Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Blackpink” хамтлаг шинэ цомог гаргана
Дуу хөгжим

“Blackpink” хамтлаг шинэ цомог гаргана

Урлаг Урлаг20/10/2025Шинэчлэгдсэн:20/10/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын к-поп урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Blackpink” охидын хамтлаг гурван жилийн дараа гаргах гэж буй анхны шинэ цомгийнхоо бэлтгэл ажлыг эрчимжүүлж, энэ долоо хоногт шинэ дууны клипний зураг авалтаа хийхээр төлөвлөж байна гэж тус хамтлагийн менежментийг хариуцсан агентлаг өнөөдөр /2025.10.20/ мэдэгдлээ.

Тус хамтлагийн удахгүй цацах шинэ дууны клипний зураг авалт энэ долоо хоногт эхэлнэ. Хамтлагийн гишүүд болон арын албаны ажилтнууд зураг авалтыг сайн үр дүнтэй болгохын тулд чадах бүхнээ хийж байна” гэж YG энтертайнмент мэдээлсэн байна.

Охидын хамтлагийн энэ оны сүүлчээр гаргахаар ажиллаж буй шинэ цомог нь 2022 онд гаргасан “Born Pink” хэмээх хоёр дахь бүрэн хэмжээний цомгоос хойших анхны томоохон цомог болно. Одоо тус хамтлагийнхан Өмнөд Солонгосын Гоянг хотод эхэлсэн “Deadline” хэмээх нэртэй дэлхийг тойрох аялан тоглолтоо хийж байгаа юм. Тэд энэ оны наймдугаар сард дэлхийн хамгийн нэр хүндтэй танхимуудын нэг гэгддэг Лондоны Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд бие даасан тоглолтоо хийсэн анхны К-поп охидын хамтлаг болсон билээ.

“BLACKPINK”-ийнхнийг дахин уран бүтээлээ туурвиж эхлэхийг хүлээж байсан шүтэн бишрэгчдэдээ бид чин сэтгэлээсээ талархаж байна. Цомгийн ажил эцсийн шатандаа явж байгаа бөгөөд хөгжмийн чанарт хамгийн ихээр анхаарч байна. Бид удахгүй албан ёсны сурталчилгааны сувгуудаар дамжуулан илүү сайхан мэдээг та бүхэнтэй хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна” гэж YG мэдэгдлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS хамтлагийн Жонгүг 20 тэрбум стриймтэй анхны к-поп соло уран бүтээлч боллоо

16/02/2026
Дуу хөгжим Урлаг

BTS-ын тоглолтыг кинотеатруудаар шууд дамжуулна

16/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink” хамтлаг гурав дахь мини цомогтоо зориулсан зургуудаа цацлаа

12/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS хамтлагийн Жонгүг 20 тэрбум стриймтэй анхны к-поп соло уран бүтээлч боллоо

16/02/2026

“Hello Kitty” дүрийн дизайнер 46 жилийн дараа тэтгэвэртээ гарчээ

16/02/2026

BTS-ын тоглолтыг кинотеатруудаар шууд дамжуулна

16/02/2026

Лувр дахь луйврын сүлжээг илрүүлжээ

16/02/2026

Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирлаар М.Батбаярыг сонгожээ

16/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.