Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Шилдэг бүтээлийн эздэд 100 сая төгрөг олголоо
Уртын дуу

Шилдэг бүтээлийн эздэд 100 сая төгрөг олголоо

Урлаг Урлаг15/01/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
olgoloo2735685722013-01-14-22-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Соёл, спорт, аялал жуулчлалын яам өнөөдөр улсын санд худалдаж авсан хөгжмийн болон дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн эздэд батламжийг нь гардуулж өглөө. Жил бүр  хөгжмийн болон дүрслэх урлагийн салбарын шилдэг бүтээлийг шалгаруулан улсын санд худалдаж авдаг бөгөөд өнөөдөр ийнхүү уран бүтээлчид батламжаа гардан авлаа. 



Хөгжмийн шилдэг бүтээлийн шалгаруулалтад нийт 22 хөгжмийн зохиолчийн бүтээлээс зөвлөлийн гишүүд санал солилцон шилдэг тавыг буюу хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг онооны системээр дүгнэн шалгаруулсан байна. Ингээд 


Хөгжмийн шилдэг бүтээлд:

  • Б.Бямбабаяр “Хүннү” дуурь -15 сая төгрөг,
  • Х.Алтангэрэл “Ай Нанаа” түүхэн дуулалт жүжиг-10 сая төгрөг 
  • Ш.Өлзийбаяр “Дөрөө” модерн бүжгэн жүжиг-10 сая төгрөг, 
  • Ш.Өлзийбаяр “Ятга, симфони найрал хөгжмийн концерт”-зургаан сая төгрөг, 
  • Г.Пүрэвдорж “Реквием”-дөрвөн сая төгрөгөөр тус тус үнэлэн улсын сан хөмрөгт худалдан авлаа.

Түүнчлэн, дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн шалгаруулалтыг өнгөрсөн арванхоёрдугаар сард уран зургийн галерейд зохион шилдэг арван уран бүтээлчийг нийтэд зарлаад байсан юм. Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн уралдаанд нийт 171 зураач уран бүтээлээ ирүүлснээс мэргэжлийн зөвлөлийн саналаар 10 шилдэг бүтээлийг улсын санд худалдан авсан юм. 



Дүрслэх урлагийн шилдэг бүтээлд:

  • Д.Ганбаатарын  “Монголын нууц товчоо” 10 сая төгрөг
  • Б.Насанцэнгэлийн  “Алтан лийр” найман сая төгрөг
  • М.Батзоригын  “Нисэн одох цаг хугацаа” зургаан сая төгрөг
  • Д.Булгантуяагын  “Зохиомж” таван сая төгрөг
  • Г.Лхагвасүрэнгийн “Нууц товчооны нууцат хурал” дөрвөн сая төгрөг
  • Б.Дэнзэнгийн  “Бэр” баримал 3,7 сая төгрөг
  • Б.Гансүхийн  “Бүсгүйчүүд” гурван сая төгрөг
  • Д.Бөхшандасын  “Хөрөг” хоёр сая төгрөг
  • А.Баярмагнайгийн  “Хашгираан дээр дуссан дуслууд” хоёр сая төгрөг
  • Ж.Мөнхжаргалын “Тэд л хүрсэн тэнгэрийн таалал” бүтээлийг 1,3 сая төгрөгөөр тус тус үнэлэн улсын сан хөмрөгт худалдан авсан юм. Улсын сан хөмрөгт энэ жил уран бүтээлчдийн бүтээлийг нийт 100 сая төгрөгөөр худалдан авсан бөгөөд салбар тус бүрт 50 сая төгрөг төсөвлөжээ.

 

Г.ДАША
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.