Манай рок попын амтат жимснүүд болох Киви хамтлагийхан тун удахгүй хийх гэж байгаа билээ. Тус хамтлагийнхан байнга л олны хараанд өртөж явдаг. Хамтлагийн дуучин Намуунааг рок попынхны хар сувд хэмээдэг. Хэвлэлийхэн түүний энэ эрлийз төрхийг нэгэн африк гаралтай улсаас олоод байгаа.
Өөрөөр хэлбэл түүнийг Ганбоны эрлийз гэдэг. Гэхдээ тэрбээр энэ тал ямар нэг хэлдэггүй бөгөөд даруухан зантай, УГЗ Ухнаа гуайн зээ охин гэдгээс өөр мэдээлэл байдаггүй. Тиймээс Чухал сонжоо булан түүнийг дотоод хүнтэй танилцахаар шийдлээ. Манай булан тухайн хүнийг төрсөн ордоор нь шинждэг. Тиймдээ ч уншигч та Намуунааг болон ихрийн ордны эмэгтэйчүүдийн давхар сонжоод аваарай гэж сануулъя.
Намуунаа романтик ба тачаал ихтэй эмэгтэй
Намуунаа ухаантай, тал бүрийн авъяастай цовоо сэргэлэн, мөрөөдөмтгий, сайхан сэтгэлтэй, шаардлагатай, үгэнд оромтгой, хөгжилтэй хүмүүс байдаг. Түүнтэй та уйдахгүй. Гэхдээ хэрэв та хурц халуун сэрлийг мэдрэх дургүй хүн бол өөрийн хувь заяагаа залуу бүсгүйтэй бүү холбоорой. Яагаад гэвэл түүний залуу байх үеийн янаг амрагийн холбоо нь түүний хувьд зөвхөн тоглоом юм. Мөн түүний биеэ авч яваа байдал нь тааварлашгүй байдаг. Тэр өөрийн сэтгэлийн хөөрлийг барьж чаддаггүй, зан байдал нь дандаа хувирч байдаг. Ганц хүнд өөрийгөө зориулах нь түүнд маш хэцүү байдаг. Газар дэлхийн сэтгэл оргилуулсан үйлийг сонирхдоггүй ба үүгээрээ бусдаас ялгардаг. Түүнийг ямар нэгэн чухал зүйлд хандуулах бараг боломжгүй яагаад гэвэл түүнтэй ухаан бодол нь байнга аялж байдаг. Гэхдээ түүний сэтгэлийн гүн рүү нь шагайх юм бол тэр романтик ба тачаал ихтэй эмэгтэй гэдгийг олж харна.
Эрчүүд салж явсан ч сэтгэлийн гүндээ тэднийг хүндэлж явдаг
Хайр дурлал нь нас ахих тусам эм хүн болж төрсөний бүхий л ид шидийг үзүүлэхийг хүснэ. Тэрээр ухаалаг дур татам, романтик эмэгтэй. Түүнтэй хамт байхад маш сонирхолтой. Дурлалын арга ухааныг олохдоо сүрхий. Гэвч танд үнэнч эсэхэд эргэлзэж байгаа бол түүний дэргэд үргэлж байх хэрэгтэй бөгөөд "би байна шүү " гэдгээ байнга сануулж бай. Түүнд тэнцэх эр хүн олоход ихээхэн ярвигтай. Түүнтэй эн зэрэгцэх эр хүн ховор байдаг учраас жинхэнэ хайрлаж дурлаж чадахгүй явсаар дуусдаг тал бий. Өөрийн эр хүнээ хайх явцдаа түр зуурын холбоонд орох боловч зөвхөн сексийн таашаал авахаас биш сэтгэлийн таашаал авдаггүй. Хэдийгээр эрчүүд салж явсан ч сэтгэлийн гүндээ тэднийг хүндэлж явдаг.
