Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Жоди Фостер лесби гэдгээ “Алтан бөмбөрцөг”-өөр зарлалаа
Нийгэм

Жоди Фостер лесби гэдгээ “Алтан бөмбөрцөг”-өөр зарлалаа

Урлаг Урлаг16/01/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
jodi989889373418952013-01-16-17-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Оскар”-ын өмнөх хамгийн том шалгуур гэгддэг “Алтан бөмбөрцөг” гардуулах ёслолын ажиллагаа дуулиантай болж өнгөрлөө. 70 дахь жилдээ зохиогдож буй тус ажиллагааны тэгш ойг мялааж, нэрт жүжигчин Жоди Фостер өөрийгөө лесби гэдгээ тайзан дээрээс зарласан юм.

Лос-Анжелес хотын Беверли Хилтон зочид буудлын ёслолын танхимд “Алтан бөмбөрцөг” гардуулах 70 дахь удаагийн ёслол болсон. Жоди Фостер гэхдээ тайзан дээрээс “Би лесби” гээд шууд хэлчихсэнгүй. “Оскар”-ыг хоёрантаа гардсан жүжигчин “Би ганцаархнаа” гэж яриагаа эхэлсэн байна.

“Би мянга мянган жилийн өмнө бараг чулуун зэвсгийн үед өөрийгөө хэн болохоо зарлачихсан хүн. Тэр үед би турьхан жаахан охин байсан ч гэсэн элгэн садан, найз нөхдийнхөө дунд өөрийгөө бүрэн нээж өгсөн. Алдартнуудаас хэвлэлийн бага хурал болгон дээр хувийнхаа амьдралын тухай дуулиантай мэдээлэл хийх болов уу гэж хүмүүс хүлээдэг.  Харин би олны өмнө огт хэлж байгаагүй нэг зүйлээ яг одоо хэлмээр байна. Үүнийг хэлэх болсондоо би багагүй сандарч байна. Гэхдээ арай ч бие төлөөлөгч шигээ сандраагүй ээ. Ер нь байгаа зүйлийг байгаагаар нь чанга, бардам хэлчихье. Би гэр бүлгүй хүн. Хэрвээ та бүр хар багаасаа л олны нүдний өмнө байнга явдаг байсан бол шударга, зөв амьдралын төлөө тэмцэхдээ хамгийн гол нь хувийн амьдралаа юунаас ч илүү эрхэмлэх хэрэгтэйг ойлгоно. Миний насан туршийн минь хайр, миний хайрт бүсгүй, үнэнч анд Сидни Бернард байгаагүй бол би энд хэзээ ч зогсохгүй байсан. Орчин үеийн гэр бүлээрээ, хоёр сайхан хүү Чарли, Китээрээ би үргэлж бахархдаг ” гэж Жоди Фостер хэлсэн юм.

Түүнийг энэхүү үгээ хэлсний дараагаар Кейт Хадсон, Энн Хэтэуэй нар уйлж үзэгдсэн бол танхимд цугласан олон алга нижигнүүлэн ташиж, дэм өгсөн юм. Ийнхүү 50 настай Жоди Фостер “Алтан бөмбөрцөг”-ийн 70 жилийн ойгоор дуулиан тарьж, өөрийнхөө бэлгийн чиг хандлагыг бүгдэд ил болголоо.

Photobucket

Photobucket

Photobucket

Photobucket

Photobucket

Таныг урлагийн тэнгэр ивээг 

urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

21/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймагт 250 хүний суудалтай шинэ соёлын төвийг ашиглалтад орууллаа

20/10/2026
Нийгэм Урлаг

Т.Бат-Оргил: Сэтгүүлчдэд хандсан ил захидал

19/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Жаафар Жексон “Миний үүрэг бол дүрдээ бэлтгэлээ сайтар хангах” гэв

23/10/2026

Майли Сайрус тоглолтынхоо шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо цуцлах талаар бодож байснаа ярьжээ

23/10/2026

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

23/10/2026

“Хуанжу гэг” Жао Вэй олон жилийн дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.