Өнөөдөр нэгдүгээр сарын 16. Яг энэ өдөр буюу өнөөдөр Од театрын тайзнаа “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” ганцхан удаа тоглогдоно. Алдарт Айн Рэндийн энэхүү жүжгийг Монголд Айн Рэндийн зохиолоор анх удаа жүжиг найруулан тавьсан, Айн Рэндээр “өвчилсөн” Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин, Төрийн соёрхолт Д.Сосорбарам найруулан тавих юм. Мөн энэхүү жүжгийн NTV телевизээр шууд дамжуулах юм. Хэдийгээр мэдээж хэрэг өнөөдөр жүжгийг нь амтархан үзэх ч “Нэгдүгээр сарын 16-ны шөнө”-ийг хүлээж тэвчилгүй “Од” театрыг зорьж, яг жүжгийнх бэлтгэлийн үеэр Д.Сосорбарам эрхэмтэй ярилцлаа.
-Та өмнө нь Айн Рэндийн “Сайтар эргэцүүл”, “Төгс” жүжгийг тайзнаа тавьж байсан. Яагаад 1933 онд бичсэн Айн Рэндийн анхны жүжгийг эхлээд тавиагүй юм бэ?
– Мэдэхгүй ээ, цаг хугацаанд ч юм уу, ямар нэгэн улс төрд зориулж би энэ жүжгийг хийгээгүй. Ерөөсөө л миний сэтгэл зүрх, итгэл, үнэмшил, зүрх сэтгэлийнхээ дуудлагаар амьдарч байдаг амьдралын хандлага маань энэ жүжгийг, энэ хүний жүжгүүдийг найруулан тавихад хүргэсэн. Тэгэхдээ нүсэр том тайзнаа бус бага тайзанд, маш нягт орон зайд, үзэгчид жүжигчид ойрхон, харц, амьсгалаараа бие биеэ мэдрэх мэдрэмжийн өндөр төвшинд хийж байгаагаараа онцлог юм. Тэгж гэмээнээ Айн Рэндийн философийг жинхэнэ зөв шүүлтүүрээр тунгааж авах боломжтой, ийм л үндэслэлтэй байгаа юм. “Сайтар эргэцүүл” жүжгийг гурван жилийн өмнө энэ тайзнаа Айн Рэндийн “Эх сурвалж” гэж романыг орчуулсан философич Батчулууны орчуулснаар дан “Х-ТҮЦ” продакшны уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн. Харин “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийн өнгөрсөн жил найруулан тавьсан “Төгс” жүжгийг орчуулсан Б.Цацралын орчуулгаар “To be or not to be” шоуны таван залууг оролцуулан тавьж байна. Миний хайртай дүү охин Б.Цацрал маань энэ хоёр жүжгийг хоёуланг нь маш сайн орчуулсан. “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжиг бол 1933 онд бичигдсэн, “Пентхаус” гэдэг нэртэй байсан юм билээ. Айн Рэндийг амьд ахуйд нь энэ жүжгийг Лондон, Лос-Анжелос, баруун Европын оронд тайзнаа тавигдаж байсан. Гэхдээ Айн Рэндэд жүжиг нь огтхон ч таалагдаагүй гэдэг. Найруулагч нар хэтэрхий гоёчлон, уран чимэг, сэтгэмжээр чимсэн, найруулгын хэтэрхий давамгай тавилтад тэрээр өөрөө их дургүйцэж байсан юм билээ. Уг жүжиг дэлхийн 18 театрт тавигдсан байдаг. Харин Монголд энэ жүжиг анх удаагаа тавигдаж байна.
-Өмнө нь та “Х-ТҮЦ”-ийнхэнтэй хамтран Айн Рэндийн бүтээлийг тавьж байсан. Гэхдээ яагаад “To be or not to be” шоуны залуу өөрөөр хэлбэл, мэргэжлийн бус хүмүүсийг оролцуулахаар болов гэж асуумаар санагдлаа л даа?
