циркийн уран нугаралт, тэнцвэрийн жүжигчин Э.Лхагва-Очир, УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг, “Anemone” хамтлагийн дуучин Жанна буюу Б.Баяржаргал, хошин урлагийн “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Мөөжиг буюу Ө.Мөнх-Эрдэнэ, “Овжин охид” киноны Сампилын дүрээр олонд танигдсан “MACK” продакшны жүжигчин Б.Ганзориг, “Азийн модель” агентлагийн захирал, мисс Ч.Содтуяа, зохиолын дуучдын дунд “Аавыгаа санахаараа” дуугаараа алдаршсан П.Идэржавхлан нар авьяас билэг, авхаалж самбаагаа харуулахаар хослон бүжих бүжигчдийнхээ хамтаар “дуэльд” дуудагджээ. Энэ удаад дуучин Р.Номин-Эрдэнийг оролцох санал тавьсан ч татгалзсан хариу өгсөн байна.

Тус шоу нь хоёр жилд нэг удаа зохиогдох дүрэмтэй. Харин энэ онд хоёр удаа хийж байгаагаа “ТВ-5” телевизийн зүгээс 10 жилийнх нь ой тохиож буйтай холбон тайлбарласан юм. Харин тус телевизийн зохион байгуулагчдын зүгээс оролцогчдоо “тас” нууж, хэлэхгүй байхаар шийджээ. Энэ сарын 30-наас ‘‘ТВ-5” телевизээр гарч эхэлнэ. Тэгэхээр хэн хэн ямархуу оролцож байгааг харах боломжтой. Түүнээс өмнө хэлбэл шоу утгаа алдана гэх мэт зүйлийг яриад халгаасангүй. “Ододтой бүжиглэе-3” шоуны шүүгчээр Монголын бүжгийн спортын холбооны багш, дасгалжуулагч Б.Батсайхан томилогдсон байна. “Ододтой бүжиглэе-2” шоуны шүүгчээр ажилласан МБСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга А.Мөнгөнхуяг “Энэ удаагийн шоунд гайгүй хүмүүсийн нэр дуулдаж байна билээ. Нэрсийг нь сонсч байх нь ээ, хүчтэй өрсөлдөгчид байж мэдэхээр юм. Өнгөрсөн шоуны ялагч Ц.Хонгорзулын хувьд бүжиг нь сайн байсан. Спортын хүн түрүүлж мундаг гэдгээ харуулсан” гэлээ.

Өчигдрөөс эхлэн оролцогчдын бэлтгэл сургуулилтыг нь хариуцаж авсан бүжгийн багш нар нь тус тусад нь хийлгээд эхэлжээ. Э.Лхагва-Очирын хувьд Монголд уран бүтээлээ хийгээд явж байгаа ганцхан эрэгтэй уран нугараач. Уран нугаралтын үзүүлбэрийг эмэгтэйчүүдээс ч дутахгүй хийж олныг гайхшруулдаг авьяаслаг залуу, гадаадад ч алдар нэрээ мандуулсан гавьяатай нэгэн.

Жүжигчин Г.Отгонцэцэг ойрын өдрүүдэд шинэ уран бүтээлийн бэлтгэл ажил гээд тун завгүй байгаа гэнэ. Түүнтэй утсаар холбогдоход “Надад энэ шоунд оролцох санал тавьсан. Гэхдээ би эцсийн хариугаа өгөөгүй байгаа. Бүжгийн бэлтгэл нь эхэлсэн байгааг ч сонсоогүй юм байна. Юун бүжиг манатай маргааш (өнөөдөр) “Гоолингоо” жүжгийн нээлт болох гээд завгүй байна” гэлээ.

Харин дуучин П.Идэржавхлангаас энэ талаар тодруулахад “Шоунд оролцох санал тавихад нь би шууд татгалзсан хариу өгсөн. Завгүй байгаа” гэв. Дуучин Жаннагийн хувьд “Би өчигдрөөс эхлэн бэлтгэлдээ орсон байгаа. Дөнгөж эхэлж байна. Миний бүжгийн багшаар Дөлгөөнөө гэж хүн байна. Амжилттай оролцохын тулд хичээх болно” гэв.

Дуучин Ө.Уянгын хувьд ч завгүй яваа билээ. ДБЭТ-ын намар цагийн нээлтэд зориулан тавьж буй П.И.Чайковскийн уянгалаг, мөнхийн залуу, хайр дурлалын сэдэвт “Евгени Онегин” дуурийн гол дүрийн эмэгтэй болох Татьянад амралтын өдрүүдэд тоглох гэнэ.

О.Сайханцэцэг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.