Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Б.Амархүү: Бүжгийн ертөнцөд шинэчлэлт хийнэ
Нийгэм

Б.Амархүү: Бүжгийн ертөнцөд шинэчлэлт хийнэ

Урлаг Урлаг15/11/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
amarhuu4483811832012-11-15-15-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Б.Амархүү: Бүжгийн ертөнцөд шинэчлэлт хийнэ Улсынхаа нэрийг ОХУ-д гаргаж буй МУСТА дуучин Борхүүгийн Амархүү эх орондоо анхны бие даасан тоглолтоо өнөөдөр маргааш хоёр өдөр хийнэ.“Гэртээ хүрэх зам” хэмээх энэ удаагийн тоглолтод орос, монгол поп чиглэлийн 20 гаран дуу дуулагдах аж. Үүнээс гадна татар ажиллагаа кинонд хамтран тоглосон Номин талст хамтлагийн дуучин Д.Батсүх, МУГЖ С.Жавхлан, Гурван охин хамтлагтай хамтран дуулсан дуугаа мөн үзэгч олондоо хүргэх юм.Тэрчлэн амьд хөгжмийн хамтлаг болоод бүжгийн “Wild peru”хамтлагтай хамтран шинэлэг уран бүтээлийг хүргэх нь ээ. Ингээд түүнээс тоглолтын талаар тодрууллаа.

-Энэ удаагийн тоглолт анхны бие даасан тоглолт гэдгээс өөр ямар онцлогийг хадгалж байгаа вэ?

-Ах дүү нар маань Б.Амархүүг ард түмэнд нь уулзуулья уриан дор энэхүү тоглолтоо хийж байна. Тиймээс ч тоглолтын нэрээ гэртээ хүрэх зам гэж нэрлэсэн. Гадны улс орнуудаар уран бүтээлийн тоглолтоо байнга хийдэг байсан ч эх орондоо хийгээгүй. Тиймээс өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн уран бүтээлээрээ ард түмэнтэйгээ уулзаж байгаа нь тоглолтын маань онцлог гэж болно. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд өөрөө үгийг нь бичсэн орос дуу, ард бүжиглэдэг бүжгийн хамтлагтайгаа тасралтгүй бэлтгэл сургуулилт хийж, уран бүтээлээ монголоос бусад улс оронд толилуулсан. Харин энэ удаад тэрхүү жилүүдийн хөлс хөдөлмөрийг эх орондоо үзүүлэхээр болсондоо туйлын баяртай байна. Үүнд маш олон хүн тусалж дэмжиж байгаад талархаж байна.

– Удахгүй шинэ он гарна. Ирэх онд хийж бүтээхээр төлөвлөсөн ямар зүйл байна?

– Ирэх онд хийхээр бодож төлөвлөсөн олон зүйл байгаа. Тухайлбал хамтлагтайгаа нэгдүгээр сарын арван тавнаас амрана. Тэрхүү амралтын 15 хоногтоо бүжгийн сургуулилтыг эх орондоо хийх бодолтой байна. Би бүжиглэх маш их дуртай. Одоогийн залуус ч гэсэн бүжгийн спортыг өндөр хэмжээнд сонирхож хичээллэдэг болж. Тиймээс эх орондоо страд бүжгийн ертөнцөд шинэ уур амьсгалыг оруулна гэсэн томоохон зорилтыг тавиад байна. Учир нь ардын болон язгуур урлагийн бүжиг олон улсад хүлээн зөвшөөрөгддөг ч страд бүжгийн хэв маяг төдийлөн хангалттай бус санагддаг. Тиймээс би энэ удаагийн тоглолтодоо ОХУ-ын бүжгийн хамтлагийг онцлон авчирсан юм. Өнөөгийн бүжгийн хэв маягт хийх өөрчлөлт шинэчлэлтийг үзэгчид маань энэ удаагийн тоглолтоос харах байх.

-Хоёр өдрийн тоглолтод ямар нэг ялгаа байгаа байх уу?

-Эхний өдрийн хувьд сандрал ихтэй байх болов уу. Тиймээс магадгүй ямар нэг сонирхолтой зүйлс энэ өдөр гарах байх. Тухайлбал дууныхаа үгийг юмуу бүжгийн хөдөлгөөнөө мартах зэргээр гэнэтийн зүйл тохиолдож магадгүй. Гэхдээ эхний өдөр хоёр дох өдрөөсөө илүү гэнэтийн зүйлээр олон байна гэж хэлмээр байна.

-Шинэ уран бүтээлээ ямар урсгалаар хийж байгаа вэ. Шинэ цомгийнхоо талаар танилцуулаач?

-Уран бүтээлээ ямар нэг урсгал чиглэлд баригдаж хийх бодолгүй байгаа. Өөрийн хүсэл сонирхлын дагуу л уран бүтээлээ хийнэ. Шинэ цомгийн хувьд Амархүү нэртэй 14 дуутай цомог байгаа. Энэхүү цомгоо өнөөдөр тоглолтод хүрэлцэн ирэх үзэгчиддээ бэлэг болгон өгнө.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

14/03/2026

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.