-“To be or not to be” шоунй эхний гурван байрыг эзэлсэн дөрвөн залуу, шилдэг 12-т багтсан нэг оролцогч гээд таван залууг “Х-Түц” уран бүтээлчийн хамт сүлж энэ жүжгийг тавьж байгаа маань бас учиртай. Залуусаа дэмжин, бидний үеийнхээс хойших энэ залуус соргог шинэлэг аливаа зүйл үзэгдэл юмсыг их олон талаас нь хардаг байвал энэ улсын хөгжилд нь хэрэгтэй юм даа гэсэн бодол маань намайг хөтөлж энэ хүүхдүүдтэй хамт ажиллаж байна. “Х-Түц” хамтлагийнхан бор зүрхээр өөрийнхөө баялгийг өөрсдөө бүтээж байгаа залуус. Тэд сайн, муу хэлэгдсэн ч түүнээс айлгүй аливаа бүхнийг хийж үзэж, бүтээж байна. Яг л ийм алдахаасаа айдаггүй хүмүүс аливааг бүтээж чаддаг. Ийм л тавилангаар явж байгаа энэ залуустай хамт ажиллах надад тун таатай байдаг. Нөгөө талаар “Х-Түц”-ийнхэн шинэ гарч ирж байгаа залуусыг урамшуулж, хөгжүүлж, тоглолтдоо оруулж байдаг. Тийм учраас сэтгэлгээний бүтээлд хамт ажиллаг гэж бодсон үүднээс эдгээр залуусыг урьсан хэрэг. “Х-Түц”ийнхэн бол өөрсдийн баялгаа өөрсдөө бүтээдэг, өөрсдийн мөнчигрөөрөө энэ орчлонг туулж яваа, чөлөөт сэтгэлгээтэй уран бүтээлчид. Тиймээс бид тэдэнтэй ажиллах дуртай.
-Жүжгийн өрнөл их сонирхолтой байх аа. Түрүүн тайзан дээр бэлтгэл хийж байхыг харахад л…?
-Жүжиг нэг том бизнесмэний үхлийг түүний нарийн бичиг буюу жинхэнэ сэтгэлийнх нь хайртай хүүхнийг нь нууц амраг нь болгож, эзнээ алсан хэрэгт чихэж яллаж байгаагаар өрнөдөг. Жүжгийн төгсгөлд жинхэнэ алуурчин хэн бэ гэдэг нь тодордог. Та нар үнэнийг ялгаж чадаж байна уу, үнэнд ойр байж чаддаг юм уу үгүй юм уу, өөрийнхөө зүрх сэтгэлийг чагна гэсэн л асуултыг тавьж байгаа юм. Ер нь Айн Рэндийн “Төгс” жүжигтээ ч хэлсэн байдаг. Хүн эхээс төрсөн цагаасаа өөрөөсөө ям ямхаар урвасаар байдаг, цоорхой халаасаар задгай мөнгө цувран унах мэт өөрөөсөө эмтэрч урваж байдаг юм аа, өөрөөсөө урвадаггүй байна гэдэг төс төгөлдөр хүний шинж гэж хэлсэн байдаг. Ийм л үзэл санаатай хүн л дээ.
-Айн Рэндийн бүтээлүүд нийт олон нийтэд зориулагдаагүй байдаг. Ер нь ч либертари үзлийг олон нийт төдийлөн хүлээн зөвшөөрдөггүй гэдэг?
-Энэ үзэл бодлыг Монголд лав хүлээн зөвшөөрөх нь хомс, цөөхөн хувь нь хүлээн зөвшөөрнө. Гэхдээ Айн Рэндийн энэ санаа бодолтой нэг байдаг, бие дааж амьдрах хүсэлтэй, хэн нэгний халаасанд орох дургүй залуус олон бий. Хүн боловсролтой байж болно. Гэхдээ өөрийнхөөрөө байж чадахгүй бол тэр хүний эмгэнэл шүү дээ. Зарим хүн хэчнээн өндөр боловсролтой, олон гадаад хэл мэддэг, зөндөө ном уншсан, мэдлэгтэй ч өөрийнхөөрөө байж чаддаггүй. Эсвэл уншсан номынхоо юм уу, ажлынхаа газрын хэн нэгний боол болчихсон явдаг, их өрөвдмөөр.
