Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Айн Рэндийн “шүүлт”
Уртын дуу

Айн Рэндийн “шүүлт”

Урлаг Урлаг17/01/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
c5f16f54331fbc9egreat8864426692013-01-17-23-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Либертари үзлийн дууч Айн Рэндийн “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг өчигдөр Төрийн соёрхолт, жүжигчин Д.Сосорбарамын “Од” театрын тайзнаа тоглож, NTV телевиз шууд дамжуулан нэвтрүүлсэн билээ. “Од” театрыг зорин ирсэн зочдыг шүүх хурлын танхим угтан “шүүх танхим”-д хонхны дуу нүргэлснээр жүжиг эхэллээ. 

Жүжгийн зохиолыг сэтгүүлч, орчуулагч Б.Цацрал орчуулан Төрийн соёрхолт, жүжигчин Д.Сосорбарам найруулж, “Х-Түц” хамтлагийнхан буюу Гавьяат жүжигчин Л.Баттулга, И.Одончимэг, Н.Онон, Т.Бархүү, С.Тэмүүжин, Г.Нарансолонго болон “To be or not to be” шоуны шилдэг таван оролцогч залуус тайзнаа амилуулсан юм.

Шүүгч гол хаалгаар танхимд орж ирэн үзэгчдийн арын суудлаас гэрчүүд алхсаар суудлаа эзлэхэд, гараа гавлуулсан сэжигтэн хоёр цагдаад хөтлүүлсээр орж ирэв. Жүжгийн гол дүр Карен Андрегийн шүүх хурал эхэлснийг шүүгч зарлан шүүх бүрэлдэхүүнийг цуглуулахыг үүрэгдлээ. Туслах танхим дундуур алхан үзэгчдийн суудлын өмнө тулж ирэн “Хатагтай, ноёд оо, та бүхэн өнөөдрийн шүүх хурлын шүүгч. Энэхүү үүргийг 11 хүн хүлээнэ. Та бүхэн тэр сандал дээр сууж, эрхэм шүүгч Уильям Хипээс зааварчилгаа авч ажиллах болно” хэмээн өндөр дуугаар хэлээд үзэгчдээс шүүгчдийг сонгосон нь тун сонирхолтой байлаа. Тэдний урилгаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Айн Рэндийн “Сайтар эргэцүүл” жүжгийг орчуулсан философич Б.Батчулуун, телевизийн анхны “Миний гэр” реалити шоуны оролцогчоор олны танил болсон Амараа гээд 11 зочин үзэгчдийн суудлаас шүүгчийн суудал руу шилжив. Ийнхүү сэжигтэн Карен Андрегийн хувь заяа тэдний гарт байгааг шүүгч Уильям Хип дуулган хурлын төгсгөлд тэд саналаа нэгтгэн шүүх хуралд танилцуулах учраас гэрчийн мэдүүлгүүдийг сайтар сонсоод зөв шийдвэр гарган ажиллахыг хичээнгүйлэн зөвлөсөн юм. Жүжиг үзэхээр ирээд санаадгүйгээр шүүгчийн суудал руу шилжин үйл явдлын өрнөлийг тайзнаас үзэх, жүжигчидтэй хамтдаа  тоглох болсон тэд бага зэрэг сандарч байгаа харагдсан шүү.  

Нэгдүгээр сарын 16-ны шөнө Нью-Йоркийн Фаулкнер цамхгийн дээврээс хүн унаж нас барсан бөгөөд танигдахын аргагүй болтлоо гэмтсэн тэр цогцос бол Шведийн нэртэй хөрөнгө оруулагч, зартай бизнесмен ноён Фаулкнерынх байсан аж. Түүний үхлийг амиа хорлолт бус, харин  түүний нарийн бичиг байсан нууц амраг нь гэгддэг хатагтай Карен Андрег хийсэн хэмээн буруутган сэжигтнээр татжээ. Уг шүүх хуралд шүүгчид, сэжигтэн Карен Андре, прокурор ноён Флинт, Карен Андрегийн өмгөөлөгч ноён Стивенс, Фаулкнерын эхнэрийг хөлсөлсөн хувийн мөрдөгч, хэргийн газарт үзлэг хийсэн цагдаа, Фаулкнерын гэрийн үйлчлэгч эмэгтэй нар гэрчээр дуудагдан ирсэн байлаа. Түүнчлэн гурав хоног үргэлжилсэн шүүх хурлын явцад  Фаулкнерын гэргий Нэнсе Ли Фалькнер, Үндэсний банкны ерөнхийлөгч, хадам эцэг Жон Грахам Уоялдфильд, Фаулкнерын нарийн бичиг залуу, Карен Андред ухаангүй дурласан зартай дээрэмчин Реган нар гэрчээр нэмэгдэн мэдүүлэг өгсөн юм. 

Хэрэг ээдрээтэй, гэрчүүдийн мэдүүлэг нэг нэгнээ үгүйсгэн өөрийгөө зөвтгөсөөр ар араасаа ундарсан ч хурлын эцэст Карен Андрег буруугүй болохыг шүүх хурал зарлан танхимд суусан үзэгчдийн алга ташилт дунд өндөрлөв. 
Со найруулагч гурван өдөр үргэлжилсэн шүүх хурлын танхим хоёр цагийн турш энэ хэрэг хаашаа эргэх бол хэмээн амьсгаа даран гэгэлзэн, дэнслүүлсэн үзэгчдийг оролцуулан “амьдруулав”. Багашаархан тайзанд үзэгчдийг жүжгийн үйл явдал шууд холбон “амьдруулах” зорилгоо бүрэн биелүүлсэн гэж хэлж болно. 


Театрын танхим цөөн тооны суудалтай учраас 101 мянган төгрөгөөр тасалбар худалдан авсан зочид уг шүүх хурлын гэрч болсон юм. Зочид дунд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нийтлэлч Баабар, “Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүн, NTV телевизийн захирал М.Уламбадрах, уран барималч, зураач Б.Дэнзэн гэргийн хамт, Айн Рэндийн “Төгс”, “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг орчуулсан сэтгүүлч, орчуулагч Б.Цацрал, “Сайтар эргэцүүл” жүжгийг орчуулсан философич Б.Батчулуун, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гээд олны танил эрхмүүд байлаа. 

Г.ДАША

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.