Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Ертөнц” цомог ертөнцөөр тархлаа
Нийгэм

“Ертөнц” цомог ертөнцөөр тархлаа

Урлаг Урлаг17/01/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ertunts_tsomog599877032013-01-17-19-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нүүдэлчдийн агуу их соёл, урлагийн өвийг байгалийн дуу авиатай хослуулсан “Ертөнц” цомог өчигдөр Монголын төдийгүй дэлхий дахины сонорт хүрлээ. Дөрвөн жилийн хугацаанд өртөөчилж, уран бүтээлчээс асар их хөдөлмөр, ур чадвар шаардсан уг цомог хөгжмийн ертөнцөд томоохон хувьсгалыг авчирсан юм. 



Учир нь нүүдэлчин амьдралтай бидний он цагийн хэлхээнд гээгдэж, мартагдах шахсан хобис, товшуур, хэл хуур, хэц, ятга зэрэг хөгжмийн зэмсгүүдийг хөгжимдөх арга барилыг сэргээн хөгжүүлэх эхний алхамыг энэхүү цомог өөртөө шингээжээ. Нөгөөтэйгүүр, ардын хөгжмийг “New age”, “Ethno electronic”, “chillout”, “world music” зэрэг төрлүүдтэй нийцүүлж, хүний дотоод амар амгаланг байгаль дэлхийтэй нэгтгэхийг зорьж, түүнийгээ биелэл болгосон нь тус цомгийн нэгэн өвөрмөц шинж юм. Мөн цомгийг урлагийн зүтгэлтнүүд, түүхч, хөгжим судлаач, билэг зүйч, монгол хэл судлаач, зураач, сэтгэл судлаач, шувуу судлаач зэрэг салбарын мэргэжилтний зөвлөгөө, шүүмжлэл дээр тулгуурлан бүтээжээ. “Ертөнц” цомгийн хөгжмийн зохиолчоор Г.Онон, продюсероор М.Болд ажилласан юм. 



Харин цомгийн зохиогчийн эрхийг оюуны өмчийн байгууллагаар баталгаажуулсан бөгөөд олон улсын оюуны өмчийн байгууллага болох “ССАК” давхар хамгаалсан байна. Учир нь цомог өчигдрөөс эхлэн дэлхийд хөгжим борлуулалтаараа тэргүүлдэг “ITunes Worldwide”, “Amazon mp3”, “Google Play”, “Nokia” зэрэг 16 сүлжээгээр худалдаанд гарчээ. Энэ нь бидний түүхт соёлыг дэлхий дахинд таниулах асар өндөр ач холбогдолтой юм. Мөн цомогт багтсан бүтээлүүд цомгийн нэртэй нягт холбоотой бөгөөд байгалийн буюу ертөнц, нар, ус, салхи, тал, хавар, үүлс, онгод, тэнгэр, хурай хурай гэсэн 10 бүтээлээс бүрдэж байна. Харин сайн чанартай бүтээл байсан ч борлуулалтын хувьд ямар ч уран бүтээлчид асуудал тулгардаг. Тэр нь оюуны өмчийн асуудал. Олон жилийн хөлс хөдөлмөрөө шингээж хийсэн ч хормын дотор мянга мянган хүнд үнэ цэнэгүйгээр хүрэх замыг интернэт хөтөлдөг. Нэгэнт хөгжлийн явцад ийн хувьсаж байгаа учраас эл байдалтай эвлэрэх өөр арга байхгүй. Уран бүтээлчдийн хувьд ч шинээр гаргасан цомог дуугаа, интернэтэд байршуулах нь энгийн үзэгдэл болсон. Энэ нь нэг талаар үр өгөөжөө өгдөг. Тухайн дуу, хөгжим интернэтээр олны таашаалд нийцсэн тохиолдолд борлуулалт нь даруй өсдөг судалгаа ч бий. 



Өнгөрсөн зунаар жишээ авахад л цор ганц Гангнам стайл гэх дуугаар дэлхий дахинд танигдаж, өөрийн цомгийн борлуулалтаа өсгөж амжсан дуучин бол PSY. Гэтэл “Ертөнц” цомог болоод нийтийн дуу хөгжим хоёрт маш том ялгаа бий. Энэ үгээр сонсогчдын дунд зэрэглэл тогтоох гэсэнгүй. Нийтийн дуу хөгжим гэдэг эхлээд олонд танигдаж байж дараа нь орлого олох гарцыг өөртөө нээдэг. Харин “Ертөнц” цомгийн тухайд олныг цэнгээх, баясгах, доргиох зэргээр сэтгэлийн үйлчлэл өгөхгүй. Гэхдээ хүн оршихуйгаа мэдрэх, сэтгэлийн тайтгарал авах, байгалийн гэдгээ мэдрэх зэргээр хүний дотоод ертөнцийг таниулах увидастай. Тиймээс интернэтийн ертөнцөд үнэгүй гэх үнэлэмжгүй байх нь зүйн хэрэг юм.



Б.Ширнэн

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Академич С.Чулуун Наполи Дорно дахины их сургуульд лекц уншлаа

03/03/2026

Эрт үеэс хүн амьдарч байсныг гэрчлэх олдворууд олон илэрчээ

03/03/2026

“Өвлийн хайрын дуу” кино 24 жилийн дараа эргэн ирлээ

02/03/2026

Микеланжелогийн “Эцсийн шүүлт”-ийг цэвэрлэж байна

02/03/2026

Ким Сү Хён кино урлагт эргэн ирнэ

02/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.