Таны амьдралдаа баримталдаг зарчим, чиг хандлага?
-Миний амьдралдаа баримталдаг унаган чиг хандлага бол боол байвал өөрийнхөө боол бай, эзэн байвал өөрийнхөө л эзэн бай хэн нэгнийг битгий боолчил, хэн нэгэнд битгий боолчлогд, хэн нэгнийг битгий эзэгнэ, хэнд ч битгий эзэгнүүл гэсэн ийм л бодолтой хүн. Тийм учраас өөрөөсөө урвадаггүй хүн төгс төгөлдөр байдаг. Өөрөөсөө урвахгүй хүн төгс, төгөлдөр болдог гэдэг бодолтой байдаг. Би эрх чөлөөтэй байхыг хүссэн. Би дандаа эрх чөлөөтэй байдаг. Социализмын үед ч би эрх чөлөөтэй байсан, тэр эрх чөлөөг маань байнга боомилж байсан ч гэсэн. Оюуны охь болсон театр ч, Улсын багшийн дээд сургууль ч эрх чөлөөг боомилж байсан. Би тэр аргамжаанаас тасрах ёстой шүү дээ. Тэгээд 1990 онд тэр аргамжааг тас цохисон. Монгол Улс ардчилал, эрх чөлөөтэй болсон сайн, сайхан. Чамлахгүй байгаа. Зөндөө ололт олсон. Гэтэл одоо дахиад ухарч байна шүү дээ. Монгол 23 жилийн турш хөгжих ухрах хоёрыг зэрэгцүүлж явлаа. Гэхдээ харамсалтай нь ухрах нь илүү болчихож. Манай төр засаг барьж байгаа хүмүүс социалист схем, коммунист нөлөө, фашист хяналттай амьдраад байна. Ер нь бэлэн юман дээр уначих санаатай, хүнээр хөтлүүлж юмаа хийдэг, хүний шүдээр зажлуулж хоолоо идэх санаатай улстөрчид байна шүү дээ. Түүнийг нь олж харангуутаа ядууг нь мэдээд тэр ядуу дээр нь дөрөөлөөд дарангуйлал хийх шиг аюултай юм байдаггүй. Өнөөдөр манайд тийм юм байна шүү дээ. Коммунист нөлөө нь болохоор өөрчлөлт хийх гэсэн бүх зүйлийг болхиож байдаг. Жишээлбэл, Сүхбаатарын хөшөөг өөр талбайд аваачаад төв талбайгаа өөр болгож, хүнд нөмөр нөөлөгтэй юм хийчихье л гэхэд л тэгтэл бөөн юм болоод байгаа нь цэвэр коммунист үзэл. Энэ дуусахгүй удах юм байна гэж би харж байгаа. Энэ Сүхбаатарын талбайга сайхан цэлийлгээд жанжны хөшөөг байгуулсан гавьяатай газар нь аваачаад урд талын цэцэрлэгийг өргөжүүлээд дороо худалдааны байгууламжтай, тэнд ороод өвөл даардаггүй царцдаггүй, зун сүүдэрлэчихдэг, дээр нь өнгөтэй өөдтэй, хүн юм үзчих, танилцчих