Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Оскар” горилогчдыг танилцуулъя
Уртын дуу

“Оскар” горилогчдыг танилцуулъя

Урлаг Урлаг14/01/2013Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
oskar7987976124888132013-01-14-22-59[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн кино академийн дээд шагнал гардуулах ёслол “Оскар”-т нэр дэвшигчдийг албан ёсоор зарлалаа. 85 дахь удаагийн “Оскар” ирэх хоёрдугаар сарын 24-нд болно. Энэ жилийн наадмын гол чиг хандлага, гэнэтийн зүйл нь юу байх бол? 

“Линкольн” оны шилдэг бүтээл гэдгээ батлав

"Линкольн" кино Оскарын 12 номинацид нэр дэвшсэний тал нь шилдэг кино, найруулагч, гол ба туслах эрэгтэй, эмэгтэй жүжигчин гэсэн гол шагналууд байгаа юм. АНУ-ын 16 дахь ерөнхийлөгчийн намтар, түүх, амьдралыг хүүрнэх тус кино өмнө нь Британийн кино академийн (BAFTA), Найруулагчдын холбооны гээд олон шагналд нэр дэвшиж, ялагч болсон юм. Энэ нь зүгээр нэг аз биш гэдгийг кино шүүмжлэгчид итгэл төгс хэлж буй. Стивен Спилбергийн хувьд “Цэрэг Райныг аварсан нь” киноноос хойшхи өнгөрсөн 15 жилийн хугацаа тийм ч таатай байсангүй. Харин одоо алдарт найруулагч дахин мандах цаг айсуй бололтой. 

Кадр: "Линкольн"     
Дэниел Дэй-Льюис: Шинэ Жек Николсон

Киноны амин сүнс нь гол дүрийн жүжигчин. “Оскар”-ын номинацид нэр дэвшигчдийг зарлахаар хэдхэн хоногийн өмнө найруулагч Спилберг “Линкольны дүрийг бүтээгээд өгөөч гэж Дэй-Льюисийг бүтэн арван жил ятгасан” хэмээгээд уг дүрээс татгалзсан тухай 2002 оны захидлыг олон нийтэд дэлгэжээ. Америкчуудын хайртай ерөнхийлөгчийн дүрд Лиам Нисон тоглож болох байсан гэнэ. Гэхдээ Льюисгүйгээр энэ кино өдий хэмжээний агуу амжилтад хүрнэ гэдгийг төсөөлөхөд бэрх. “Миний зүүн хөл”, “Нефть” гэсэн киногоор Дэй-Льюис өмнө нь Оскар хоёронтоо гардсан. Ер нь бол эрэгтэй жүжигчдээс Жек Никольсон л гурван Оскартай. Гэхдээ тэдгээрийн нэгийг туслах дүрээр хүртжээ. Харин энэ удаа Дэй-Льюис Оскар хүртвэл Жэк Николсоны амжилтыг эвдэх нь. 

“Хайр”-нд хязгаар байхгүй

Австрийн найруулагч Михаэль Ханекегийн "Хайр" кино Каннын наадмаас шилдгээр тодорсон.  Европын найруулагчийн бүтээл “Оскар”-ын гол номинацид дэвшээд байгаа нь кино академичдийн хурц харааг илтгэж буй хэрэг болж байна. Оскарын журмаар гадаад хэл дээрх киног гол шагналд дэвшүүлж болно, гэхдээ түүн шиг ховор зүйл алга байлаа. Энэ удаа гадаадын кино гол шагналд нэр дэвшсэн ес дэх тохиолдол гарлаа. Ер нь англи хэлээс бусад хэл дээрх кино гол шагнал хүртэж байсан удаагүй. Нэмээд хэлэхэд Ханекегийн бүтээл нь “Гадаад хэл дээрх шилдэг кино” гэсэн бас нэг номицацид дэвшээд байгаа. Ийм давхцалт “Оскар”-ын түүхэнд дөнгөж тав дахь удаагаа гарч байна. 

Андерсонуудыг үнэлсэнгүй

Өөр өөрсдийн гэсэн арга барилгаар өнгөрч буй 2012 онд хурц тод илэрхийлэмжтэй кино бүтээсэн адил нэртэй хоёр найруулагч шагналын гадуур өнгөрч байна. Тэдгээр нь Уэс Андерсон болоод Пол Томас Андерсон. Уэс хэзээ ч Оскарт нэр дэвшиж байгаагүй, Полын хувьд нэг бус удаа нэр дэвшиж байсан ч Оскар гардсан нь үгүй. Уэс Андерсоны 2012 онд бүтээсэн “Тэргэл сарны вант улс” кино академичдийн сэтгэлд хүрсэнгүй. Гэхдээ түүнд нэг боломж байгаа нь “шилдэг зохиол” гэсэн номинаци. Харин Пол Томас Андерсоны “Мастер” киноны туслах дүрийн жүжигчид нэр дэвшжээ. 

