Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»
Нийгэм

Урлаг Урлаг30/10/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
88e6a0d8e23b55bcoriginal3978121212012-10-29-11-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бид нийслэл хотдоо хайртай ч тэр бүр энэ үгийг хэлэх боломж олддог билүү. Тэгвэл “Creative Art Group”-ын санаачлагаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Skytel” компани хамтран  "Улаанбаатар, би чамд хайртай!" ухаалаг гар утасны видео наадам зохион байгуулж байгаа билээ. Нийслэлийн ойг тохиолдуулан зохиож буй тус наадамд ухаалаг гар утастай хэн ч оролцож, авьяас чадвараа сорих боломжтой юм. Хэрвээ та ухаалаг гар утастай бол 1-7 минутын хооронд Улаанбаатар хотынхоо тухай кино, баримтат кино, видео клип, реклам болон гэрийн бичлэг гэсэн таван сэдвээс өөртөө хамгийн ойрхныг сонгож, гар утсан дээрээ бүтээлээ хийнэ. Хамгийн гол нь уг бүтээлд Улаанбаатар хотын хөгжил дэвшил, нийгмийн өөрчлөлт, нийгэмд тулгарч буй асуудал, хотын соёл, харилцаа, хайр дурлал зэргийн аль нэгийг илэрхийлсэн байх шаардлагатай.

Сонгон шалгаруулалт хамгийн ардчилсан хэлбэрээр явагдах бөгөөд 10 сарын 1-нд эхэлсэн бүртгэл энэ сарын 29 хүртэл үргэлжлэх байсан ч өнөөдөр хоцорсон бүтээлүүдийг бүртгэн авахаар болжээ. Өчигдөрийн байдлаар тус наадамд нийт 23 бүтээл ирээд байгаа юм. Өнөөдөр уралдаанд өрсөлдөж байгаа бүх бүтээлүүдийн нэгэн зэрэг буюу 13.00 цагт  www.facebook.com/ubiloveyou цахим хуудсанд байршуулан уралдаан эхлэх нь ээ.  Энэ хугацаанд хамгийн их like авсан шилдэг  нэг оролцогч 2012 оны арваннэгдугаар сарын 17-нд ялагчаар тодорч, Гран При шагналын эзэн болох бөгөөд 5’000’000 төгрөг, ухаалаг гар утас, Skytel-ын 2gd data эрхийн эзэн болно. Харин хоёрдугаар байрын шагналтан 1,000,000 төгрөг, смарт таб хожих бол гуравдугаар байрын эзэн 500,000 төгрөг, смарт табын эзэн болох юм байна. Түүнчлэн бүх оролцогч Skytel-ийн 2gb data эрхийн эзэн болохыг дуулгая. Залуустаа амжилт хүсэе.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Аня Тэйлор-Жойн тоглосон “Lucky” цувралд үзэгч, шүүмжлэгчид ам сайтай байна

18/07/2026

Монголын хамгийн том хиймэл хүрхрээ дотоодын аялагчдын зорьж очдог газрын нэг болжээ

18/07/2026

Солонгос олон ангит кино монголчуудын амьдралд

18/07/2026

Жүжигчин Жеймс Франко “Харь гаригийн амьтан харсан” гэв

17/07/2026

Реппер, продюсер Jay-Z 30 жилийн хөгжмийн замналаа гурван өдрийн цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтоор тэмдэглэв

17/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.