үзэсгэлэнтэй мэдлэг мэдээлэл олоод авах тийм гоё талбай болгож болно шүү дээ. Энэ талбай уг нь хүмүүс налайтал алхаж явж байх ёстой болохоос биш халтирч унаад хөлөө хугалдаг газар биш биз дээ ээ, чинь. Тэгж бодсоны үүднээс шинэлэг санаа дэвшүүлсэн. Гэтэл болдоггүй юм байна. Би үүнийг л коммунист нөлөө гэж үзэж байгаа. Фашист хяналт одоо яг манайд байна, шударга ёс нэртэй. Тэр шударга ёсныхоо хамгийн эсрэг явдаг хүмүүс өөрсөддөө тэр нэрийг өгчихөөд хамгийн муу муухай, шударга бус юмыг хийж байна. МАХН, МҮАН-ын Үндэсний шударга ёс эвсэл гэдэг билүү. Энэ дунд байгаа нөхдүүдийг би нэвт мэднэ. Бүгдээрээ шударга бус үйлдлээр явсан хүмүүс. Хоёр ч удаа МАХН-ын хуралдай гэж юм хийхдээ ямар олон хүнийг гүтгэж, улаан цайм дайрлаа шүү дээ. Энэ нь хяналт гэнэ. Энэ бол цэвэр фашизм. Ингэж хянадаггүй юм. Тэр фашизм нь засагт нөлөөлөөд ямар ч чадваргүй хүнийг манай нам ажилд ав гэдэг. Ийм бачимдуулмаар зүйл байгаад байгаа учраас би огт санаандгүй энэ жүжгийг тавьж байгаа юм. Үүнийг цаг үеийн захиалга ч гэж хэлж хэрэггүй юм. Бидний зүрх сэтгэлийн дуудлага үүнийг хийхэд хүргэсэн юм.
-Та яагаад зөвхөн Айн Рэндийн бүтээлүүдийг л тайзнаа тавьдаг юм бэ?
-Хүн гэдэг амьтан бид чинь сүргийн тогтолцоогоор яваад байна л даа. Сүргийн тогтолцоо гэхээр ядарсан зүдэрсэн хүмүүсийг хэлж байгаа юм биш. Гоё зангиа зүүсэн, өндөр албан тушаалтай хүн ч эд хөрөнгөд дулдуйдсан сүргийн сэтгэлгээтэй амьдарч байна шүү дээ. Хаа хаанаа сүргийн сэтгэлгээ байна. Ийм сүргийн сэтгэлгээнээс л ангижрах хэрэгтэй. Өөрийнхөөрөө бие дааж амьдрах чадалтай хүмүүс энэ хорвоод зөндөө бий шүү дээ. Тэрийгээ л хай. Өөрийнхөө зүрх сэтгэлийг чагна, өөрийнхөө зөн мэдрэмжээр, өөрийнхөө зөв зоригийг хөгжүүлж, амьдар. Ардчилал эрх чөлөө гэдэг бол дур зоргоороо амьдрахын нэр биш. Тийм үүднээс эдгээр жүжгүүдийг хийгээд байгаа юм. Гэхдээ хэн нэгнийг сайн хүн болгох юм уу муучлах, хүмүүжүүлэх гээд байгаа юм биш. Ийм байна аа яах вэ л гэсэн сэтгэгдлээ хуваалцаж байгаа юм.
