Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Michael learns to rock” тун удахгүй Монголд
Нийгэм

“Michael learns to rock” тун удахгүй Монголд

Урлаг Урлаг19/11/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index4484675262012-11-18-13-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Take me to your heart” дуугаараа монголчууд бидэнд хэдийнээ танил болсон “Michael learns to rock” хамтлаг ирэх сарын 7, 8-нд манай улсад урилгаар ирж тоглох нээ. Тус хамтлагийнхан Азийн орнуудаар зохион байгуулж буй аялан тоглолтынхоо хаалтыг  Улаанбаатар хотноо хийхээр болсон аж.

1990-ээд онд дэлхийн амьд хөгжмийн ертөнцөд ноёрхож байсан тус хамтлаг манайд улсад ирж тоглох болсонтой холбогдуулан өчигдөр “Blue Sky” цамхагт хэвлэлийн бага хурал боллоо. Тус хуралд УГЗ, Монголын Рок Поп Пентатоник Академийн Ерөнхийлөгч Б.Долгион, “Шар айраг” хамтлагийн дуучин Н.Ганхуяг, Монголын залуучуудын холбооны тэргүүн А.Мөнхбат, “EVENTO” ХХК-ийн гадаад харилцаа хариуцсан менежер н.Батжаргал нар оролцов.

“EVENTO” ХХК-ийн санаачлан зохион байгуулж буй уг тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Монголын Залуучуудын Холбоо ажиллаж байгаа юм байна. Уг төслийн зөвлөхөөр УГЗ, Монголын Рок Поп Пентатоник Академийн Ерөнхийлөгч Б.Долгион, хөгжим гэрэлтүүлгийг Тotal Music компани, хамтран зохион байгуулагчаар  Вагнер Ази, Улаанбаатар паласын хамт олон оролцож байгаа аж.

Тоглолтын тасалбар www.evento.mn цахим хуудсаар худалдаалагдах бөгөөд уг тасалбар нь “Micro Siesmic” компанийн бүтээсэн ухаалаг карт хэлбэрээр гарах гэнэ. Үнийн хувьд 40 мянга, 60 мянга, 80 мянган төгрөг гэсэн сонголттой юм байна. Энэ нь дараа дараагийн шоу тоглолт, үзвэрүүдэд ч ашиглагдах ажээ. Тодруулбал, “EVENTO” ХХК болон төслийн багийнхан ирэх онд дэлхийн томоохон оддын шоу тоглолтыг Монголдоо зохион байгуулахаар төлөвлөгөө гаргасан гэнэ. Тэд Монголынхоо рок поп сонирхогчиддоо дэлхийн оддын тоглолтыг толилуулах төслийн баталгаа нь удахгүй ирэх  “Michael learns to rock” хамтлаг байна гэв.

П.Наран

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Кардашиан хуульчийн шалгалтад унасан тухайгаа хошигнон ярив

29/07/2026

Дакота Жонсон Мэрилин Монрогийн дүрд хувирчээ

29/07/2026

Хван Жүн Миний агентлаг цуурхал тараасан этгээдэд хуулийн хатуу арга хэмжээ авна

29/07/2026

50 Cent “Fightland” цувралаар кино урлаг, боксын ертөнцөд эргэн ирлээ

29/07/2026

Том Холланд өөрийнх нь тоглосон зарим киног үзэх хэрэггүй гэв

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.