Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Цол үнэгүйдэж, урлаг хүчгүйдэв…
Уртын дуу

Цол үнэгүйдэж, урлаг хүчгүйдэв…

Урлаг Урлаг12/01/2013Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
rb7uqucy3564232472013-01-11-17-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Он гарсны дараахан нэгэн танил маань “Урлагаар овог­лосон хүмүүс надаас бусад нь бүгд соёлын тэргүүний ажил­тан шүү дээ” хэмээн санааш­рангуй өгүүлж билээ.Тэрбээр Улсын драмын эрдмийн театрын тайзан дээр залуу халуун насаа өн­гөрүүлсэн хүн. Тайз, дэл­гэцийн олон ч бүтээлд дүрээ мөнхөлж, ард түмнээсээ өндөр үнэлгээ авсан сайн жүжиг­чин. Тиймээс ч олон хүн түүнийг “гавьяат” гэж боддог юм билээ. Тэтгэвэртээ гарах цаг ирэхэд түүнд дурсгалын хэдэн зураг, алтан тайзнаа өргөсөн залуу сайхан насных нь талаарх гэрэлт дурсамжаас өөр зүйл үлдсэнгүй. Тэгсэн атлаа “Ямар шагнал авах гэж урлагийн замыг сонгосон биш дээ” хэмээн өөрийгөө тайвшируулж суух аж.