-Яагаад зөвхөн Айн Рэндийн бүтээлүүдийг л тайзнаа тавьдаг юм бэ гэж асуусны учир бол түүний бүтээл, үзэл баримтлал, таны үзэл бодол, амьдрал, амьдралын чиг хандлагатай ойрхон, магадгүй адилхан болохоор л гэж бодогдоод…
-Миний амьдралдаа баримталдаг унаган чиг хандлага бол боол байвал өөрийнхөө боол бай, эзэн байвал өөрийнхөө л эзэн бай хэн нэгнийг битгий боолчил, хэн нэгэнд битгий боолчлогд, хэн нэгнийг битгий эзэгнэ, хэнд ч битгий эзэгнүүл гэсэн ийм л бодолтой хүн. Тийм учраас өөрөөсөө урвадаггүй хүн төгс төгөлдөр байдаг. Өөрөөсөө урвахгүй хүн төгс, төгөлдөр болдог гэдэг бодолтой байдаг. Би эрх чөлөөтэй байхыг хүссэн. Би дандаа эрх чөлөөтэй байдаг. Социализмын үед ч би эрх чөлөөтэй байсан, тэр эрх чөлөөг маань байнга боомилж байсан ч гэсэн. Оюуны охь болсон театр ч, Улсын багшийн дээд сургууль ч эрх чөлөөг боомилж байсан. Би тэр аргамжаанаас тасрах ёстой шүү дээ. Тэгээд 1990 онд тэр аргамжааг тас цохисон. Монгол Улс ардчилал, эрх чөлөөтэй болсон сайн, сайхан. Чамлахгүй байгаа. Зөндөө ололт олсон. Гэтэл одоо дахиад ухарч байна шүү дээ. Монгол 23 жилийн турш хөгжих ухрах хоёрыг зэрэгцүүлж явлаа. Гэхдээ харамсалтай нь ухрах нь илүү болчихож. Манай төр засаг барьж байгаа хүмүүс социалист схем, коммунист нөлөө, фашист хяналттай амьдраад байна. Ер нь бэлэн юман дээр уначих санаатай, хүнээр хөтлүүлж юмаа хийдэг, хүний шүдээр зажлуулж хоолоо идэх санаатай улстөрчид байна шүү дээ. Түүнийг нь олж харангуутаа ядууг нь мэдээд тэр ядуу дээр нь дөрөөлөөд дарангуйлал хийх шиг аюултай юм байдаггүй. Өнөөдөр манайд тийм юм байна шүү дээ. Коммунист нөлөө нь болохоор өөрчлөлт хийх гэсэн бүх зүйлийг болхиож байдаг. Жишээлбэл, Сүхбаатарын хөшөөг өөр талбайд аваачаад төв талбайгаа өөр болгож, хүнд нөмөр нөөлөгтэй юм хийчихье л гэхэд л тэгтэл бөөн юм болоод байгаа нь цэвэр коммунист үзэл. Энэ дуусахгүй удах юм байна гэж би харж байгаа. Энэ Сүхбаатарын талбайга сайхан цэлийлгээд жанжны хөшөөг байгуулсан гавьяатай газар нь аваачаад урд талын цэцэрлэгийг өргөжүүлээд дороо худалдааны байгууламжтай, тэнд ороод өвөл даардаггүй царцдаггүй, зун сүүдэрлэчихдэг, дээр нь өнгөтэй өөдтэй, хүн юм үзчих, танилцчих үзэсгэлэнтэй мэдлэг мэдээлэл олоод авах тийм гоё талбай болгож болно шүү дээ. Энэ талбай уг нь хүмүүс налайтал алхаж явж байх ёстой болохоос биш халтирч унаад хөлөө хугалдаг газар биш биз дээ ээ, чинь. Тэгж бодсоны үүднээс шинэлэг санаа дэвшүүлсэн. Гэтэл болдоггүй юм байна. Би үүнийг л коммунист нөлөө гэж үзэж байгаа. Фашист хяналт одоо яг манайд байна, шударга ёс нэртэй. Тэр шударга ёсныхоо хамгийн эсрэг явдаг хүмүүс өөрсөддөө тэр нэрийг өгчихөөд хамгийн муу муухай, шударга бус юмыг хийж байна. МАХН, МҮАН-ын Үндэсний шударга ёс эвсэл гэдэг билүү. Энэ дунд байгаа нөхдүүдийг би нэвт мэднэ. Бүгдээрээ шударга бус үйлдлээр явсан хүмүүс. Хоёр ч удаа МАХН-ын хуралдай гэж юм хийхдээ ямар олон хүнийг гүтгэж, улаан цайм дайрлаа шүү дээ. Энэ нь хяналт гэнэ. Энэ бол цэвэр фашизм. Ингэж хянадаггүй юм. Тэр фашизм нь засагт нөлөөлөөд ямар ч чадваргүй хүнийг манай нам ажилд ав гэдэг. Ийм бачимдуулмаар зүйл байгаад байгаа учраас би огт санаандгүй энэ жүжгийг тавьж байгаа юм. Үүнийг цаг үеийн захиалга ч гэж хэлж хэрэггүй юм. Бидний зүрх сэтгэлийн дуудлага үүнийг хийхэд хүргэсэн юм.