Түүнийг шүүмжлэх биш өрөвдөх хэрэгтэй
Хэрэв түүнд аз таарч жинхэнэ ханиа олбол тэр гэр бүл бүх талаараа үлгэр жишээ гэр бүл мөн. Эр нөхөртөө зөвхөн эхнэр байгаад зогсохгүй үнэнч найдвартай найз нь байх болно. Ихрийн ордын эмэгтэйчүүд гоо сайхан, хүүхэн хүний шинж бүрдсэн, ухаалаг сэхээтэн хүмүүс байдаг. Тэднийг өөр хэн нэгнээр солиход хэцүү. Мөн тэр уран сэтгэгч – уран зөгнөгч. Тэр хэдхэн мөчийн дотор янз бүр болон хувирч болно. Та үүнд нь эмзэглэх хэрэггүй. Шүүмжлэх биш өрөвдөх хэрэгтэй. Тэр өөрийн сэтгэл санааг тэнцвэржүүлэхийг ихэд хичээдэг бөгөөд ерөнхийдөө амьдралын баяр баясгалантай эмэгтэй юм. Тэр жинхэнэ хайр дурлалыг мөрөөддөг боловч эр хүн болгоноос ганц нэг сайн чанарыг л олдог гэтэл түүнд зөвхөн төгс төгөлдөр эр хүн хэрэгтэй. Гэхдээ тэр танд сайн найз нөхөр болж ямарч үйлсэд хамтран зүтгэж чадна.
Та түүнийг ямраар харахыг хүсч байна түүгээр чинь байна
Тэр танд үнэхээр дурлачихаж гэж бодно. Гэхдээ энэ нь өөр эрчүүдийг сонирхохгүй байх шалтаг биш бөгөөд аливаа юманд тэвчээргүй, тогтонги зан чанаргүйн харгайгаар таны болон өөрийн амьдралаа сүйтгэж болзошгүй юм. Хэрэв та түүнтэй гэр бүл болвол бусад эрчүүд танд атаархах болно. Яагаад гэвэл таны өмнө 1 биш нилээд олон эмэгтэй байна гэж бод. Та түүнийг ямраар харахыг хүсч байна түүгээр чинь байна. Тэр танд оюун ухааны, сэтгэлийн болон сексийн таашаал өгч чадахаас гадна таны ажил төрөл уруудах үед уурлахгүй, үглэхгүй харин сайн зөвлөгч болж шинэ сонин санаа хэлж өгнө. Гаднаас нь харахад тэр хөнгөн хийсвэр хүн мэт боловч түүнд найдаж болно. Тэд эр нөхөртөө ажил хэрэгч зөвлөлгөө өгөхөөс гадна гүн ухаанч хүн юм. Нөгөө талаас ёжтой эмэгтэй болон хувирч чадна гэдгийг мартаж болохгүй. Тэр таныг өдөөн хатгаж тантай соёлтойгоор хэрэлдэх болно. Та түүнийг давахыг чармайх ёстой бөгөөд цаад сэтгэлдээ үүнийг хүсч байдаг
Хүүхэд нь түүний эрх чөлөөг хязгаарлахад дургүй
Түүнд амьдралын атгаг сэжиг байдаггүй, амьдралд юу ч тохиолдож болно гэдгийг мэддэг бөгөөд нөхрийн урьд өмнөх нүглийг тоочихгүй, яншихгүй, өө сэв эрэхгүй. Таныг оройтож ирэхэд хаачив гэж байцаахгүй, та ч гэсэн асуух хэрэггүй. Учир нь тэр маш бие даасан эмэгтэй. Заримдаа хоолгүй гэр ороноо цэвэрлээгүй сууж байдаг. Ийм нөхцөлд та биеээ барьж чадвал тэр танд талархаж ямарч тооцоогүй мөнгөө цацдаг. Хэрэв хаа нэгэн газарлуу аялалаар явъя гэвэл юуч асуухгүйгээр бэлдэж эхлэнэ. Сэтгэл зөөлөнтэй, баяр баясгалантай, байнга инээмсэглэж явдаг ээж. Гэвч хүүхэд нь түүний эрх чөлөөг хязгаарлахад дургүй бөгөөд тэдэнтэй үргэлж хамт байхыг хичээдэггүй. Өөрөө ямар нэгэн хэмжээгээр хүүхдэрхүү зантай учир тэдэнтэй найзалж санаа бодлыг нь сонсож, итгэлийг нь олж чадна. Тэрээр гайхалтай найзархаг, хөгжөөн наргиантай эзэгтэй учир та ямарч зочинг гэртээ урихдаа санаа зовохгүй байж болно. Тэр үзэсгэлэн яармаг, театрт очихдоо хурц өнгө эрээн хээтэй хувцасанд дуртай. Хувцас хунар, гэрийн тавилга сонгохдоо маруухан. Ихрийн Эмэгтэй хүсэл мөрөөдөл таныг зүгээр суулгахгүй байнга урагш чангаах учир та түүнээс хоцрохгүй гэхдээ хамаагүй гүйлгэхгүй барьж чадах /өөрт нь мэдэгдэхгүй/ хэрэгтэй билээ.