Гэтэл хамгийн сүүлд л гэхэд “Шоо” хэмээн өөрийгөө овоглож, “В продакшн”-аас уран бү­тээлийн гараагаа эхэлсэн “Опозит” хамтлагийн дуу­чин А.Гантулга соёлын тэр­гүүний ажилтан хэмээх цолоор энгэрээ мялаалгасан. Хип хопоор хэдэн жил үглэж, бие даасан тоглолтоо хийн, цомгоо гаргасан ч түүний зүсийг нь ч мэдэхгүй хүн олон.
Мөн “Нэгүн” студийн захирал, хөгжмийн зохиолч Б.Одбаяр буюу Оки “Валентины захидал”, “Худалч хүү”, “Бодлын хул­гайч” зэрэг киноны хөгж­мийг зохиож, Улаанбаатар кино наадамд нэр дэвш­сэнийхээ төлөө дээрх шаг­налыг гардсан. Тэрбээр соёлын тэргүүний ажилтан болс­ныхоо дараахан “Энэхүү эрхэм хүндтэй шагналыг авс­наараа цаашид илүү их зүйлийг хийх ёстой юм байна гэж хамгийн түрүүнд бодогдсон. Тиймээс цаашид илүү том зүйл бүтээх бодолтой байна” хэмээн “томорсон” байна лээ.
Хайрын тухай уянгалаг дуунуудаар хип хоп ертөнцөд арай л зөөлөн өнгө аясыг оруулж ирсэн “Outlaw” хамтлагийнхан ч мөн таван жилийнхээ ойгоор соёлын тэргүүний ажилтан болцгоов. Гэвч Оки, А.Гантулга хоёрыг бодвол тэднийг залуус аль хэдийнэ таних болсон билээ.
Илүүдэл жингээ овжин ашиг­­лаж, өөрсдийгөө “Гур­ван бүдүүн” хэмээн өхөөр­­дөж, “1000 кг” нэртэй цомог гарган, олны танил болсон гурван залуу ч мөн энэхүү цолыг аль хэдийнэ хүртсэн. Гэтэл тэднээс нэлээд хэдэн жилийн өмнө урлагт хөл тавьж, ард түмэндээ инээд бэлэглэсээр нэр нь биш ч зүс нь олны танил болсон “Шинэ үе” продакшны жүжигчин Т.Билгүүн, Б.Отгонтуяа нар тэднээс хоёр сарын дараа СТА болсон.
Яруу найрагч Н.Энх­баатар хэмээх залуу “Айр­гаар цэнгэгчийн орон” нэртэй цомог гаргаж, хоёр тоглолт хийснийхээ төлөө, жүжигчин Х.Манлайбаатар, Ө.Мөнх-Эрдэнэ, Э.Ууганбаяр, Б.Батзаяа нар хошин шогоос кино урлаг, шоу нэвтрүүлэг зэрэг олон салбар руу урваж хөр­вөн байж арав хүрэхгүй жилийн хугацаанд СТА хэмээгдэн цоллуулах болсон. Түүнчлэн ардын дууч Д.Бурмаа, морины дуугаар зани­малдах А.Мөнхбат, жааз дуучин гэгддэг Б.Хулан нарын энгэрт ч энэ тэмдэг гялал­заж буй.
Хачирхалтай нь, хар тамхи, архи дарс дуул­саар байгаад сүүлдээ ман­сууруу­лах бодистой холбоо­той хэргээр ял эдэлсэн “Ice top” хамтлагийн Ман­лай, Ice Cool буюу Очироо, Коби буюу Боогий, Татар буюу Бат-Оргил нарыг “наранд гараад” удаагүй байхад яаран сандран СТА цолоор шагнаатахсан.
Урлагаар овоглон, олны бус ч цөөн хэдэн хүний танил болж, болсон, болоогүй уран бүтээл хийж яваа хэд нь ч одоо “дүүрч” гэж бодъё. Гэтэл өнгөрсөн оны тавдугаар сард УИХ-ын гишүүн Х.Бадам­сүрэн, З.Алтай, С.Лам­баа, А.Тлейхан, Д.Дон­дог, Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тог­тоомжийн хэлтсийн ахлах зөвлөх Н.Тунгалаг нар СТА цолоор энгэрээ мялааж, “цементэн дээр цэцэг ургуулав”. Тэднийг Төрөөс соёлын талаар баримтлах бодлогын баримт бичиг боловс­руулж, УИХ-аар бат­луулан, соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд их хувь нэмэр оруулсныг нь ийнхүү үнэлсэн юм гэнэ лээ, хөөрхий.
Ингээд бодохоор, урлаг соёлын талаар чиглэлээр бичдэг сэтгүүлчид ч бас хам­тарч байгаад ямар нэгэн ба­римт бичиг боловсруулж, хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр улиг болтол ярьж, 76-гийнхаа “чихэнд нь хонх зүүж” байгаад батлуулчихаж болох мэт санагдана. Тэгвэл өнөөх хип хоп бацаан, гадны дуучдын аялгууг хулгайлж, хэдэн клип хийлгээд, аав, ээжийнхээ мөнгөөр тоглолт хийгээд л СТА болчихдог “одонцрууд”-тай эн зэрэгцээд ирэх бус уу. Даанч Соёл урлагийн их сургуулийн үүдээр алхмагцаа л “Би бол том уран бүтээлч” хэмээн сэтгэж, цээжээ дэлдэх хүн бүрийн энгэр дамжсаар сүүл­дээ бүр үнэгүйдэж, өнгөө алдан гялалзахаа боль­сон СТА гэх тэмдэг бидэнд хэрэг­гүй.
Урлагийн төлөө нойр хоол, ар гэрээ умартан олон арван жил зүтгэснийхээ хариуд энгэр дээрээ гялайх тэмдэгтэй болдог байсан үе зүүд мэт санагдах болжээ. Цомог гаргаж, тоглолт хийсэн л бол хүн дууг нь сон­сож, тоглолтыг нь үзсэн, үзээгүй хамаагүй СТА болчихдог болохоор залуу уран бүтээлчид ч бүтээлийнхээ чанар чансаанд ан­хаарал хандуулахаа болив. Тэдний хувьд хурдхан арван хэдэн дуу гаргаж, тоглолт хийх нь л хамгаас чухал. Үүнийхээ хариуд СТА тэмдгээ энгэртээ зүүчихвэл урлагт хөл тавьсных нь хэрэг бараг бүтчих нь тэр. Овоо дориун хөдөлмөрлөж, хоёр сая гаруй хүний тал нь түүнийг зүс таньдаг болчихвол Монгол Улсын гавьяат жүжигчин гэдэг том цол хүртэнэ. За тэгээд л башийгаад явчих нь тэр дээ.
Төрийн тэргүүн, эрхэм түшээд ч баяр ёслол, тэмдэг­лэлт ой бүрээр үнэгүйдсэн тэм­дэг тарааж, хүчгүйдсэн ур­лагаа хэрхэн дэмжиж байгаагаа харуулна. Зүтгэж байгаа “одод”, үнэлж байгаа төр хоёр зохицож байгаа гэж ванлий, ванлий.

Эх сурвалж: Tsag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.