-Манай жүжигчдийн ихэнх нь орос “школ”-той, магадгүй залуус ч багш нараасаа ийм “школ” уламжилсан байгаа. Манай театруудад ч гэсэн энэ “школ”-ийн эсвэл үндэсний болоод дэлхийн сонгодог жүжгүүдийг тавьдаг. Та ийм суурин дээр барууны, тэр тусмаа олон нийтэд тэр болгон хүрдэггүй жүжгүүдийг тавина гэхээр …?
-Бид шинэчлэл хийх ёстой. Би ч гэсэн орос “школ”-оор хүмүүжсэн. Та нар хараарай. Орчин цагийн XXI зууны жүжигчдын арга бол тайзнаа тоглох биш, дүрээрээ амьдардаг. Харин бид дүрд тоглоно гэдэг. Би одоо хүүхдүүдээс юу шаардаж байна гэхээр “Битгий дүрд тогло. Дүрд тоглох юм бол схем хийнэ. Дүрүүдийн өөр өөрийн мөн чанарыг илтгэж буй энэ ярианууд ямар зорилготой орж ирж байгаа, яг юуг илэрхийлж байгааг тод томруунаар гаргах хэрэгтэй” л гэж хэлж ярьж сууна. Тухайн энэ жүжигт гарч байгаа энэ дүрүүдийн өөр өөрийн мөн чанарыг илтгэж буй энэ ярианууд ямар зорилготой орж ирж байгаа яг юуг иэлрхийлж байгаа нь илчлэх, бууж өгөх, аливаа юмыг нуугаад байгаа юм уу эсвэл хайртайгаа зарлаад байгаа юм уу гээд тэр бүх зорилгыг гаргаж ирэхийн тулд зөндөө олон хугарал, хууралт, тоглолтууд байдаг. Тэр сэтгэл зүйн хугарлуудаар амьдар. Тэгвэл дүр гарна. Түүнээс биш ийм төрхтэй дүр ийм юм шүү, харц нь ийм байх ёстой гэхээрээ л хэлбэрдэл, схемчлэл болно. Миний арга барил бол энэ. Өөрөө өөрөөрөө амьдрахгүй хэн нэгэн хүн болох юм бол элэглэл болж хувирдаг шүү дээ. Тийм учраас Холливудын стандарт дэлхийд анхнаасаа ноёлж байсан, одоо ч ноёлно. Яагаад гэвэл Холливудын алдарт жүжигчин Ричард Гирыг хэн ч харсан Гир л гэдэг. Гэхдээ тэр хүний тоглосон киноны төгсгөлд явсаар байгаад Гирийг мартчихдаг, Гирийн амилуулсан дүрд итгэдэг, автдаг. Дараа нь Гирийн амилуулсан тэр дүр гэж ярьдаг шүү дээ. Манай энэ жүжигчид бүгд үүнийг нэвт мэдэрч байгаа юм.
-Та лав тайзнаа эдгээр жүжгүүдийг тавилаа гээд учиргүй ашиг хараагүй л байх даа, тийм үү?
-Ер нь энэ жүжгээс Монголд лав ашиг олно гэж байхгүй. Гэхдээ нэг их алдагдал гараагүй. Бас энэ жүжгийг ивээн тэтгэгч “Алтан тариа” компанийханд их талархаж байна. “Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүн яг энэ үзлээр дандаа өөрийгөө өндөрт өргөж, тэтгэж явдаг залуу. Бид хоёрын санаа нэгдэж, эхний жүжиг болох “Сайтар эргэцүүл” болон энэ “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийн маань ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Мөн хоёр дахь жүжгийг маань ивээн тэтгэж оролцсон. Бас “Соёолж”-ын Даваасүрэн гэж миний дотны дүү минь ивээн тэтгэгчээр оролцсон. Ийм л хүмүүс үзэл бодлоо хамгаалахын тулд хөрөнгө оруулалт хийж байна шүү дээ. Ивээн тэтгэж байгаа хүмүүсийг би хохироож болохгүй биз дээ. Тэгэхээр ядаж үзэл бодол санаанд нь нэрэм болдоггүй юм аа гэхэд гай болохгүй урам дэм өгч явах хэрэгтэй л гэж би бодож байгаа юм. Эдгээр жүжгийн хамгийн том ашиг нь оюун санаа сэтгэлгээнд тэсрэлт хийж байгаа нь л юм. Тэр нь л чухал.
