Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Их хүмүүн Д.Дагвадорж Эх орондоо ирсээн…
Дуу хөгжим

Их хүмүүн Д.Дагвадорж Эх орондоо ирсээн…

Урлаг Урлаг28/10/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
asashoryuyoslol14503125542012-10-28-20-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бүдэгхэн улбааг зам болгосон дорнын алаг дуулиан
Бөртэ чонын удам тал нутгийн цалгиан
                         Эх нутагтаа ирсээн…

Цэцэн Хубилай хааны сүнсийг баярлуулсан бяр
Сэрлэн тойрог дундах дошгин цагаан бар
                         Эх нутагтаа ирсээн…

Уул уул нь өндийж тосов
Ус мөрөн цалгиж тосов
Их аварга Дагвадорж
Эх орондоо ирсээн…

                           Б.Лхагвасүрэн

Тиймээ их Монголын их хүмүүн Д.Дагвадорж бидэндээ ирсээн…
Тийм учраас бид хайрлаж, хүндэтгэж, дээдэлж явах учиртай…

Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Газрын охинтой гэрлэж нарны аяганаас цай уусан
Гашуун дарснаас хиртэж ганихарлын орон дээр хөрвөөж үзсэн
Цагаан цасан дээрээс будрахад хөөцөлдөн эрхэлж
Уулс сандайлан үүлсээс үүлсэд дүүжин хийж нааддаг байсан
Цагийн бороо тэнгэрээс асгарахад хөхрөн баясч
Утас дамжих шиг усан ширхэгээр нь авиран гарч
Оддыг сондор болгон хэлхэж цэцгийн толгойд зүүж өгч явсан
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Хурмастын аянгаас гал могой ташуур шүүрэн авч
Бэртэгчний нурууг шалба ороолгон залхааж явсан
Мунхагийн хор шингэсэн хорголжийн хар нүднээс нь
Мугулзуу эвэртэй үхэрт хөллүүлэн бэртэж явсан
Муугийн гайг шившин хөөж бусдад ариуныг урин
Мөлхөж яваа хүүхдийн өвдөг дор цэцгийн дэлбээ ивж явсан
Хүний юу бодож явааг нүднийх нь харцнаас уншдаг байсан
Сэрлийнхээ сувгаар хурмастын өргөөтэй харьцдаг байсан
Сэтгэлийнхээ рашаанаас найраг болгон нэрж хүмүүст амсуулсан
Нэг нь амтархан шимж байхад нөгөө нь аяглан тамшаалж байсан
Аанай бас тургиж ч байсан алинд нь ч би гомдоогүй
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм

Тэнгэр эцгийнхээ зүүрмэглэхийн зуур
Тэрхэн зуурын зүүд болж газар дэлхий дээр ирсэн юм
Сэрэхтэй нь зэрэг би явна
Тэр болтол нь та нартайгаа уулс түшиж туйлс хайлж
Морин толгойтой хууранд тань
Монгол аялгууг хоршин дуулж сууна
Хүмүүс минь ээ
Газрыхан минь ээ
Та нар намайг явахын цагт энэ морин толгойтой хуураа л өгөөрэй
Үүгээр чинь би хурмаст эцгээ уяруулан хайлуулан дуулуулна
Үүлэн тансаг хур болон ивэлж үргэлжид тэгвэл нь та нарыг ивээнэ
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм

Гантиг чулуу минь чи
Ганцхан энэ мөрийг минь
Гайгүй сайн тогтоож аваарай
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм

                                                      Ш.Сүрэнжав

Бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Newjeans хамтлагийн гишүүд “ADOR” агентлагт буцаж орлоо

15/11/2025
Дуу хөгжим Урлаг

“Грэмми”-ийн шагналд нэр дэвшигчид тодорчээ

10/11/2025
Дуу хөгжим Урлаг

“LUMINO” хамтлаг Европоор аялан тоглоно

05/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгээс

15/11/2025

Newjeans хамтлагийн гишүүд “ADOR” агентлагт буцаж орлоо

15/11/2025

Найдаг уулнаас эртний Уйгар, Хятан бичгийн ховор олдвор илрүүллээ

15/11/2025

“Титаник”-ийн хамгийн чинээлэг зорчигчийн алтан цагийг дуудлагаар худалдана

14/11/2025

“Moon dance” хамтлаг ДАШТ-д оролцохоор Герман Улсыг зорилоо

14/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.