Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Лусын хааны охид”хүүхдийн жүжиг тоглогдоно
Уртын дуу

“Лусын хааны охид”хүүхдийн жүжиг тоглогдоно

Урлаг Урлаг21/12/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ff708a3db29d56ecoriginal3373623192012-12-21-19-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүүхэлдэйн театрынхан хүүхэд багачууддаа шинэ оны бэлэг болгон энэ сарын 22-нд “Лусын хааны охид” хүүхдийн жүжгээ толилуулхаар болжээ. Энэхүү жүжгийн зохиолыг яруу найрагч Ц.Хулан бичиж, хүүхэлдэйн театрын нийт уран бүтээлчид  тайзнаа амилуулж байгаа бөгөөд хөгжмийн зохиолчоор нь төрийн соёрхолт  хөгжмийн зохиолч Б.Мөнхдорж ажиллаж байгаа юм.

Хүмүүс байгаль эхээ хайрлахгүй байгааг далай  тэнгисийн Лусын хаан охидтойгоо ажиглан харж буйгаар жүжиг эхлэдэг. Хүмүүний сайн мууг  төлөөлүүлэн модыг хайр найргүй огтлох балмад хүн аймхай дүүтэйгээ ойд байхад Лусын охид гарч ирснээр үйл явдал үргэлжилнэ.

Шуналт тийрэн, Алиа тийрэн, Харгис тийрэн, Сониуч тийрэн бас Оюунцэцэн Маргадцэцэн Болортцэцэн гэх мэт жүжгийн баатруудын монгол нэрийг сонсоод  эрхтгүй  та бүхэн сонирхож байгаа биз ээ. Энэ орчлонгийн муу  үйлийг засч сайн сайхан болгохоор ирсэн Лусын охидын хүсэл биелэх эсэхийг уг жүжгээс сонирхоорой. Дашрамд дурьдахад “Лусын хааны охид” жүжгийг Монголын урлагийн зөвлөл, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” хөтөлбөрөөс санхүүжүүлж байгаа аж.

www.urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Осака-Кансай ЭКСПО 2025” Монголын түүх, соёлыг дэлхийд хүргэсэн Үндэсний өдөрлөгийг зохион байгуулав

31/07/2025

“Stray kids” хамтлаг “DominATE” нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолтоо өндөрлөлөө

30/07/2025

Пак Бо Гумыг БНСУ-ын аялал, жуулчлалын элчээр томилжээ

30/07/2025

Анх удаа дуурь, балет үзэх гэж буй хүмүүст зориулж 8-9 дүгээр сар хүртэл бүх тоглолтын тасалбар 50 хувь хямдарна

30/07/2025

Алдарт найруулагч Кристофер Ноланы шилдэг 12 бүтээл

30/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.