-“Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг ганцхан өдөр тоглоно. Тэгэхдээ анх удаа тайзны жүжгийг орон даяар шууд дамжуулж байгаа нь бас олзуурхууштай юм даа?
-“Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжиг бол бага тайзны жүжиг. Дүр болгон өөр өөрсдийн мөн чанараа хурд, мэдрэмжээр үзэгчидтэй сүлж хийх жүжиг. Гэхдээ энэ жүжгийг “NTV” телевизээр шууд дамжуулна. Ер нь орон даяар жүжгийг шууд дамжуулж байсан тохиолдол Монголд лав анхных байх гэж би бодож байна. Орон даяар дамжуулж байгаа учраас ядахдаа нийт үзэгчдийн 50 хувь нь үгүй юм гэхэд 40 хувь нь үзэх болов уу гэж би бодож байна. Одоо телевизийн олон сувагтай болсон болохоор хүмүүс самгардаж магадгүй л дээ. Уг нь бүх телевизтэй яриад зэрэг дамжуулж болно л доо. Хүмүүсийн сонголтыг хүндэтгээд тэгье гэж бодсонгүй. “UBS” телевиз бас хамтарч ажиллаж байгаа. Тэд манай жүжгийн давталтыг дамжуулах юм. “NTV” телевизийн захирал Уламбадрахтай Японд явж байхдаа энэ жүжгээ хийж, телевизээр цацах гэж байгаа тухайгаа хэлсэн. Тэр ч бас миний жүжгүүдийг үзсэн хүн. Тэгээд л жүжгийг шууд дамжуулахаар болсон. Тиймээс энэ жүжгийг нэг хэсэг хүн биш нэлээд олон хүн үзнэ гэж бодож байгаа.
-“Сайтар эргэцүүл”, “Төгс” жүжгийг DVD болгосон гэсэн байх аа?
-Тийм шүү. “Нэгдүгээр сарын 16-ны шөнө жүжгээ ч DVD болгоно.
-Дараагийн тайзны бүтээл тань ч Айн Рэндийнх байх уу?
-Тэгнэ. Би Тэмүүжинд захиалчихсан юм. Таван эмэгтэйн тухай жүжиг. Нэг талх барьдаг эмэгтэй барьсан талхаа хүнд өгдөггүй. Хүн түүний барьсан талхыг идэх гэхээр яагаад миний хийсэн талхнаас иддэг юм, чи өөрөө яагаад талхаа барьдаггүй юм бэ гээд эхэлдэг. Таван янзын эмэгтэйн амьдралыг харуулсан, таван араншин, үзэл бодол… Би ч дотроо хэдийнэ таван эмэгтэйгээ “харчихаад” байгаа, УДЭТ-ын жүжигчин Эрдэнэцэцэг, бас Цэнд-Аюуш гээд сайн охин бий.
-Та тайзны бүтээлүүдээ дэлгэцийх болгох уу?
-Ер нь яваандаа сэтгэлгээний бүтээлийг тайзнаас дэлгэц рүү оруулах эхлэл яваад байгаа юм. Дэлгэцийн бүтээл рүү хэн дуртай нь ч дайраад ордог эд биш. Би мэргэжлийн дипломтой найруулагч биш. Жүжигчний сургууль төгссөн сайн найруулагч нартай хамт ажиллаж байсан болохоос биш.