        
Кадр: "Хайр"
"Хоббит" дуулиан тарьж чадсангүй

“Бөгжний хаан” цуврал гурван киногоор Оскараас 17 “алтан хүн” гардсан Питер Жэксон энэ жил бараг хоосон шахам үлдэх нь. Түүний шинэ бүтээл “Хоббит” кино зөвхөн “харагдах мэдрэмж”-ийн номинацид нэр дэвшив. Учир нь хэмжээ багатай номоор гурван цуврал бүтээх гээд “аялал”-аа хэтэрхий сунгасан нь үр дүнтэй болж чадаагүйг кино шүүмжлэгчид хэлж байна. Үүнээс гадна одой, элф нарын төсөөллийн ертөнц сонирхолгүй болсон гэх шүүмжлэгчдийн бас нэг дүгнэлт бий. 

Эзэн нь үгүй бүтээл

Нууц тагнуулч 007-гийн ээлжит цуврал “Skyfall” харин киноны шилдэг дуу болон шилдэг зураглаач гэсэн хоёрхон номинацид өрсөлдөж байна. Оскарын шагналт найруулагч Мендесийн бүтээл академийнхны анхаарлыг татсангүй. Жеймс Бондын тухай шилдэг кино гэх магтаал хүртсэн, мөн энэ жилийн Академийн шагнал гардуулах ёслолыг Жеймс Бонд цувралын 50 жилийн ойд зориулсан ч дээрх хоёроос өөр номинацид нэр нь бичигдсэнгүй. Урьд өмнө ч ер нь Бондын цувралууд АНУ-ын кино академиар тэгтлээ үнэлүүлж байсан нь ховор. Бондын дүр бүтээсэн зургаан найруулагчаас зөвхөн Шон Кеннери л туслах дүрийн Оскар хүртэж байжээ.        

Кадр: "007: "Скайфолл"-ын солбилцол"     
Оскарт нас харгалзахгүй

Шилдэг эмэгтэй дүрийн жүжигчин номинацид есөн настай Квенжане Уоллис нэр дэвшжээ. Өнгөт арьстан охин Оскарын түүхэнд нэр дэвшсэн хамгийн залуу жүжигчин болж байна. Энэ нь "Өмнөдийн онгон нутгийн араатнууд"  киноны бас нэг сюрприз юм. Хамгийн залуу Уоллис энэ шагналынхаа төлөө Хенекегийн “Хайр” киноны 85 настай жүжигчин Эммануэль Риватай өрсөлдөх юм. Энэ ангилалд ийм өндөр настай хүн шагнал горилогчоор огт байгаагүй юм. "Хиросима, миний дурлал" киноны од Рива, Уоллис хоёр Оскарт  анх удаагаа гарч ирж байгаа. Шагнал  гардуулах хоёрдугаар сарын 24-нд Рива төрсөн өдрөө тэмдэглэнэ. Хоёр нэр дэвшигчийн насны зөрүү нь бүхэл бүтэн 76. 

Хоёр дахь Оскарын төлөө

Оскарын туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчинд Кристоф Вальц ("Чөлөөлөгдсөн Жанго"), Роберт де Ниро ("Миний залуу-солиот"), Алан Аркин (""Арго" ажиллагаа"), Томми Ли Жонс ("Линкольн"), Филип Сеймур Хоффман ("Мастер") нар өрсөлдөж байна. Тэд бүгдэд нэг нэг Оскар бий. Академичид энэ удаа шинэ алдартан хайн тодруулахын оронд шаардлага бараг байхгүй болсон шагналтнуудаа өрсөлдүүлэхээр шийдсэн бололтой. 

“Ted”

Кино урлагийн салбарын шилдгүүдийн эгнээнд үл багтах Сет Макфарлейн энэ жилийн Оскарт нэр дэвшсэн нь ээлжит сюрприз. "Гриффинүүд", "Америк аав"  зэрэг зөрчилдөөнтэй зурмал цувралыг бүтээж байсан тэрбээр өнгөрсөн жил “Ted” киногоо бүтээсэн. Тус киноны "Everybody Needs A Best Friend" трек шилдэг киноны дуу номинацид өрсөлдөж буй. Үгийг нь Макфарлейн өөрөө зохиосон аж. Тэрбээр нэр дэвшээд зогсоогүй өөрөө шагнал гардуулах ёслолыг хөтлөн явуулна. Нэр дэвшигч ёслолыг хөтөлсөн тохиолдол үүнээс 40 жилийн өмнө 1972 онд гарч байв. Тэр хүн нь жүжигчин Чарльтон Хестон.

PS: Хэн нь солиот вэ?

Дэвид О. Расселийн киноны нэр нь "Silver Linings Playbook". Уг нэр Every cloud has a silver lining гэсэн зүйр үгнээс үүдэлтэй бөгөөд үгчлэн буулгавал, “Үүл бүрт өөрийн гэрэлт дэвсгэр бий”. Оросын прокатныхан киноны нэрийг орчуулан буулгаж чадалгүй “Миний залуу-солиот” гэжээ. Одоо тэр “Солиот” найман Оскар, тэдний дунд гол  шагналд нэр дэвшжээ.  Шагналаа авч чадвал “солиотон” нь “галзуурах” байлгүй. 

Ш.МЯГМАР
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.