-Гэхдээ та Айн Рэндийн гурван ч бүтээлийг найруулан тавилаа. Со л биш бол өөр хэн ч ингэж найруулж тавьж чадахгүй байсан гэж хүмүүс ярьж байсан?
-Би Нямгаваа, Доржсамбуу, Мөнхдорж, Баатар гээд мундаг найруулагч нартай хамт ажиллаж байсан. Дөрвөн өөр араншин, дөрвөн өөр ертөнц, дөрвүүлэнгээс нь авах зүйл маш их бий. Нямгаваа бол асар их уран сэтгэмжийн үсэрхийлэлтэй хүн. Мөнхдорж багш байна. Одоо түүнийг гүйцэх найруулагч байна уу үгүй юу. Би бол байхгүй дээ гэж хэлнэ. Баатар найруулагч бол жүжигчидтэй ажиллахдаа их төнхөж гаргадаг хүн. Доржсамбуу байна. Ийм өвөрмөц хүмүүстэй ажиллаж байсан учраас ямар нэгэн найруулагчийн сургууль төгссөнөөс илүү эднээс суралцсан. Тэд бол намайг ямар их юм сурсныг маань мэдээгүй ээ. /инээв/ Мөнхөө багш намайг их сургадаг байсан. Л.Балдоржийн “Зэрэглээ” гэдэг жүжигтээ ассент найруулагчаар ажиллуулан бараг надаар найруулуулсан даа. Миний хамгийн хайртай хөгжмийн зохиолч Хангал хөгжмийг нь бичиж, бид зовлон, жаргалаа ярилцаж, “дотор”-оо орж байж хийсэн дээ. Ер нь бол тайзны бүтээл, хүндэтгэлийн цэнгүүн найруулж, дэглэдэг түүнээс илүүтэйгээр Монголын үндэсний язгуур сонгодог бүтээлүүдийг тайзнаа амилуулах эрмэлзэл их байгаа.
-Өнгөрсөн жил язгуур урлагийн таван хамтлагийг анх удаа нэг тайзнаа нэгтгэн тоглолт хийсэн шүү дээ?
-Тийм, энэ жил долоон хамтлагийг нэгтгэн дахин томоохон тоглолт хийх гэж байна. Өнгөрсөн жилийн оролцсон таван хамтлаг дээр “Тэнгэр аялгуу”, “Бөртэ” хамтлаг нэмэгдэж байгаа. Хүүхдүүддээ ажлын чиглэлийг нь өгчихсөн бэлтгэлээ базааж яваа.Ирэх хоёрдугаар сарын 8, 9-нд тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа.
PS5ОХУ-ын Санктпетербург хотод 1905 оны хоёрдугаар сарын 2-нд мэндэлсэн Айн Рэндийн жинхэнэ нэр нь Алиса Зиновьевна Розенбаум. Зургаан настайгаасаа уншиж бичиж сурсан тэрээр найман настайдаа “Би роман бичдэг хүн болно” хэмээн ярьдаг байсан гэдэг. Хуучнаар Зөвлөлт холбоот улсад амьдарч байсан Айн Рэнд 21 настайдаа аз тааран Америк руу цагаачлах боломж олдон Европыг зорьсон. АНУ-д амьдарч байгаад77 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Либертари үзлийн гол онолч, бүтээлч. Түүний “Магтуу”, “Эх сурвалж”, “Атлантын нуруу тэнийв”, “Магтуу” зэрэг бүтээлүүд Монголын либертари эдийн засагчдын клубын дэмжлэгээр хэвлэгдсэн билээ.
Дахин сануулахад өвөрмөц шийдэл бүхий “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг ердөө ганцхан удаа өнөөдөр буюу нэгдүгээр сарын 16-нд тоглох бөгөөд NTV телевизээр 19.00 цагт шууд дамжуулах юм. Харин жүжгийг “амьд”-аар нь мэдрэхийг хүсвэл “Од” театрыг зориорой. Тасалбарын үнэ 101 мянган төгрөг юм байна.